Монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт таван хувь байдаг. Тиймээс малын хулгайн гэмт хэргийн талаарх талуудын байр суурийг хүргэж байна.
Хуульч П.Эрхэмбаяр:
-Монгол Улсын хэмжээнд 40 жилийн хугацаанд мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн орчинг авч үзвэл, 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг заасан байдаг. Ингэхдээ шууд 3-5 жил хорих ял оногдуулдаг байсан. Ингэж явж байгаад ардчилсан нийгэмд шилжин 2002 оны Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэрэг гэж тусдаа зүйл анги байхгүй болж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг зохицуулалтаар зохицуулж байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 гэдэг зүйл анги байсан. Ингэхдээ торгох, баривчлах, хорих зэрэг хэд хэдэн ялын төрлийг хэрэглэж эхэлсэн. Хорих ял нь 2-5 жил хүртэлх хугацаанд хорьдог байсан. Дараагаар нь 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тусгай ангийн 17.12 зүйл анги болгон оруулж байгаад 2019 онд иргэд, малчдаас энэ зүйл ангийг чангаруулах хүсэлтийг ирүүлсний дагуу 2020 оны нэгдүгээр сард эрүүгийн хариуцлагыг чангаруулсан.
Ингэснээр бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах юм уу, эсвэл мөн ижил хугацаагаар хорьж шийтгэнэ. Хэрвээ бүлэглэн олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хоёроос найман жил хүртэлх жилээр хорих ялтай.
Мөн 2004 оны Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд малчин, аж ахуйн нэгж яаж тэмцэх вэ, малчид малаа тэмдэглэж, ямар арга хэмжээ авах талаарх харилцааг зохицуулсан байдаг. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин ийм л байна. Сая гарсан хэрэг дээр гэхэд, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдүүдэд 2-8 жилийн хорих ял оноох зохицуулалттай. Тэгэхээр шууд хоригдоно гэсэн үг. Дээр нь хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохиролтой холбоотой хүсэлтээ гаргаж, аль түвшинд тогтоогдсон зэрэглэлийнхээ хэмжээнд сэтгэл санааны хохирол гаргуулах боломжтой. Мний хувьд ялын бодлого чанга байсан бол ийм хэрэг гарах нөхцөл үүсэхгүй байсан байх. Энэ төрлийн гэмт хэрэг гарахгүй байх талаас нь сурагчдад, ялангуяа хөдөө орон нутгийн сургуулиудад танин мэдүүлж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль байгаа ч малчид, ард иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж, малтай нь нийлсэн бусдын малыг тууж явах тохиолдол гардаг. Энэ нь гэмт хэргийн шинжийг хангаж, шоронгийн хаалга татах асуудал үүсч байна.
"Монгол адууны диваажин" бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах:
-Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлснээр, Монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт таван хувь байдаг. 2017 онд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ хууль батлагдсан. Тус хуульд сэжигтнийг гадуур байцаах заалт бий. Энэ нь хүний эрхтэй холбоотой ч малын хулгайн илрүүлэлтийг бууруулдаг. Гадуур байцаагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийдэг. Малын хулгай хэрээс хэтэрч байгаа. Тухайлбал, нэг малчны 100 адууг хүйс тэмтэрч аваад явдаг, малчин цусны мөрөөр нь хөөж очиход өөдөөс нь бууддаг. Жилд 31-59 мянган иргэн Улаанбаатар хот руу нүүж байна. Эдгээр иргэдийн 37 орчим хувь нь малын хулгайн хохирогчид байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хулгайд малаа алдсан иргэд амьдрал ахуйгаа залгуулах гэж нийслэл рүү нүүж байна. Малын хулгайн илрүүлэлт маш муу болсон. Учир нь худалдаачид малчнаас мал, мах авахдаа зөвхөн малын эмчээс бичиг авдаг. Багийн дарга, цагдаад мэдэгдэхгүйгээр.
Хуулийн хийдэл, цагдаа, малчин хоёрын үл ойлголцлоос болж хохирогчид нэмэгдсээр.
Тиймээс худалдан авахад болон шалгалтын явцад бодлогын түвшинд тэмцэх хэрэгтэй байна. Малын хулгайн хууль маш сул дээрээс нь хохирол барагдуулалт зэргийг сайжруулах хэрэгтэй байна. Худалдааны системийг ухаалаг болгоод өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Бид бүгдийн утсанд И-Монголиа бий. Ийшээ ороод адууны махаа авдаг болчих хэрэгтэй. Битгий зах, лангуу, бойноос аваач гэж байгаа юм.
Нэргүй 1 минутын өмнө 107.123.5.77
2 жил суугаад магадлангаар гараад ир, 2 жилийн дараа цаадуул чинь зөндөө адуутай болцон байна, дахиад тогоогоо тосолчих!
Иргэн 6 минутын өмнө 66.181.183.216
МАЛ НЯДАЛГААНЫ ГАЗРЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭЗЭН БА БҮРТГЭЛТЭЙ МАЛЫГ НЯДЛАЖ, БАРИМТЫГ ХАДГАЛАХ ҮҮРЭГ НОГДУУЛ. ЭСРЭГ ТОХИОЛДОЛД ХАМЖИГЧААР ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ
at 32 минутын өмнө 132.194.13.88
ylcuin
tebe, barlaa yu;? 33 минутын өмнө 132.194.13.88
Kamer+ytasni xunaltaar xylgai y/a
xto NIXOJy opkon: zopilgo ytdxlx,nuluulux zopulgo ypdynt 34 минутын өмнө 132.194.13.88
indEU+ travmr+; aimag cymd MALAA -xyychnuixaaraa bolgoj, GADNi AIMSHIGTAINi + xylgaichuin byrees, boloxgyi baix, olon nuituin saitaar (barsyg4/9 sexeetnuig yzen yaddag xyn medee oryylj baigaani + gadnigaytei nuilj zasaglaj baigaagaa saitad todryylax; gadnuiOCJ ysr
-amt
-yner,gadarguin jugd baidal, tabletand xen CJN xuij syyx ve? KOMAndlagch EZEN, wrni , [GADNUI xynsig XUUX; ]
transhaanui yes
ni bytets,zoxion baigyylalt YOUTUBE GADNI MEDEE GYILAGCHIN ,BALIAR GSTF,zogooson;30X1y,xylgain
Зочин 1 цагийн өмнө 202.9.41.126
тэртээ тэргүй хулгайлсан адууны тоо толгой. нь тодорхой байхад юун удаан байцааж цаг алдаад байдгийн бол, тэд нар чинь мөрдөн байцаалтын хугацаандаа ч дахин хулгай хийдэг юм биш үү. шууд бариад хорьж байгаач.
Нэргүй 9 цагийн өмнө 203.23.49.49
Цаазын ялаа сэргээе. УрвагчЭлбэгдорж, Сайханбилэг нарыг авчирч цаазлая
Б 9 цагийн өмнө 66.181.189.182
бодохоосл хачин бхад..яаж энэ олон амьтны амь тасалдаг б.аа.эх эцэг,үр хүүхэдгүй юм бхдаа…арайчдэээ..
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.181.95
ZUV..Hatuu shiitgel uzuuleh heregtei..!!!
Нэргүй 2025-06-16 80.83.235.90
Энд нэг зүйлийг хэлье. Малын хулгайг сулд нв жороолуулсан хүн бол Нямдорж. Хурд компаний байрыг малын хулгайч нар авдаг. Нэг байгууллагад гурван жил сахиул хийсэн увс хүн. Гурван жил дараалан шинэ байр авч чадаж байна. Энэ бол гайхамшиг бишүү.
Нэргүй 2025-06-16 59.153.113.169
энэ адуунуудыг хулгайлж нядалсан сүгнүүдийг бүр хатуугаар шийтгэх хэрэгтэй шүү
Нэргүй 2025-06-16 202.9.41.109
Их хатуу ялтай юм байнадааа өчүүхэн шуналт малын хулгаач бузруутай хамт нам дагаж гоё ярьж авилгач хулгааач шимэгч долоогчдоо хамт адилхан хатуу ял өгдөг болоосой ждү нүүрс ногоон хуучин автобус гээл зөндөөө
з 2025-06-16 202.126.89.140
тусгай сургуультай мал амьтан бол ердийн малаас өөр бөгөөд маш их цаг хугацааг сургалтад зарцуулдаг. үүнийг хуульчид ойлгох уу
Ахмад 2025-06-16 202.9.40.128
Төрийн үзэл суртлын арга хэмжэээний унаа, туг, далбааг сүйтгэгчид, төр олон нийтийн болон ард түмний хөрөнгөнөөс хулгайлагчид, авилгачдыг шууд цээрлүүлж байя. Цаазын хуулиа сэргээе.
зочин 2025-06-16 66.181.177.58
Ганц малын хулгай биш ээ. ЖДҮ, Банк, сангуудын хулгайн асуудлыг ч гэсэн сөхөөд нэг мөр болгочихож болдоггүй, чаддаггүй яасан ч сонин улс орон болоод байна ааааа