Трампийн визний хоригт 36 улс нэмэгдэнэ

Трампийн визний хоригт 36 улс нэмэгдэнэ

Трампийн визний хоригт 36 улс нэмэгдэнэ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр эх орноо гадаадын террористууд болон үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа заналхийллээс хамгаалахын тулд 12 улсын иргэдэд визний хориг тавьсан билээ. Үүнээс гадна долоон улсын иргэдэд хэсэгчилсэн хориг тавьсан.

Тэгвэл уг хоригийг дахин 36 улсаар өргөжүүлэхээр төлөвлөж буйг эх сурвалж мэдээллээ.

Үүнд Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо Верде, Камбож, Камерун, Кот-Д’Ивуар, Конго, Жибути, Доминика, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Кыргызстан, Либери, Малави, Мауритани, Нигер, Нигери, Сэйнт Киттс ба Невис, Сэйнт Лусиа, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве гэсэн 36 улс багтаж байна.

Эдгээр улс 60 хоногийн дотор тогтоосон жишиг үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тохиолдолд АНУ-д нэвтрэхийг нь бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар түдгэлзүүлнэ гэсэн утгатай мэдэгдлийг Төрийн департментээс тэдэнд илгээжээ.

36 улсын зарим нь хамтран ажиллах чадваргүй, эсвэл хүсэлгүй, паспортын хамгаалалт нь эргэлзээтэй буюу тухайн улсын паспортыг хуурамчаар үйлдэх боломжтой зэрэг байгаа нь Төрийн департментын санааг зовоож байгаа аж. Мөн зарим засаг захиргаа нь АНУ-аас гарах тушаалтай иргэддээ туслаагүй, визний хугацаа хэтрүүлдэг зэрэг улс байна. Цаашилбал, иргэд нь АНУ дахь терроризм, еврейг эсрэгүүцэх, америкийг эсэргүүцэх үйл ажиллагаанд оролцож байсан улсууд үүнд багтжээ.

Дашрамд дурдахад, өмнөх хоригт Афганистан, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэсэн 12 улс багтсан. Харин хэсэгчилсэн хоригт Бурунди, Куб, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэль гэсэн долоон улс оржээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 103.215.14.2

Халаасны хулгайч яах ч үгүй байх оо. Яргачин ах 2-оо ялгахгүй ХХi зууны фашистуудыг дэмжээд байгаа тэнэгүүдээс л болж хоригт орж магад

Avatar

Zochin 2025-06-16 202.21.111.170

Халаасны хулгайч нараасаа болж монгол улс хоригт орох өндөр эрсдэлтэй.

Avatar

Нэргүй 2025-06-16 103.212.162.118

Монгол орсон уу? үгүй юу гэдэг нь л сонин болохоос тэр хаа африк яана уу маньд хамаа алга. Монгол визний хоригт ороогүй биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж