Хятадын "COP29"-д тэргүүлэх "ХҮЧ"

Хятадын "COP29"-д тэргүүлэх "ХҮЧ"

Хятадын "COP29"-д тэргүүлэх "ХҮЧ"

Олон улсын хамтын нийгэмлэгүүд уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх "COP29" хэлэлцээрийг үр дүнтэй болгох гэж хичээж байна. Энэхүү хэлэлцээрт дэлхийн улс орнууд өөрсдийн хүчин чадлаа ашиглан, үр дүн гаргахыг хичээж байх хооронд Хятад улс байгаль орчны тэргүүлэх зорилтоо эдийн засгийн хөгжилтэйгөө уялдуулжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа хөгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаандаа байгаль орчныг хамгаалах шийдлийг заавал тусгаж өгөхийг тус улсын засгийн газар шаарддаг байна. Үүний тод жишээ нь Жянсү мужийн технологийн аварга компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Тус мужийн олон жил үйл ажиллагаа явуулсан болон шинээр нээгдэж буй компани, үйлдвэрүүд технологийн инновацыг тогтвортой ногоон, байгальд ээлтэй аргачлалтай хослуулах болжээ. Тодруулбал, "Xuyi National modern agricultural industrial Chain Base", "Jiangsu Yuefeng Technology Co., "Ltd", Datang (Jiangsu) Environmental Protection Equipment Co., Ltd" болон "Gubersail Tire (Jiangsu) Co., Ltd" зэрэг аж ахуйн нэгжүүд эдийн засгийн шинэчлэл хэрхэн байгаль орчныг хамгаалах шаардлагатай нийцэж болохыг харуулж буй.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЖ АХУЙ, ТАРИАЛАНГИЙН ТОГТОЛЦОО

Хятадын Жянсү мужийн Шүйй дүүрэгт байрладаг "Xuyi National modern agricultural industrial Chain Base" нь жижиг биетэй хавчны төрөл зүйл болох "Grimothea planipes"-ийг үржүүлж, дотоодын хүнсний зах зээлд нийлүүлдэг. Гэхдээ энэхүү хөдөө аж ахуйн бааз нь хүнсний системийг шинэчлэх, ногоон болгох үндэсний санаачилгын нэг юм. Улмаар үржүүлгийн болон газар тариалангийн хэрэглээндээ ухаалаг технологийг түлхүү ашиглах болж, утаа бага ялгаруулах техникийг ашиглаж байна. Мөн "Xuyi National modern agricultural industrial Chain Base" нь Хятадын албан ёсны орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн парк гэж тодорхойлогдох болсон. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулах арга замыг эрэлхийлж, бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хянадаг болжээ.

Уг баазын төлөөлөгчийн хэлснээр, нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй арга барил, усны үр ашигтай менежментийг хөгжүүлснээр Хятадын хос нүүрстөрөгчийн зорилтод (нүүрстөрөгчийн дээд хэмжээ ба дундаж хэмжээг сахих) шууд хувь нэмэр оруулж байна.

Тус менежментэд цагаан будаа тариалж, ургац хураасны дараа тариалангийн усны хүчиллэг, эс хүчиллэг байдлыг шалгаж, хавчны төрөл зүйл үржих боломжтой эсэхийг тогтооно. Уг бааз нь 975 мянган м2 будаа тариалах, хавч үржүүлэх талбайтай бөгөөд үүнээс 170 мянга нь цөөрмийн аж ахуй, 30 мянган хавчны аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Мөн орон нутгийн эдийн засгийг сайжруулж, ажлын байраар тогтвортой хангадаг байна.

ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ

Хуайан хотод төвтэй "Yuefeng Technology" нь Хятадын хамгийн том шилэн эдлэл үйлдвэрлэгчдийн нэг. Энэ нь 100 хувь байгальд ээлтэй, дахин боловсруулах боломжтой керамик болон хуванцар эдлэл үйлдвэрлэдэг байна. Тус компани нь тогтвортой үйлдвэрлэлд анхаардаг тул Ази, Европ, Америк тивийн зах зээлд жил бүр олон сая аяга,таваг экспортолдог. "Yuefeng Technology" -ийн мэргэжилтний хэлснээр, удаан эдэлгээтэй, хоргүй материалтай, дулааны хэмнэлттэй процесс, хог хаягдлыг багасгах арга техникийг ашигладаг бөгөөд энэ нь дэлхийн байгаль орчны жишигт нийцдэг.

Улмаар тус компани Хятадын үйлдвэрлэлийн салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулах хүчин чармайлтад үнэтэй хувь нэмэр оруулагч гэгдэх болжээ.

Жилд 20 мянга гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Yuefeng Technology" нь экспортын өсөлтийг дэмжээд зогсохгүй дахин боловсруулах боломжтой шилэн эдлэлийг төрөл бүрээр үйлдвэрлэдэг байна.

АГААРЫН ЧАНАРЫГ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АРГААР САЙЖРУУЛНА 

Байгаль орчны инновацийн гол төв болох "Datang Environmental Protection Equipment" компани нь агаар цэвэршүүлэх, хог хаягдлыг боловсруулах, металл дээр суурилсан бохирдлыг хянах технологиор мэргэшсэн. Тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятад даяар цахилгаан станц, аж үйлдвэрийн бүс, хот суурин газарт ашигладаг байна. Улмаар "Datang Environmental Protection Equipment" нь "COP29"-ийн гол зорилго болох хүлэмжийн хийн ялгаралт, агаарын бохирдлыг бууруулах шалгуур үзүүлэлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тус компани 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг 2005 оны түвшинтэй харьцуулахад 65 хувиар бууруулах Хятадын зорилтыг биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байгааг ажилчдын зүгээс онцлон тэмдэглэсэн юм.

Жишээлбэл, барилгын илүүдэл, хог хаягдлыг дахин боловсруулж, хортой элементүүдийг нь устгаж, захиалагчийн хүссэн хэмжээгээр тоосго үйлдвэрлэдэг байна. Тухайн тоосго нь галд тэсвэртэй бөгөөд нэмэгдэл химийн элемент ороогүй гэдгээр давуу талтай. Мөн тус компанийн дотоод болон экспортын үйл ажиллагаа өргөжин тэлж байгаа нь Хятадын эдийн засагт тойрог технологи эдийн засгийн салбарт чухал ач холбогдолтойг харуулж байна.

ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

 "Gubersail Tire" нь шинээр нээгдсэн үйлдвэр боловч бага нүүрстөрөгч ялгаруулалттай технологи, ухаалаг үйлдвэрлэлийн систем зэргийг нэгтгэн ажилладгаараа давуу талтай. Үйлдвэр бүтэн хүчин чадлаар ажиллах үед жилд 30 сая хагас ган дугуй, 3.5 сая бүрэн ган дугуй үйлдвэрлэх боломжтой юм. "Gubersail Tire"-ийн үйл ажиллагаа нь дотоодын автомашины зах зээл төдийгүй олон улсын экспортод чиглэсэн. Улмаар Хятадын байгаль орчны өндөр шалгууртай стандартуудыг мөрдөж, байгальд ээлтэй аргачлал хэрэгжүүлж байгаа нь экспортын хүрээ нь богино хугацаанд өргөжин тэлэхэд тусалсан байна. Цаашид ч Хятадын ногоон үйлдвэрлэлийн стандартуудын дэлхий дахинд таниулахыг зорьж байгаа юм.

"COP29" БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН УЯЛДАА

Хятад улс уур амьсгалын асуудалтай тэмцэх явцдаа эдийн засгийн өсөлтөө сааруулах бус, харин ч хурдасгаж байна. Байгальд ээлтэй шилэн эдлэл, дугуй зэргийг үйлдвэрлэж тойрог эдийн засагт оруулснаар "COP29"-ийн амлалтаа биелүүлж буй. Мөн ухаалаг тариалангийн систем, аж ахуйн стандартыг нэмэгдүүлснээр дотоод болон гадаадын байгаль орчны мэргэжилтнүүдээс илүү их дэмжлэг авах болжээ.

Жянсү мужийн Хуайань олон улсын харилцааны төвийн дарга Жан Тайчиг онцлон тэмдэглэхдээ, тогтвортой ногоон технологи руу шилжих нь үр дүнгээ өгөх боломжтойгоос гадна эдийн засгийн хувьд ч ашигтай.

Хэрэв тус улсын гудамж талбай, цахим худалдаа, техник технологийг харвал дийлэнх хувьд нь байгальд ээлтэй техникийг ашиглаж, сурталчилж буйг мэдэж авна. Мөн цахилгаан машин, унадаг дугуй, метро зэрэг бүхий л тээврийн үйл ажиллагаа нь ногоон эрчим хүч ашигладаг болсон. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "COP29"-ийг биелүүлэх Хятадын хүчин чармайлтад Жянсү мужийн үйлдвэрлэлийн хувьсал чухал хамгийн байр суурийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж