Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулж, сайд нараа танилцуулна гэсэн хүлээлттэй байгаа. Өнгөрөгч Баасан гаригийн /2025.06.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ,
"Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно" гэдгийг дурдсан.
Хамгийн гол нь шинэ Засгийн газрыг МАН дангаараа байгуулах уу, УИХ-д суудалтай намуудтай эвсэж байгуулах уу гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Ямартай ч АН-аас томилогдсон сайд нарын олонх дахин засагт хамтрах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Үндэсний эвсэл, ИЗНН, ХҮН намд одоогоор засагт хамтрах хүсэлт тавиагүй байгаа. Энэ хооронд МАН дотроо нэгнийгээ "бойкот" хийж сайдын суудлаа булаалдаж эхэлсэн. Э.Болормаа гишүүний хэлж буйгаар Засгийн газрын танхим бүрдэх бүрийд сайд болж ирсэн гишүүдээс үр дүн гардаггүй, ажил урагшилдаггүй гэж дүгнэжээ.
2024 оны УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох сонгууль болсон. Сонгуулийн үр дүнд МАН 68 суудал авч, олонхи болсон ч дангаараа Засгийн газраа байгуулалгүй дараагийн олон суудлыг авсан АН, ХҮН намуудтай хамтран Засгийн газар байгуулсан. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах болсон бол танхимд нь МАН-аас 12, АН-аас 8, ХҮН намаас хоёр сайд багтсан юм.
МАН-аас томилогдсон сайдуудын ес нь Л.Оюун-Эрдэнийн өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан ба бусад нь мөн л түүнээс өмнөх Засгийн газруудад ажиллаж байжээ.
УЛИРАН ТОМИЛОГДСОН МАН-ЫН 9 САЙД
- Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан
- Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Сангийн сайдаар Б.Жавхлан
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал
- Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан
Тодруулбал, С.Амарсайхан 2021 онд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн кабинетад багтаж Монгол Улсын Шадар сайдын албыг хаших болсон. Түүнийг шадар сайдаар ажиллаж байх хугацаанд дэлхий нийт цар тахлын аюулд нэрвэгдэж, Монгол Улс олон тооны иргэдээ алдсан. Тухайн үед С.Амарсайханы эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрч, орчин нөхцөл нь таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар маргааш нь халдварын голомтот бүсээс гарсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Шадар сайд тайлбар мэдээлэл өгч байсан ч ард иргэд үүнийг одоо ч хүртэл мартаагүй. Гэсэн ч салбарын сайдын хувьд хариуцлага хүлээх нь бүү хэл 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож, Шадар сайдаар улиран ажилласан байдаг.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулагдахад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал томилогдон ажилласан. Тэрбээр, өмнө нь 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байв. Н.Учрал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах хугацаандаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад багагүй үүрэг гүйцэтгэж байсан ба түүнийг шинэ Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэл үзүүлэх хүн олон бий.
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
Гадаад харилцааны сайд асан Б.Батцэцэгийн хувьд 2016-2020 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Улмаар 2021 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдож, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон төдийгүй Гадаад харилцааны сайдаар улиран томилогдсон юм. Түүний хувьд Ерөнхий сайд Г.Занданшатар танхимдаа ажиллах санал тавибал татгалзах зүйлгүй хүлээн авч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.
- Сангийн сайдаар Б.Жавхлан
Сангийн сайд Б.Жавхлан өмнөх Засгийн газарт хариуцаж байсан яамандаа үргэлжлүүлэн ажилласан сайд нарын нэг. Хоёр ч Засгийн газар дамнан улс орны эдийн засгийг барьж буй тэрбээр Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилохоос өмнө уг албан тушаалд дэвших боломжтой улстөрчдийн тэргүүн эгнээнд бичигдэж байв. Улс төрийн хувьд Б.Жавхлан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ч дэмжлэгтэй нэгэн гэгддэг.
Тэрбээр "Бид 10 сарын хугацаатай ажилласан. Энэ хугацаанд 20 жил гацсан төслүүдийг эхлүүлсэн. Энэ утгаараа Засгийн газрын хамтрал мега хамтрал байлаа. Хүн солигдож болно. Харин энэ 14 мега төсөл яваасай гэж хүсэж байна. Энэ бол Засгийн газрын төсөл биш, хэн нэг улс төрчийн төсөл биш Монгол улсын төсөл“ хэмээн ярьсан.
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
Ч.Номин 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд, 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар улиран ажилласан. Түүний хувьд дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ба "Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.
Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан.
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
Батлан хамгаалахын сайдаар томилогдсон С.Бямбацогт 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан бол 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байв. Тэрбээр парламентад сонгогдсон тоогоороо бол тун туршлагатай нэгэн. Улс төрийн замналын хувьд 2008 оноос эхлэн тасралтгүй дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, МАН-ын бүлэг 2012-2016 оны хооронд хүчтэй сөрөг хүчин байхад түүнийг чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хүмүүс ярьдаг.
Түүний хувьд "хамтарсан Засгийн газар сайн ажилласан. Гэтэл нийтээр сөрөг зүйл ярьж байгаад харамсаж байна“ гэх байр суурийг илэрхийлсэн. Тиймдээ ч С.Бямбацогт Батлан хамгаалахын сайдаар үргэжлүүлэн ажиллаж, төлөвлөсөн ажлуудаа гүйцээх хүсэлтэй байгаа нь дамжиггүй.
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан
Л.Энх-Амгалангийн хувьд 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаад салбараа сольж, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдсон. Хамтарсан засгийн газрын сайдаар ажилласан сүүлийн сарууддаа тэрбээр ахмад настны тэтгэврийн зээлийн журмыг өөрчлөхөөр зүтгэсэн ч байгаа онолгүй ахмадуудын дургүйцлийг хүргээд амжсан. Хамгийн олон удаа сонгогдсон гишүүдийг тоонд зүй ёсоор тооцогддог түүнийг шинэ парламентад УИХ-ын даргаар ажиллаж магадгүй гэх яриа ч гарч байв.
МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийдэж байх үед тэрбээр хамтарсан Засгийн газар хамтарч ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ба Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн асуудалд Авилгалтай тэмцэх газар, прокурор зэрэг байгууллагууд шалгаж байгаа байх хэмээн тойруугаар хариулж байв.
- Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан 2023-2024 онд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албыг хашсан Б.Дэлгэрсайхан мөн л Хамтарсан засгийн газарт улиран томилогдож Зам, тээврийн сайдаар ажилласан. Тэрбээр,"Улс төрийн нөхцөл байдлаас үл хамаарч төмөр замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ.
Монголын төр солигдсон ч төрийн залгамж чанар өнөөдөр эхлүүлсэн энэ ажлууд зогсох ёсгүй.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг аль болох хурдан ашиглалтад оруулбал Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй. 70 жилийн дараа анх удаа Замын-Үүд-Эрээний төмөр замын ардаас орж байгаа хил холбох төмөр зам хоёр дахь том ажил. Энэ ажлыг нураавал Монгол Улсын эдийн засаг л хохирно" гэх байр суурийг илэрхийлсэн юм. Үүнээс харахад түүний хувьд салбартаа үлдэж эхнээсээ хэрэгжиж эхэлсэн мега төслүүдээ үргэжлүүлэх бодолтой байгаа бололтой.
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт улиран томилогдсон МАН-ын ес дэх сайд бол Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн. Хамтарсан засаг тарж, шинэ Засгийн газар байгуулагдах яриа гарч эхэлмэгц түүнийг Эрчим хүчний салбараас бүр мөсөн гарах хэрэгтэй гэдэг байр суурийг залуу гишүүдийн төлөөлөл илэрхийлсэн. Түүний хувьд хамтарсан Засгийн газар тарж байгаад бусад сайд нарын хамт хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч салбарын сайдын хувьд ДЦС III-т гарсан осолд хариуцлага хүлээх бодолгүй байгаа.
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
Өнгөрсөн Засгийн газраас улиран томилогдоогүй ч Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хүн бол Ж.Энхбаяр. Тэрбээр, 2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Харин 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон юм. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа импортын улаан буудай, гурилд 15 хувийн татвар ноогдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр гишүүдийн дийлэнх дэмжсэн байр суурийг илэрхийлж байсан ч эцэстээ унасан. Гэсэн ч тус хуулийн төслийг дахин УИХ-д өргөн барьсан гэх мэдээлэл байгаа юм.
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга

- Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан

Нэргүй 2025-06-16 202.9.41.10
ЖАДАМБАА ЭНХБАЯР МОНГОЛЫН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРУУЛСАН. МӨН ОРОСЫН ДАЙНЫГ САНХҮҮЖҮҮЛСЭН ХҮН
Иргэн 2025-06-16 59.153.115.224
Дахиад сайдаар нь ажиллуулах бсын бол яах гэж огцруулаа вэ . Зөвхөн ЕС ыг л унагах зорилготой байсан юм бжээ. Ганц муу хар цүнхнээс юун ч сүр болоод бдын. Энэ хүмүүс сн бсан бол дараагийн ЕСайдад суулгачихгүйдэ . Олон өдөр хоног болж болж энэ хэмжээндүү. Үнэн бүтэхгүймаа. МАН АН альнь ч боллвсонхүчний дутагдал юмд оржээ.
Нэргүй 2025-06-16 14.1.81.130
энэ хэдэн х** ухна шиг юмнуудаа боливол таарна. Тэгээд eрөнхий сайдаа түгжилдэнэ хогийн гарууд
зочин 2025-06-16 66.181.177.58
Аймаг дамжин уул, ус, гол горхи, ан амьтан гээд бүгдийг нь хашаалаад авчихсан хүн ингээд л сайд гээд яваад байгаа нь шударга ёс юм байх даа. Ёстой ойлгохоо байлаа.
зочин 2025-06-16 66.181.177.58
Сайд нарыг улираан томилж байгаа бол маш буруу. Тэд сайн ажиллааггйүээс огцорч байгаа. Гэтэл улираан томилох шаардлага үүссэн бол хуучин ЗГ хэвээрээ л ажиллах ёстой байсан. Ер нь төрийн хар хайрцагны бодлого, улс, орон, ард, түмнээ гэсэн сэтгэл зүрх байна уу. Угаасаа л өмчлөөд авчихсан юм шиг хэдэн нөхөд л ээлжлэн албан т ушаал горилж байдаг нь маш буруу. Сайхан сайхан мэдлэг боловсролтой заоуус зөндөө л байх юм. Яалтай ч билээ дээ. Хэрвээ инэх сайд нарыг улираан томилвол энэ ЗГ-ын нас богино оо
Нэргүй 2025-06-16 202.131.234.179
Олигтой ажилласан сайд нэг ч алга, ганцхан Батцэцэг сайд арай дээр бсан юм уу даа
Нэргүй 2025-06-16 66.181.177.147
тулга, номин нтр хэрэггүй ээ, хэдэн суганы үснүүд, өөр ажил хийж чадахгүй,
Гүндалай 2025-06-16 202.55.188.83
9 нь явахад үлдэж бгаа сайд нар улсыг удирдаж бгаа гсн үг.бүгдии нь зайлуулахгүй бол өөрөө зайлаарай балай шатар гуай
bn 2025-06-16 202.179.26.99
bugd sain ajilsan
Нэргүй 2025-06-16 66.181.177.147
Үнэхээр муухай бүлэглэл монголыг удирдаж байгаа юм байнаа. арай ч дээ, эх орноо бодоод төрийн ажлыг зүгээр явуулалдаа. яагаад ингэж бүлэрхээд ийм муухай луйвраар ажилладаг юм бэ
хүннү 2025-06-16 124.158.120.198
Хуучин сайд нарын тухай бичих хэрэггүй. Бүгд л мэдэж байгаа. Харин шинээр сайд болох гэж хөөцөлдөж байгаа нөхдүүдийг бичих хэрэгтэй. Өмнөх ЗГ-аас сайн ажилсан сайд гэвэл Гантөмөр, Алтангэрэл, Баатархүү, Амарсайхан, Учрал нарыг нэрэлж болно.
Зочин 2025-06-16 202.126.88.207
ерөнхий сайд Занданшатар гуай танд чоно борооноор гэдэг шиг энхамгалан сайд монгол банкны захирал лхагасүрэн,сангийн сайд жавхлан нар өндөр настны тэтгэвэрт өөрчлөлт оруулаж холион бантан болгоод хаялаа тэт зээлийг зөөлрүүлээд гэсэн нь өндөр тэтгэвэр авсан хүнд тэтгэвэр 50-50%иар гэсэн шийдвэрийг өөрчлөж 1удаа ч болтохноо 36 сараар100% болгож өгч тусална уу гэнэт ийм хатуу шийдвэр гаргасан нь амьдрал маш хүнд цохилт болж зарим хөгшчүүл хоол хүнс бараагаа худалдаж авч чадахгүйд хүрч байна
Нэргүй 2025-06-16 103.229.122.157
SEXSDI80955877SEXSEER SHAALGI BOOW XXI SEKSYGEER ANUSDI80955877
Нэргүй 2025-06-16 202.55.191.194
ЭНЭ ХЭДЭЭС СОНГОЖ БОЛОХ 4 ХҮН Л БАЙНА. С.Амарсайхан Б.Батцэцэг Ж.Энхбаяр Б.Тулга нар л байна даа. бусад нь бол одоо шахаад шүүгээд юу ч гарахгүй дээ. гарвал өөрт ашиг хийж магадгүй
Нэргүй 2025-06-16 66.181.181.90
Занданшатар аа ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр нарыг зайлуулахгүй бол хөтлөлцөөд зайлаарай. Ялангуяа хулгайч Чойжилсүрэн хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй
Нэргүй 2025-06-16 66.181.160.91
Энэ ЁСӨН ХУЛГАЙЧААС нэг нь л шинэ ЗГ – д орвол Зандкагийн ЗГ " огцрох амархан " – д ӨРТӨНӨ ….
Нэргүй 2025-06-16 202.9.46.201
Хүрэлсүхийн хүүхэлдэй Батцэцэг гэгч шуналтай авгай МCS ээс мөнгө авч худалдагдсан. Сайд болох эрхгүй.
Нэргүй 2025-06-16 122.201.31.218
үнэн шүү ханаж цаддаггүй Хүрэлсүхийн амраг хүүхэн Батцэцэг
Нэргүй 2025-06-16 66.181.189.83
наад хэдэн хулгайчаас салахгүй бол засаг удахгүй дээ