Аятолла Али Хаменеиг хөнөөх төлөвлөгөөг Трамп эсэргүүцжээ

Аятолла Али Хаменеиг хөнөөх төлөвлөгөөг Трамп эсэргүүцжээ

Аятолла Али Хаменеиг хөнөөх төлөвлөгөөг Трамп эсэргүүцжээ

Израиль, Ираны мөргөлдөөн үргэлжилсээр байгаа энэ үед АНУ тэмцлээс хол байхыг эрмэлзэж байна. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг хөнөөх Израилийн төлөвлөгөөг эсэргүүцжээ. Энэ талаар АНУ-ын эх сурвалж мэдээлэхдээ, "Израильчуудад Ираны дээд удирдагчийг хөнөөх боломж байсан. Трамп энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн учир төлөвлөгөө хэрэгжээгүй" гэжээ.

Гэвч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху үүнийг эсэргүүцэж байна. Тэрбээр "Хэзээ ч болоогүй ярианы тухай маш олон худал мэдээлэл байна. Би үүнд оролцохгүй" гэсэн юм. Харин Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч "Трамп Израилийн төлөвлөгөөг няцаасан тухай мэдээлэл бол хуурамч" гэжээ.

Олон улс дипломат шийдлийг уриалж байгаа ч талууд харилцан цохилтоо үргэлжлүүлсээр байна. Ираны тал Ням гаригийн орой Израилийн эсрэг шинэ цохилтыг далайн эргийн Хайфа хотод өгчээ. Харин Израиль улс Иран даяар цэргийн объектуудад дахин цохилт өгч эхэлсэн гэж мэдэгдэв.

Мөргөлдөөний анхны довтолгоог Израиль өнгөрсөн Баасан гаригт /2025.06.13/ хийсэн. Үүнээс хойш дор хаяж 224 хүн амиа алдсан гэж Иран мэдэгдэв.

Израилиас ялгаатай нь Ираны нийслэл Тегеранд орчин үеийн бөмбөгдөлтөөс хамгаалах байр байхгүй. Тегеранчууд 1980-аад оны Иран-Иракийн дайны үед ашиглаж байсан хонгил, хуучин хоргодох байруудаа ашиглахаас өөр аргагүй.

Иранчууд "Бид Ираны дэглэмийг дэмждэггүй. Гэхдээ Израиль улс манай энгийн иргэд рүү халдахыг эсэргүүцэж байна. Хэрвээ Израиль улс Ираны цөмийн болон цэргийн чадавхийг эсэргүүцэж байгаа бол түүндээ л чиглэсэн цохилт өг. Газын зурвас шиг дахин нэг нөхцөл байдлыг бүү үүсгэ" гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Иргэд нийслэл Тегеранаас хойд зүг рүү, Каспийн тэнгисийн ойролцоо, хөдөө орон нутаг, тусгаарлагдмал бүс нутаг руу дүрвэж эхлээд буй. Хотын хаа сайгүй машин дээрээ чемодан, ус зэргийг багалж, бэхэлсэн гэр бүлүүд дүрвэж харагдах болжээ.

Дашрамд дурдахад, АНУ халдлагатай ямар ч хамаагүй гэдгийг Трамп мэдэгдсэн. Тэрбээр "Хэрвээ бид ямар нэг байдлаар довтолбол АНУ-ын зэвсэгт хүчин бүх хүчин чадлаараа урьд өмнө байгаагүй түвшинд буулт хийх болно. Гэсэн ч бид Иран, Израилийг тохиролцуулж, цуст мөргөлдөөнийг эцэслэж чадна" гэжээ.

Мөн энэ амралтын өдрүүдээр АНУ Оманд Ирантай цөмийн хэлэлцээ хийх байсан ч түүнийгээ цуцалжээ. Хэлэлцээ цуцлагдсан ч Ираны цөмийн амбицыг хязгаарлах гэрээ байгуулах итгэл найдвар тасраагүй гэж Трамп мэдэгдсэн байна. Үүний тулд мөргөлдөөнийг дуусгах ёстой гэж үзэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.183.112

Одоо Трампын үгэнд итгэдэг хүн байх болов уу? Тэр бол худалч түрэмгийлэгч.

Avatar

Нэргүй 2025-06-16 202.179.15.43

Илүүдсэн үндэстнүүд

Avatar

Нэргүй 2025-06-16 45.95.169.104

Нээтнахуй гуайн тэр эрүүл биш гаж сармагчин царайг хардаа! ккк

Avatar

Нэргүй 2025-06-16 188.162.254.126

жомбог трамп дандаа худал ярьж яс хаяна

Avatar

Нэргүй 2025-06-16 103.57.94.93

Хошного трамп Бөгспутин шиг л худлаа шааншдээ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж