Төв шуудангийн уулзварын авто замыг өнөөдөр 15:00 цагт нээнэ

Төв шуудангийн уулзварын авто замыг өнөөдөр 15:00 цагт нээнэ

Төв шуудангийн уулзварын авто замыг өнөөдөр 15:00 цагт нээнэ

Энх тайвны өргөн чөлөөний автозамыг шинэчлэх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг өчигдөр /2025.06.14/ 23:30 цагт хааж, автозамыг шинэчлэн засч эхэлсэн. Дээрх чиглэлийн автозамыг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээ хийсэн аж. Тэгвэл автозамыг өнөөдөр 15:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх хүрээнд замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж буй. Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн асуудал их байгаа учраас суурийг хүчитгэх зэрэг ажлыг хийж байгаа юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ онд хийх зам засвар ажлууд нь Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй. Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө хөдөлгөөнийг нээх байдлаар зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-15 59.153.112.154

jiliim jild l guriltah yum. bodlogogui mungu zarakh yum

Avatar

Нэргүй 2025-06-15 202.9.40.99

Хулгайч х***а манжууд ямар даварцан муу алнууд бэ.

Avatar

Нэргүй 2025-06-15 202.9.40.99

Т/а шалглт таз н/б хууль сонгон шалгаруулалт итгэмжлэл тусгай зөвшөрөл нтр гэсэн худлаа х***а манжууд болмж олгосн монгол хүнд хаалт боолт хийсэн манжлсан х***а манж урвуугаар ашиглсан юмнуудийг болих хэргтэй тасдан зогсоо.

Avatar

Нэргүй 2025-06-15 103.229.122.167

Өмхий малууд зам дээр давхарлаж зүгээр явган зам бродюрийг хуулж тавьж хулгайнар юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж