Дүгнэлт: Судалгаа дутуугаас автомашины татвар нэмсэн

Дүгнэлт: Судалгаа дутуугаас автомашины татвар нэмсэн

Дүгнэлт: Судалгаа дутуугаас автомашины татвар нэмсэн

Улаанбаатар хотын автомашинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурснаар, УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсгийн хуралдаанаар иргэдэд мэдээлэхгүйгээр автомашины татварыг нэмсэн нь буруу гэж дүгнээд буй.

Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2025.06.10/ болсон. Хуралдаанаар, "Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт"-ийг хэлэлцэж, дашин хуралдахаар хойшлуулсан. Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас тодруулж үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн билээ. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024.12.04-ний тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн.

АЖЛЫН ХЭСЭГ ПРОЦЕССЫН АЛДААТАЙ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭВ

НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж ажлын хэсгээс үзсэн.

Товчоор бол зураг дээрх өссөн татварын дүн нь иргэдийн эрхийг зөрчсөн процессын алдаатай шийдвэр гэсэн үг.

Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дөрвөн төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос гурав дахин нэмсэн. Энэ бол бага дүн биш. Тиймээс холбогдох ажлын хэсгээс НИТХ-ын татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессын алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнээд буй.

ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ ЖОЛООЧ НАРТ ТООЦОХ ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГА!

Нөгөө талдаа татвар, төлбөр хураамжаа төлдөггүй хэсэг нь нүдээ аниад, чихээ бөглөөд л сууж байгааг иргэд шүүмжилж байна. 14 жилийн туршид энэ төрлийн татварыг хөдөлгөөгүй тогтвортой мөрдөж ирсэн. Тиймээс хэрэв хуучин тарифаа үргэлжлүүлэн мөрдөнө гэвэл автозамаа шинэчилж тордох боломжгүйд хүрнэ гэдгийг нийслэлийнхэн тайлбарласан. Төсөв санхүү дутах болсон гол шалтгаан нь төлбөр хураамжаа төлдөггүй хэсэгтэй хамгийн их хамааралтай. Гэтэл тэдэнд тооцох хариуцлагыг биш татвараа төлөөд явж байгаа жолооч нарт дарамт учруулж байгаа нь утгагүй. Цаг хугацаандаа татвар, торгуулиа төлдөггүй чихгүй жолооч нартай Тээврийн цагдаа нартайгаа хамтраад тууштай ажиллаж чадвал тэрбум, тэрбумаар нь орлогоо нэмэх боломж бийг ч хэлэх хүн олон байгаа юм.

Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын дугаартай цаг хугацаандаа татвар, торгуулиа төлөөгүй, оношилгоондоо ороогүй 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгааг тодотгосон. Тиймээс хариуцлагын тогтолцоогоо чангатгаж, процессын алдаатай гаргасан шийдвэртээ анализ хийхийг олон нийт цахим хуудастаа давалгаалж эхлээд байна.

Нэмэгдсэн дүнгээр иргэд одоо дараах татварыг төлж байгаа юм. Албан татвар:

  • “Приус” 36-108 мянган төгрөг,
  • “Лексус 570” 188100-564300 төгрөг,
  • “Портер” 30-75 мянган төгрөг,
  • “Ланд Круйзер-200” 151800-455400 төгрөг.

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20 мянгаас 100 мянган төгрөг,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30-150 мянган төгрөг,
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50-250 мянган төгрөгийн татвар төлж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 202.55.188.41

татвараа буулгаач

Avatar

Иргэн 2025-06-16 202.9.46.227

Аливаа хүнд боловсрол, мэргэжил, хувь хүний чадвар гээд хийж чадах, чадахгүй ажил гэж байдаг. Нямбаатар бол хотын даргын ажлыг хийх чадваргүй хүн гэдгийг л иргэд харж байна. Иргэд олон жил их хохирч байгаа өнөө үед энэ албан тушаалыг ажиллаж чадах багаар бүрдүүлэх хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2025-06-16 202.9.40.15

машины татвар нэмэх нь зөв үлхуу тахианы гуя шиг шиг шилэн хумстай утас маажсан ажилгүй эр эмгүй их байна эх орны хөгжил цэцэглэлт гэж алга дүрэм журам барьдаггүй торгуулиа төлдөггүй зугааны машинууд хотод гай ихтэй байгаа

Avatar

Хотын ахмад 2025-06-16 66.181.177.64

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР 5 ДАХИН НЭМДЭГ ЁСТОЙ БУРУУ ШИЙДВЭР.ХӨЛ МУУТАЙ ХӨГШТД БИД ОЙРХОН ЗУУРАА ӨӨРТӨӨ ҮЙЛЧИЛЖ ҮР ХҮҮХДЭДЭЭ ТӨВӨГ УЧРУУЛАХГҮЙ АМЬДАРДАГ УЛС ГЭТЭЛ 40.0 БАЙСНАА 200.0 ТӨЛДӨГ БОЛЛОО ЭНЭ ШИЙДВЭРЭЭ ЦУЦАЛЖ АШИГЛАЛТААР НЬ ТООЦ.ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ 600.ДАА АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ,ЭРХ НЬ ГАРТ ЧИНЬ БАЙНА ШД.ДУГААРЫГ НЬ ХУРААХ ХҮРТЭЛ А/Х АВААЧ.

Avatar

Зочин 2025-06-16 202.126.88.185

Татвараа төллөггүй хүмүүстээ хариуцлагаа чангатгаж мөнгөө аваач ээ.
Үнэнчээр яваа хүмүүстээ битгий дарамт нэмээд бай.

Avatar

ТӨМӨР 2025-06-16 66.181.189.245

ҮНДЭСЛЭЛГҮЙ ТАТВАР НЭМСЭН НЯМБААТАР БОЛОН ТҮҮНИЙ БӨГСНИЙ АЛЧУУРУУД АЙ ЦУСАН ТООЦОО ХИЙСЭН.ТАТВАР БУУЛГА .МУУСАЙН ЗАНАЛТ ДАЙСНУУД.

Avatar

Зочин Т 2025-06-16 66.181.161.162

Ингэж огцом нэмэхдээ яадаг юм. Ядаж 2 дахин нэмсэн бол ингэж асуудал, ажил болохгүй л байсан байх.

Avatar

Зочин 2025-06-16 202.9.41.15

Татварыг 10сая төгрөг болговол түгжрэл арилна.

Avatar

Нэргүй 2025-06-16 103.57.94.70

энэ ч нямбаатарын бөгсний алчуур байна даа

Avatar

idda 2025-06-16 66.181.189.122

iluu tulsun mongoo butsaaj avna esvel daraa jiliin tatvarruu shiljuulj ogoorei

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.120.163

Албан татвараа нэмж болно зам ашигласны татварт хөдөлгүүрийн багтахмж ямар хамаа бнаа том хөдөлгүүртэй байлаа гээд илүү их яваад бна уу

Avatar

Нэргүй 2025-06-16 122.201.31.70

маш амархан ш дээ. татвар төлөх хугацааг жил бүрийн 03.01-ны дотор бүрэн төлсөн байх. төлөгдөөгүй үлдсэн хугацаанд нь 10%-c эхлүүлээд 04 сард 20%, 05 сард 30% гээд л нэмэгдүүлээд авчихаж болно. 2жил татвар төлөөгүй бол улсын дугаарыг нь хүчингүй болгочих.

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.88.64

Чам шиг Төрөас сорсон Хувалад шууд салаавч, дараа нь шанаа өгнө

Avatar

Билэгээ 2025-06-16 124.158.108.102

Одоо хамгийн гол нь татвараа төлдөггүй иргэдтэйгээ ажиллах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ 600 000-н тээврийн хэрэгсэл. Улсын дугаараар хөөгөөд л гаргаад ирнэ шүү дээ. Нэг их хүндрэлтэй ажил биш, зөвхөн цаг хугацааны л асуудал.

Avatar

Нэргүй 2025-06-16 59.153.115.71

Хамгийн гол нь цахилгааны үнэ нэмэхтэй зэрэгцээд их хэмжээгээр нэмсэнд байна. Тиймээс олон түмэнд дургүйг нь хүргэхээр дарамт үзүүллээ.

Avatar

Мөнгө 2025-06-16 66.181.165.234

хүнээс ханатал мөнгө аваад юм хийдэг бол хэн ч хийчнээ.жоохон бодолтой байлдаа дарга нараа

Avatar

Нэргүй 2025-06-16 103.212.119.20

АХИЖ 15 ЖИЛ НЭМЭХГҮИ ХЭВЭР ҮЛДЭ

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.185.154

3000-4000 хооронд багтаамжтай машинй татвар хэд юм бэ

Avatar

Зочин 2025-06-16 66.181.190.211

Хэн хүнгүй л хотод автомашин хэт ихэссэн байгааг мэдэж байгаа. Ходоод руу чинь тасралтгүй хоол чихээд байвал ходоод задраад үхнэ биз дээ. Хичнээн зам тавиад энэ түгжрэлийг шийдэхгүй. Зогсоолийн төлбөр, татварыг өндөр байлгах нь зөв.

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.157

SEXSDI80955877ANUSDI VANXANDI BOOW XXI

Avatar

Нэргүй 2025-06-16 14.1.81.130

Eр нь бол дэндүү бага татвартай байгаад сурчихсан, гаруудын хэдэн шил архиэы л мөнгө. Аль ч улсад машины татвар өндөр байдаг. Монголд харин хэрэглэгч НӨАТ төлдөгийг болиулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-16 14.1.81.130

нэмэх нь зөвөө. Бүгд хотдоо шавж амьдрах буруу. Төвлөрлийг сааруулахад эдийн засгийн л хөшүүрэг байхаас аргагүй. Олон улсын дундажаас харахад хотын машины татвар нь тухайн улсынхаа доод цалингийн хагас сар болон нэг сарын цалинтай тэнцэхээр байдаг. Монголд хөдөлмөрийн доод хөлс 700 мянга орчим бол хагас сарын 350 мянга орчимтой татвар байхад болно

Avatar

зочин 2025-06-16 66.181.182.164

Машины албан татвар боломжийн. Харин зам ашигласны төлбөрийн тухайд гайхалтай: Замыг моторын багтаамжаараа ашигладаггүй, замаар явсан хэмжээгээрээ л ашигладаг. Хичнээн км зам ашигласан, төчнөөн бензин, эсвэл түлш хэрэглэдэг. Тиймээс ч хотын зам ашиглалтын төлбөрийг хотын бензин, түлш борлуулагчаас татан авдаг. Машинаа гаражид тавиад гадаадад ажлаар, амин хувиар олон жил амьдардаг, эсвэл машинаа унахаа байсан өндөр настан хүмүүс зам ашигласны төлбөр яагаад моторын багтаамжаар төлөх ёстой вэ?

Avatar

Нэргүй 2025-06-16 202.21.127.114

Гэнэт 5 дахин нэмнэ гэдэг яавч эрүүл тооцоо судалгаа биш! Зүгээр л өөрсдийнхөө идэх мөнгийг дунд нь хавчуулсан хэрэг. Тэрнээс гадна адилхан л дотоод шаталтын хөдөлгүүр байхад 2000 сс хуртлэх эзэлхүүнтэй хөдөлгүүрийн татвар 1сс-д 77 төг байхад 3001-ээс дээш эзэлхүүнтэй хөдөлгүүрийнх 1сс-д 99 төг байгаа юм?! Том жижиг л болохоос адилхан л хөдөлгүүр шүү дэ!!!

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.160.109

Автомашины татварын орлогоор зам засдаг гэж хотын захиргаа хэлдэг боловч жилийн жилд дорвитой засвар хийдэггүй, гол төлөв нөхөөс хийгээд мөнгө нь дууслаа гэдэг. Гэтэл Бат-Үүл хотын дарга байхад гол гол уулзваруудыг шийнэчилж, зуслангийн замыг өргөтгөж, тууш замуудыг шинээр байгуулж, гэр хороолол дотор засмал зам тавьж амжсан байдаг!! Учрыг ухвал: төсвийн мөнгийг замаас нь идэхгүй л бол маш их ажил амжуулж болдог бодит жишээ энэ!!! Мөнгө хүрэлцдэггүй гэдэг бол замаас нь "цусалж" байгаа хэрэг!!!

Avatar

Нэргүй 2025-06-16 14.1.81.130

Бат-Үүл цэцэг тарихаас өөр юм хийгээгүй

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.91.203

цэнд.н нямдорж гдг хүн амьд бга шүү нямбаатар гуай????чамд сануулж бсн даа:чиний дурараа бүхнийг би мэднэ гдг бүх юм мигий зөв гэж өөрийгөө бусдаас илүү гэж боддог рхралган зан чинь чиний толгойг цустана шүү гнж хэлж бсн даа??????хашир хүн үнэн хэлж бхйж дээ.

Avatar

И 2025-06-16 103.57.94.47

Нянгаар хотын замыг хятад бродюроор өрүүлэх гэж татвар нэмсэн. Замын голоор 2 эгнээ өрж байна. Замын гаралт, зогсоол хийхдээ ч бродюрыг замын төвгинд булчихаж байна. энэ чинь зөвхөр бродюр шахаж мөнгө угааж байгаа нь ойлгомжтой бишүү.

Avatar

И 2025-06-16 103.57.94.47

татвар байж болно. Гэхдээ үндэслэл, тооцоог зөв хиймээр юм. Зөвхөн моторын багтаамжаар тооцоолдог тэнэгүүдүү?

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.89.73

арай огцом өндөр нэмчихсэн шүү дээ хугацаа графиктай нэмсэн бол

Avatar

зочин 2025-06-16 202.21.114.38

Аливаа өөрчлөлт хувиар илэрхийлэгддэг бол 3 дахин 5 дахин гээд хэд дахинаар өөрчлөх чинь судалгаа тооцоотой, хүлээн зөвшөөрөгдөхүйц эрүүл ухаанаар гарсан шийдвэр биш гэдэг нь хэнд ч илэрхий байна шүү дээ. Үндэслэл шалтгаан нь ядмагхан ийм гэнэтийн шийдвэр нь сөрөг дам олон шалтгаан их байх нь ойлгомжтой л байна. Нийгэмд төр нь өөрөө аливаа ханшийг ингэж хөөрөгдөж болдогыг үлгэрлээд байж болохгүй.

Avatar

Зочин 2025-06-16 66.181.165.88

Ер нь бүх татвараа бууруулах гарын үсэг зуруулаачээ. Татварыг өөрсдөө ингээд шийдчихдэг бол ямар ч татвар төлөхгүй, атваргүйгээр л амьдарцгаая л даа.

Avatar

Нэргүй 2025-06-16 122.201.23.83

Татвар 5 дахин нэмбэл өөрсдийнх нь идэх мөнгө 5 дахин нэмэгдэнэ гэж бодсон юм байрдаа.

Avatar

далай 2025-06-16 45.117.34.202

гэнэт л хэт ихээр нэмэхээр хэн цочирдон биз дээ жил жилд нь инфляцтай уяж нэмэх ёстой байж төрийн алба ажил аа муу хийдэг байсан нь ийм байдалд хүргэж байна даа

Avatar

Зочин 2025-06-16 202.131.230.163

Том том ар тэрэг унасан хүмүүс чинь цагаа тулахаар бөөн өрөнд баригдсан эсвэл банкны зээлийн өрөнд баригдсан гуйлагчингууд байдаг юм биш үү? жилд ганцхан төлдөг төлбөр гэхэд би боломжийн гэж бодож бна. Өнгөрсөн 30 жилд Монголчууд маш их бэртэгчин зантай болсон. Бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг ааш авираа татах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-06-16 202.131.238.26

Нэг их мөнгө биш л дээ уг нь, үмбүүнүүд л өлөн зангаараа үхэх гээд мөөрөлдөөд байгаа болохоос

Avatar

Нийслэлхүү 2025-06-16 103.57.92.241

Уул нь гайгүй ч нэмсэн юм байна шдээ, бүтэн жилдээ ганцхан удаа төлөхөд хотын энэ сайхан болж байгаа замд юу ч биш юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж