УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хойшлов

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хойшлов

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хойшлов

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 10:00 цагт хуралдах товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Чухам ямар шалтгаанаас бүлгийн хуралдаан хойшилсон нь бүрхэг байна.

УИХ дахь нам бүлгийн, эвслүүдийн нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл юм. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долооо хоногийн Баасан гаригт дээрх төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг зорьсон ч чадаагүй. Тиймээс өнөөдөртөө багтаагаад өргөн барих болов уу гэсэн хүлээлт бий.

Эл асуудалтай хамт Засгийн газрыг дангаар байгуулах уу, аль эсвэл парламентад суудалтай нам эвслийн бүлэгтэй хамтрах уу гэдэг асуудал анхаарал татаж буй. Учир нь, бусад нам, эвслийн бүлэгтэй хамтрах бол Ерөнхий сайд саналаа бусад улс төрийн хүчиндээ хүргүүлэх ёстой. Үүний өмнө МАН-ын Удирдах зөвлөл болон бүлэгт асуудлыг танлцуулах гээд ажил хөвөрнө.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шинэ Ерөнхий сайдад Засгийн газрын танхимд хэнийг сайдаар томилуулах, томилуулахгүйг Удирдах зөвлөлөөрөө дамжуулан дайх зэргээр дам нөлөө үзүүлэх болсон. Энэ мэтчлэн асуудал нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг хийхэд түвэгтэй болгож, хойшлогдсон байж мэдэхээр буй.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайдад Засгийн газраа яаралтай байгуулах шаардлагыг хүргэхээр болсон мэдээлэл байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.252

МАХН-ыг "мөхөж байгаа аварга организм" гэж 1990 онд цэц Ламжав хэлж бёан даа !
Тэр авхрга организм одоо л мөхөж дуусах нь шиг бна доо!

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.186.45

Ман ын нүүрсчид хятадын авлигын дэгээнд өлгөгдсөн. Та нар монгол төрийг монголчууд удирдаж бна гэж бодож байвал үгүй шүү. Хятадын тагнуулууд удирдаж бна, нийслэлийг ч мөн ялгаагүй. Одоо бүр ЗГ ыг байгуулуулахгүй байна. Данх нянбактери ч нүүрсчин бүлэглэл бас хятадын барьцааны хүмүүс. Спикер бүр том дэгээнд өлгөгдсөн. Буулшахгүй бол монголд ашиггүй.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-06-16 103.229.120.178

6/Оюун-Эрдэнэ буруутай юу, үгүй юу гэдэг шийдэгдээгүй, намын дарга хэвээрээ байгаа нь түүний нөлөө бараг хэвээр байгаа биз.7/Авлигатай тэмцэх, хөрөнгө хураах г.м. өмнөх ЗГ-ын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүхгүй бол ЗГ-т, цаашлаад МАН-д халгаатай.8/Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал тааруу байгаа энэ үед туршлагагүй залуу хүн сайд болвол гарах ажлын үр дүн эргэлзээтэй г.м. олон асуудал байна даа..

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2025-06-16 103.229.120.178

3/Хуучин сайд байгаагүй, сайд болох сонирхолтой, ЗГ-аа байнга шүүмжилдэг, ЕС-аа огцруулахаа ил од зарласан хуучин гишүүд бий.4/Өөрийнх нь ойр тойронд ажиллаж байсан, ер нь дээр үеийн санаа нэгтэй, хуучин ЗГ-ын сайд байсан хүмүүсээ Ерөнхийлөгч Хүрэлсүх санал болгоход татгалзах хэцүү.5/Хэсэг гишүүдийн жендерийн асуудлаар тавьсан саналыг биелүүлнэ гэхэд 5-6 эмэгтэй сайд олох хэрэгтэй болно.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2025-06-16 103.229.120.178

Шинэ ЗГ-ыг бүрдүүлэхэд тулгарах 8 сорилт: 1/Хуучин ЗГ-ын сайд нарыг ЗГ-т оруулна гэхээр хамтын удирдлагатай ЗГ нь огцорчихсон.Номин энэ үндэслэлээр ЗГ-т орох нь ёс суртахуунгүй гээд зарласан. Тэдний ихэнх нь ЕС-аа огцруулах санал өгсөн. Хүн чанарын асуудал сөхөгдөнө. 2/Хуучин сайд байсан гишүүд ЕС-аа огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ дотор шантаажилдаг, намаа санхүүжүүлдэг, ЖДҮ-д нэр холбогдсон гээд янз бүрийн цолтой гишүүд бий. Тэднийг олон нийт хүлээж авах тал нь тааруу

Avatar

Нэргүй 2025-06-16 202.131.245.69

Энэ балай МАН тараасай

Avatar

зочин 2025-06-16 66.181.188.99

Ингэж байж Их хурлаа тарааж жинхнээсээ Засаглалын хямрал болох нь дээ. Тийм байдалд хүргэх гээд байгаа юм уу шантаачлагчид. Улс орноо бодохгүй эрх мэдэл албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүмүүсийн баг нь хуулагдаж ус тос нь ялгарч байх шив.

Avatar

зочин 2025-06-16 66.181.166.196

Хаха, 1 болон 2-р ээлжийнхэн энэ тэр чинь одоо л жинхэнэ алалцаж байгаа ш дээ, тийм амархан тохиролцчихгүй байлгүй дээ

Avatar

Haramsaltai 2025-06-16 103.57.92.24

UIH tarsan deer yum bndoo

Avatar

Нэргүй 2025-06-16 202.9.40.186

Хэсг бүлг хулгайч х***а манжуудын бөөгнөрл бүгдйин жалгнд авяяачж устгах хэрэгтэй коментер ягаад ажилаа хийхгүй байнаа хулгайч х***а манжууд галзуурч дууслаа.

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.120.230

Чоно борооноор гэгчээр, 2 сар гадаадад зугаалж байгаа аймгуудын дарга нараа олж ирээч МАН-хан.Аймагтаа 2 сар хараглсангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж