Остин Мэйжорын плей-оффын шатанд өрсөлдөх найман багийн долоо нь тодорсон. Гуравдугаар шатны тавдугаар тойргийн тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2025.06.15/ эхлэн үргэлжилж байна. Энэ тойрогт "The MongolZ" болон "G2" багууд хэн нь плей-оффд шалгарах вэ гэдэг тун чухал тоглолтыг хийлээ.
"The MongolZ" баг "G2"-г 2-0 гэсэн харьцаатай хожин плей-оффын эрхээ авлаа. Хоёр багийн "Dust2" мап дээр хийсэн тоглолтод нийт таван нэмэлт цаг гарч, маш удаан үргэлжилсэн. Эцэст нь 28-25 гэсэн харьцаатай Монголын баг хожсон аж.
Эхний "Ancient" мап дээр "The MongolZ" баг 13-6 гэсэн харьцаатай ядах юмгүй өрсөлдөгчөө буулган авсан. Энэхүү тоглолтод "Senzu" тун гайхалтай тоглож, мап бүр дээр багаа манлайлав. Мөн багийн ахлагч "bLitz" эгзэгтэй мөчүүд тодорч, багтаа ус агаар мэт хэрэгтэй үйлдлүүдийг хийж, раундуудыг авчирч байлаа. "Senzu"-г том, шийдвэрлэх тоглолтуудад тааруу тоглодог гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг ч өнөөдөр тэдэнд хариуг нь барив.
Санасныг бодвол "G2" энэ удаагийн Мэйжорт тун сайн оролцлоо. Тэд одоо сэргээн босголтын ажлаа эхлүүлнэ. "NiKo", "m0NESY" гэсэн одуудаа "Falcons" руу үдсэн тэд энэ удаагийн Мэйжороос их зүйл хүлээгээгүй. Харин одоо тэд дасгалжуулагчаараа "sAw"-ийг авчирч, бүрэлдэхүүндээ "SunPayus"-ийг нэмэх гэнэ. Мөн өөр өөрчлөлтүүд хийх эсэх нь тодорхойгүй байна.
Тоглолтын дараа "G2"-ийн "huNter-" дараах ярилцлагыг өгчээ.
-"The MongolZ"-д нэмэлт цагийн төгсгөлд хожигдсон сэтгэгдэл:
-Эхлээд өчигдөр NAVI-д хожигдсон тоглолтын талаар яримаар байна. Бид хожиход маш ойрхон байсан. Inferno дээр хожлын раундыг авах боломж байлаа. Өчигдөр бид илүү сайн тогложээ. Харин өнөөдөр MongolZ-ийн эсрэг эрч хүчгүй тоглолоо. Ancient дээр сайн эхлүүлсэн ч СТ талдаа чухал раундуудын төгсгөлийг хийж чадсангүй.
Dust2 дээр хожсон бол гурав дахь мап гарах байлаа. Хэрэв гурав дахь мап гарсан бол юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Dust2 дээр олон боломжоо алдлаа. Бид ерөнхийдөө сайн тоглосон. Тоглолт бүрт сайн тоглосон атлаа плей-оффд шалгарч чадаагүй гэхээр хөгийн санагдаж байна.
Мэйжорт төсөөлснөөс илүү тоглосон талаараа:
-Мэйжор эхлэхээс өмнө бидний бэлтгэл сайнгүй байсан. "Hades" багт нэгдсэнээс хойш л үр дүнтэй бэлтгэл хийсэн. Бас надад визний асуудал гарч, багийнхантайгаа Астанад хамт байж чадаагүй. Тэр үе хэцүү байлаа. Дараа нь Далласт сайн тоглож чадаагүй. Гэхдээ бараг л плей-оффд шалгарсан шүү. Энд ирэхийн өмнө манай бэлтгэл бүр үнэхээр муу байсан.
Нээлтийн тоглолтод 3DMAX-ийн эсрэг бэлтгэл шиг л байсан. Тоглолтын дараа бэлтгэлийн өрөөнд сууж байхад TAZ тун сайн яриа хийсэн. Бид нэгнийхээ төлөө тэмцэхээр шийдсэн. Хувь тоглогч бүр нэг шат ахиж, үүнийгээ эцсээ хүртэл хийлээ. Бид сайн багуудтай тоглолоо. NAVI болон The MongolZ-д хожигдсон ч харамсах зүйл алга. Бид бүхнээ дайчилсан. Гэхдээ хожиход маш ойрхон байсан учир уучлалт гуймаар байна. Гэхдээ миний хувьд л харамсах зүйл алга.
Хүндхэн улирал дуусч, шинэ улиралдаа бэлдэх талаар:
-Энэ Мэйжорын дундуур ирэх улирлын талаар бодсонгүй. Мэйжортоо бүрэн төвлөрлөө. Плей-оффд шалгарч чадаагүйдээ уучлалт гуймаар байна. Надад хэдэн өдрийн амралт хэрэгтэй байна. Энэ Мэйжорын талаар хоёр, гурван өдөр бодох байх. Түүний дараа гэр бүлийнхэнтэйгээ амарч, ухаалаг байхыг хичээж, ирэх улирал юу хийх талаараа бодно.
IGL болох талаар:
-Энэ талаар бодож үзэх байх. Замналынхаа турш өөрөөсөө IGL болох эсэх талаар асууж л байлаа. Бүр залуу байхдаа хүртэл энэ талаар бодож байсан. Valiance, CR4ZY багуудад байхдаа зарим үед IGL хийж байсан шүү. "Nexa" бидэнд хэрэгтэй байсан учир нэг их удаан хийгээгүй. Одоо би бага зэрэг хөгширлөө. Тиймээс энэ талаар бодож үзнэ. Юу болохыг хэлж мдэхгүй байна. Хэрэв тэд надаас хүсвэл бид энэ талаар бодож үзэх болно.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-06-16 202.21.110.94
САЙХААН…САЙХАН. АЛААД…АЛААД АЛААД ӨГНӨ ШҮҮ………..ТА НАР ШҮҮ………