"Air India"-ын онгоц осолдсоноор 241 хүн амиа алдаж, нэг л хүн амьд үлдсэн харамсалтай хэрэг зургадугаар сарын 12-нд гарсан билээ. Тэгвэл онгоц осолдох үед тухайн газарт байж байсан хүмүүсийн цогцсыг гаргаж ирснээр, нас барагсдын тоо 270 хүрчээ.
Албаныхан тухайн үед газар дээр чухам хэдэн хүн байсныг тогтоох, ДНХ-ийн дээж тааруулах ажлыг үргэлжлүүлсээр байна. 270 цогцосны 241-ийг нь "AI171" нислэгийн зорчигч болон багийн гишүүд гэж таамаглаж байна. ДНХ-ийн дээж ашиглан одоогоор 30 гаруй хохирогчийг албан ёсоор тогтоосон.
Түүнчлэн Энэтхэг, Их Британи даяар нас барагсдын дурсгалыг хүндэтгэх жагсаалууд болжээ. Тухайлбал, Лондон хотод Ням гаригт Энэтхэгийн дээд комиссын үүдэнд 100 орчим хүн цугларч, ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн зул өргөлөө.
Осолдсон "Boeing Dreamliner 787-8" онгоц ашиглалтад ороод 11 жил болж байжээ. Тус онгоц сүүлийн хоёр жилийн хугацаанд Ахмедабадаас Лондонгийн Гатвик чиглэлд 25 нислэг үйлдсэн байна.
Нэргүй 2025-06-16 202.131.225.197
зүв зүгээр гэртээ сууж байхад дээрээс ирээд хусчихыму
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-06-16 103.212.117.214
хуучирсан онгоц!?
Нэргүй 2025-06-16 202.9.40.186
Хэсг бүлг хулгайч х***а манжуудын бөөгнөрл бүгдйин жалгнд авяяачж устгах хэрэгтэй коментер ягаад ажилаа хийхгүй байнаа хулгайч х***а манжууд галзуурч дууслаа.
Нэргүй 2025-06-16 202.55.188.118
шизофрени
Нэргүй 2025-06-16 202.126.90.179
Чи юу чи шизофрени+ оюуны хомдолт шуналт хулгайч манж х***а.