Ишиба Трампийг ятгахаар Канадыг зорилоо

Ишиба Трампийг ятгахаар Канадыг зорилоо

Ишиба Трампийг ятгахаар Канадыг зорилоо

Японы ерөнхий сайд Шигерү Ишиба АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай худалдааны хэлэлцээ хийхээр өнөөдөр /2025.06.15/ Канадыг зорьж байна. Тэд Альбертад болох “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр дахь удаагаа биечлэн уулзахаар төлөвлөжээ.

Трампийн тариф Японы эдийн засаг, тэр дундаа автомашины компаниудад сөргөөр нөлөөлж буй. Ишиба Японы автомашинд ногдуулдаг 25 хувийн татварыг бууруулж, 24 хувийн харилцан татварыг болиулахаар зорьж байна.

“Канадад тохиролцоонд хүрч чадахгүй байлаа гээд Японы эдийн засагт шууд нөлөө үзүүлэхгүй байж магадгүй ч өсөлтийг удаашруулна” гэж Мизүхо банкны ахлах шинжээч Асүка Татэбаяаши хэлжээ.

Талууд Баасан гаригт Вашингтон хотноо худалдааны зургаа дахь удаагийн хэлэлцээгээ хийсэн. Уг хэлэлцээнд Японы тарифын хэлэлцээрч Риосэй Аказава, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник нар оролцжээ.

ЭХ СУРВАЛЖ: Japan today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж