Сэлбэ голын үерээс хамгаалах далангийн ажил энэ сард дуусна

Сэлбэ голын үерээс хамгаалах далангийн ажил энэ сард дуусна

Сэлбэ голын үерээс хамгаалах далангийн ажил энэ сард дуусна

Сэлбэ дунд гол дагуу үерээс хамгаалах бетонон хана барих ажил 2023 оноос эхэлсэн. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны зун бороо их орсноос үүдэж дунд гол далангаа даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан байдаг. Тиймээс S’Outlet дэлгүүрийг буулгаж натурын гүүр хүртэл 1.4 км урттай үерээс хамгаалах түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

Төслийн хүрээнд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр төмөр бетон далан баригдаж байгаа бөгөөд энэ нь Натурын гүүрнээс төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ.

Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа.

Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байна. “Билгүүн Монгол констракшн" ХХК одоогоос бараг жилийн өмнө буюу 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн  Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв. Тус компани нь Тавантолгойн нүүрс баяжуулах төслийн газар доорх байгууламж, түшиц далангийн ажлыг хийж байсан туршлагатай.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, ойрын жилүүдэд өнгөрсөн жилүүдийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтай гэсэн байна.

“Үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил энэ сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө. Зураг төслийн дагуу хийж ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхгүй бол дараагийн ажлууд явах боломжгүй болно. Манай компани зөвхөн үерээс хамгаалах түшиц хана барьж байгаа. Үлдсэн ногоон байгууламж, тохижилтын ажлыг өөр газар хийж гүйцэтгэнэ гэдгийг  “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар хэлсэн юм.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр үерийн далан, явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийнэ. Зураг төслийг гаргасан "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” гэдгийг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

saihan bna 2025-06-16 103.212.117.224

juulchid tatahaar saihan buteen baigguulalt ur huuhduudiin ayuglui goy ireefui iom

Avatar

Нийслэл 2025-06-16 103.57.92.241

Дуусахаас нь өмнө л сайн гутаах юм шүү дээ, тэгэхгүй бол энэ МАНгарууд болон Нямбаатарын нэр хүнд өсчих гээд байна шүү,
Ер нь энэ нөхөр хотын замыг маш хурдан шинэчлээд байна шүү, огцрохгүй болчихвы гэж санаа зовж байна
Манай АН-ынхан а**с царайлчихаад олигтой гутаагаал өгөхгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж