"Монгол адууны диваажин" бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах малын хулгай тэр дундаа адууны хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт таван хувь байдаг. Тиймээс малын хулгайтай бодлогоор тэмцэх шаардлагатай гэдгийг хэллээ.
Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах:
-Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлснээр, монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт 5 хувь байдаг. 2017 онд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ хууль батлагдсан. Тус хуульд сэжигтнийг гадуур байцаах заалт бий. Энэ нь хүний эрхтэй холбоотой ч малын хулгайн илрүүлэлтийг бууруулдаг. Гадуур байцаагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийдэг. Малын хулгай хэрээс хэтэрч байгаа. Тухайлбал, нэг малчны 100 адууг хүйс тэмтэрч аваад явдаг, малчин цусны мөрөөр нь хөөж очиход өөдөөс нь бууддаг. Жилд 31000-59000 иргэн Улаанбаатар хот руу нүүж байна. Эдгээр иргэдийн 37 орчим хувь нь малын хулгайн хохирогчид байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хулгайд малаа алдсан иргэд амьдрал ахуйгаа залгуулах гэж нийслэл рүү нүүж байна. Малын хулгайн илрүүлэлт маш муу болсон. Учир нь худалдаачид малчнаас мал, мах авахдаа зөвхөн малын эмчээс бичиг авдаг. Багийн дарга, цагдаад мэдэгдэхгүйгээр.
Хуулийн хийдэл, цагдаа,малчин хоёрын үл ойлголцлоос болж хохирогчид нэмэгдсээр.
Тиймээс худалдан авахад болон шалгалтын явцад бодлогын түвшинд тэмцэх хэрэгтэй байна. Малын хулгайн хууль маш сул дээрээс нь хохирол барагдуулалт зэргийг сайжруулах хэрэгтэй байна. Худалдааны системийг ухаалаг болгоод өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Бид бүгдийн утсанд И-Монголиа бий. Ийшээ ороод адууны махаа авдаг болчих хэрэгтэй. Битгий зах, лангуу, бойноос аваач гэж байгаа юм” гэлээ.
Зочин 2025-06-16 202.9.46.149
Өдий хүртэл ямарч бодлоггүй явж иржээ.
Нэргүй 2025-06-16 202.126.89.127
Мал бүхий иргэдийн малаа эрсдэлээс хамгаалах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мал жинхэнэ эзнээсээ өдөр хоногоор холдсоор байна. Малчин залуу үеийг бодлогоор дэмжиж төрийн бодлогын хэмжээнд тавимаар байна. Хулгайч бол АНуд ч байгаа. Хуулийн хэрэгжилтйг чангатгах нь чухал.
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-06-16 103.212.117.138
Сонин юм бичих. Хулгай ахул гэмт хэрэг. Гэмт хэрэгтэй бодлогоор биш хуулиар л тэмцмээр юм.
Нэргүй 2025-06-16 202.126.90.231
Солонгост нохойн мах идэх хориотой болсон
Манайд адууны мах идэхээ боль
Нэргүй 2025-06-16 202.126.90.231
АДУУГ ШҮТДЭГ ДЭЭДЭЛДЭГ ЭНЭ ТЭР МӨРТЛӨӨ МАХЫГ ИДДЭГ ТЭНЭГ ХҮМҮҮС ИДЭХЭЭ БОЛЬЧИХ Л ДОО
Нэргүй 2025-06-16 202.131.245.69
МАЛын хулгайгаас илүү МАН-ын хулгайтай тэмцмээр бн
Зочин 2025-06-16 202.126.90.109
Малын хулгайч гэдэг бол үндсэндээ малчин л даа, малчин ардын хязгааргүй шунал, төрөлх сэтгэхүй өөрчлөгдөөгүй цагт, ер мал малчин хоёр байгаа цагт малын хулгай байх л байх даа