Энэ жил нэг аймаг, 24 сумын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнийг дагаад тухайн бүсүүд рүү баяр наадмын өдрүүдэд зорчих аялагчдын тоо өснө. Улсын их баяр наадмаар нийт найман хоног амрах шийдвэр гарсан. Тиймээс ирэх долдугаар сарын сүүлчээр болох наадмын өдрүүдэд эдгээр бүс нутгуудын амралт, зуслан, жуулчны баазуудын захиалга аль хэдийнэ дүүрч эхэлжээ. Хөвсгөл, Увс, Архангай, Булган, Баян-Өлгий зэрэг аймаг жилээс жилд аялагч олонтой байдаг. Дотоодын аяллын үнэ хэт өндөр байгааг иргэд шүүмжилдэг ч өөрийн төрсөн нутаг болон тансаг байгальтай нутгууд руу төсөв өндөр байсан ч аялах нь их. Гэхдээ хувиараа, гэр бүлээрээ аялахаас илүүтэй хөтөлбөртэй аялалд хамрагдах нь давуу талтай байна. Учир нь аялагчдын үзэх газар, явах маршрут, зардал тодорхой бөгөөд хөтөчтэй. Харин хувиараа аялахад бензин, маршрут, очоод байрлах газар гэхчлэн тооцоолоогүй өндөр зардал гарах эрсдэлтэй байна.
ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАХ ДУНДАЖ ЗАРДАЛ 1 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Аялагчдын хамгийн ихээр сонирхож очдог газар бол Хөвсгөл. Тус аймагт наадмын үеэр байрлах жуулчны бааз, зочид буудлын захиалга ихэнх нь дүүрчээ. Түүнчлэн зарим аяллын хөтөлбөрүүдийн сүүлчийн захиалга зургадугаар сарын дунд гэхэд хаагдана. Мөн зарим бааз зөвхөн групп захиалга хүлээж авч буй тул ганц нэгээр аялах тохиолдолд буудал олоход хүндрэлтэй байж болзошгүй байна. Наадмын үеэр Хөвсгөл нуур руу аялах хөтөлбөртэй аяллуудаас дурдвал, дөрвөн өдөр, гурван шөнийн аялал дунджаар 690 мянган төгрөгөөс 1.2 сая төгрөгийн үнэтэй байна. Үүнд замын зардал, байр, гурван өдрийн хоол, наадмын хөтөлбөр, хөтөч зэрэг багтах юм. Түүнчлэн иргэдийн ихээр очдог Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур болон Хоргын тогоо үзэх аяллын хөтөлбөр дунджаар 580-990 мянган төгрөгийн үнэтэй байна.
Харин хөтөлбөргүй аялах иргэдийн хувьд Хөвсгөл аймагт гэр буудал түрээслэх үнэ нэг хоногт ойролцоогоор 180000-250000 төгрөгийн хооронд хэлбэлздэг бөгөөд ихэвчлэн 3-4 хүний багтаамжтай энгийн байр юм. Түүнчлэн цаатан урц түрээслэх сонирхолтой бол нэг хоногийн үнэ 120000-180000 төгрөг, дүнзэн шовгор гэж нэрлэдэг дөрвөн хүн байрлах боломжтой байшингууд 140000-180000 төгрөг, 5-6 хүн байрлах боломжтой жижиг хауснууд 250000-500000 төгрөгийн үнэтэй байна.
Архангай аймаг руу хувиараа аялах тохиолдолд мөн адил гэр буудал, жуулчны бааз, зуслангийн байшин түрээслэх боломжтой бөгөөд үнийн хувьд байршил, үйлчилгээний чанараас шалтгаалан харилцан адилгүй. Гэхдээ хувиараа аялагчид илүү боломжийн үнээр байрлах боломжтой газрууд олон байдаг аж.
2025 онд Увс аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Иймд тус аймгийг зорих аялагчдын урсгал эрс нэмэгдэж байна. Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг 2025 оны долдугаар сарын 29,30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тов гарсан. Наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 10-наас хойших долоо хоногт Увс аймгийн Улаангом, Тэс, Баруунтуруун, Малчин зэрэг гол сумдын жуулчны бааз, буудлын захиалга дуусч эхэлсэн бөгөөд зарим газрууд аль хэдийнэ бүрэн дүүрч, шинэ захиалга хүлээн авахгүй болжээ.
Хувиараа аялах тохиолдолд Увс аймагт байрлах гэр буудал нэг хоногт дунджаар 140000-160000 төгрөгийн үнэтэй байгаа бол байшингуудын түрээс 180000-250000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин жуулчны баазуудад наадмын үеэр 220000-350000 төгрөгийн хооронд байрлах боломжтой. Эдгээр үнэ нь тухайн байршил, үйлчилгээнээс хамаарч нэмэгдэх ба зарим жуулчны бааз хоол, хөтөч, завьт эсвэл морин аялал зэргийг нэмэлтээр санал болгодог юм байна.
ДОТООДЫН АЯЛАГЧИД ДУНДЖААР 2.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
"Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /НҮТББ/-аас 2019 оноос хойш дотоодын аялагчдын зорих газар буюу жилийн ямар улиралд Монгол орны аль бүсээр хэдэн мянган дотоодын аялагч аялж байгааг тогтоох, тооцоолох судалгааг хийж буй. Өнгөрсөн жилийн судалгааг “Улаанбаатар трэвел экспо-2024” үзэсгэлэнгийн үеэр явуулсан байна.
Судалгаагаар аялагчдын 49 хувь нь гэр бүлээрээ, 29 хувь нь найз нөхдөөрөө, таван хувь нь байгууллагаараа, таван хувь нь ганцаараа, таван хувь нь танихгүй групптэй, таван хувь нь аяллын клубээр дамжуулан аялна гэж хариулжээ.
Сүүлийн жилүүдэд найз нөхдөөрөө аялах хүмүүсийн тоо бага байгаа төдийгүй гэр бүлээрээ аялах сонирхолтой хүмүүсийн тоо ч мөн багасч байна. Харин эсрэгээрээ танихгүй хүмүүстэй групп болж аялах, ганцаарчлан аялах, аяллын клубээрээ аялах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа аж.
Аялалд зарцуулах мөнгөн дүнг харвал 24.7 хувь нь аялалд 1.0-1.2 сая төгрөг, 15.8 хувь нь 1.3-1.5 сая, 19 хувь нь 2.5 саяас дээш төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Харин аяллын хугацааны хувьд бүх нийтийн амралтын хоног найман өдөр байгаатай уялдуулан тооцоолол хийж үзэхэд, нийт аялагчдын 47.1 хувь нь 4-6 хоног, 29 хувь нь 7-10 хоног аялах прогноз харагдаж байна.
Нэргүй 2025-06-16 202.55.188.92
манайхан аялал жуулчлал хөгжихгүй байхөө.нэг муу хөгийн амбаар хөгийн чийгтэй гэр ор дэвсгэр бол ярилтгүй юмнуудаа дэлхийд байхгүй үнэ хэлнэ ичмээр аймар чанартай тухтай цэвэр орчин бүтээчихээд нэхвэл хамаа алга даа тээ.
иргэн 2025-06-16 66.181.188.112
100 жил болчихоод хөгждөггүй , модон жорлонтойгоо байгаа аймаг сумдууд баяр хийх эрхгүй
зочин 2025-06-16 66.181.179.141
хөөрхий сэтгүүлч нэрт тархины тураал…юун 12 аймаг 100 жилтэй худлаа баримжаагүй мдрэлтээд….энэ жил ганц Увс хймаг л аймаг байгуулагдсаны 100 жилийн ойтой.
зочин 2025-06-16 202.9.40.229
Хөх хот жинин зэрэг хотууд руу 7 өдөр 6 шөнө аялахад 700мянгаар аялаад тансаг буудалд сайхан хоолтой их юм үзээд тав тухтай яваад ирдэг юм билээ. Манай дотоодын аяллын үнэ арай өндөр байна уу? Тэгээд үнэндээ тохирсон үйлчилгээ үзүүлж чадах уу? Манайхан арай л сэтгэлгүй үйлчилдэг юм билээ. Хоол, буудал энэ тэр нь үнэтэй ч гэсэн үйлчилгээ нь гадаадынхтай дөхсөн баймаар байна шүү дээ. Аягүй бол идвэл ид гээд хүйтэн амт чанаргүй хоол цай, дутуу угаасан аяга тавгаар үйлчилж мэдэх л хүмүүс шүү.
Нэргүй 2025-06-16 66.181.180.129
zarim aimguud bie zasah gazraa shiideegui bj yun 100 jil we ord garah tudii l unguruh gehr hetsuuhen bdag shde jhan hugjie bugdre arai bna usand oroy bas yadaj usand ordog boloy uner tanaraas eheld hot huduugui unere arilgay humuus ee
Нэргүй 2025-06-16 66.181.160.109
УБ-т амьдардаг нэг дурак нутагтаа очихын тулд банкнаас их зээл авч Ланд, Патрол г.м. үнэтэй том жип авдаг!!! Гол зорилго нь: нутгийнхандаа өөрийгөө гайхуулах!! 7 хоног хүний тараахалыг бадраагаад ирээд бөөн өр! Өр төлж чадахгүй болоод ирэхээр өнөөх жипээ хураалгадаг!?
Зочин 2025-06-16 66.181.188.165
нэг л их 100 жил тэмдэглэсэн аймаг сумд.нүхэн жорлон бас утаа нэмэгдсэн
Нэргүй 2025-06-16 103.212.119.129
За ашгүй хөдөөнийхөн нутаг руугаа явцгааж хотын нуруу хэсэгтээ амрах юм бнаа
Нэргүй 2025-06-16 59.153.114.197
Хувиараа хямдхан сайхан аялж болно
иргэн 2025-06-16 202.9.46.94
ЭХ ОРОН ДОТРОО ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙН ХҮРЭЭНД АЯЛАЖ БУЙ НЬ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ, БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛГЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. наад зах нь мөнгө Монголдоо үлдэнэ. АЯЛЦГААЯ.
Нэргүй 2025-06-16 103.229.121.20
yu ch medehgui mangar gar bichsen bna
Нэргүй 2025-06-16 103.212.116.47
Мэдээллээ жаахан үнэн бодитой байлгамаар байна. 1 аймаг 26 сум гээд жагсаалт гарсан байсан.
Нэргүй 2025-06-16 103.212.116.47
Энэ өнгөрсөн жилийн мэдээлэл үү? Ганцхан Увс аймаг 100 жилийн ойтой шдээ.
Нэргүй 2025-06-16 202.131.238.26
Хайнань, Вьетнам, Тайланд руу 8 өдөр 7 шөнийн 5 одтой буудал, шууд нислэгтэй аялалын зардалтай яг адилан, зарим аялалаас бүүр илүү үнэтэй болж,. Тэгэхээр гадаад руу явсан нь хамаагүй дээр юм байна.
Зочин 2025-06-16 202.126.91.31
Шулаа мөлжөөний солиорол монголчуудыг тамлан зовоож дэлхийн шившиг болгож байна.