АНУ-ын армийн 250 жилийн ой болон ерөнхийлөгч Дональд Трампийн 79 насны төрсөн өдрийг тохиолдуулан нийслэл Вашингтон Д.С-д сүр жавхлантай парад зохион байгуулав. Тус парад орон нутгийн цагаар зургадугаар сарын 14-ний 18:30 цагт буюу Монголын цагаар зургадугаар сарын 15-ны 06:30 цагт эхэлжээ.
Парадад 6600-6700 орчим цэрэг, М1 Абрамс, Брэдли байлдааны танк зэргийн 150 газраар явагч машин, орчин үеийн болон түүхэн 50 нисэх онгоц оролцов.
Трамп парадын төгсгөлд баяр тэмдэглэж буйгаа хамгаалсан утгатай үг хэлсэн бөгөөд АНУ-ын армийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу байлдааны хүчний хамгийн эртний салбар гэж магтжээ. Мөн "Бүх л улс орон ялалтаа тэмдэглэдэг. Америк ч гэсэн үүнийг хийх цаг нь болсон. Бид маш олон ялалт байгуулсан. Дэлхийн хоёр ч дайнд яллаа шүү дээ… Цэргийн сүр хүчээ тэмдэглэх цаг нь болсон гэж бодож байна" гэсэн юм.
Гэвч Трампийн санаачилсан парадыг эсэргүүцсэн олон улс орон даяар "No Kings" жагсаалыг өрнүүлэв.
Үйлдвэрчний эвлэлүүд болон либерал идэвхтнүүд Трампийг ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэж үзэн энэ өдрийн парадыг эсэргүүцэхээр төлөвлөсөн аж. Тэд нийслэлд томоохон жагсаал цуглаан төлөвлөөгүй байсан ч зарим жагсагч Цагаан ордны эсрэг талд цуглажээ.
Жагсагчид тус тусын цахим хуудсандаа "Энэ төрсөн өдрийн баярын жагсаалыг хүндийн төв болгохын оронд бид Америкийн түүхийг тэмдэглэн өөр байдлаар нэгдэх болно. Хүмүүс улс орон даяар нэгдэж, эрх мэдэлтэй нэгний улс төр болон авлигыг эсэргүүцэх болно" гэхчлэн бичжээ.
Цэргийн парадын зардалтай холбоотойгоор олон нийт хэдийнэ шүүмжлэлээ хэлээд эхэлсэн байсан. Энэ удаагийн парадыг 25-45 сая ам.долларын өртөгтэй гэж тооцоолсон билээ. Иракт хоёр хөлөө алдсан ахмад дайчин, Ардчилсан намын сенатор Тэмми Дакворт энэ талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Трамп өөрийнхөө эгог тэжээхийн тулд 30 сая ам.доллараар төрсөн өдрийн баярын жагсаал хийж байна" гэжээ.
Мөн цэргийн парад нь авторитар дэглэмийг санагдуулдаг гэж шүүмжлэгсэд ч бий. Кентакки мужийн Бүгд найрамдах нам сенатор Рэнд Пол "Галуу шиг алхсан цэргүүд, том танк, пуужингууд гудамжинд холхихыг ангайж суудаг хүн гэж байхгүй. Хэрвээ надаас асуувал би лав ийм зүйл хийхгүй байсан.
Бид та нарын харж дассан ЗХУ, Хойд Солонгосын дүр төрхөөс тэс өөр байсан. Ийм биш гэдэгтээ бахархаж байсан" гэжээ.












Нэргүй 12 цагийн өмнө 202.9.41.96
Сөрөг жагсаалыг зохион байгуулсан байна. Яг манай "No naadam" болон "No bar" хөдөлгөөн шиг юм болсон байна. Монгол хүн байж монгол наадмаа эсэргүүцдэг АН-ын хурган дарга Монголхүү гэдэг хүнийг ойлгодоггүй юм. Нэр нь Монголхүү гэсэн мөртлөө монголоо үгүйсгэдэг нь хачирхалтай. Бат-Ү үл, Сосорбарам болон эрүүгийн элемент одоо улс төр судлаач Чинбат нар " No Bar"хөдөлгөөн өрнүүлж Монголчуудыг Орос улстай муудалцуулах гэсэн оролдлого хийсэн. Цаад санаа нь ийм л байдаг юм.
Дорж 8 цагийн өмнө 103.212.117.212
Хуцалгүй тонил муу хулмасын тавиул хутгуурчин, ардчилсан улс оронд хэн юу хийнэ чам шиг муу нохойн баас коммунистад хамаагүй
Unen 4 цагийн өмнө 103.212.116.68
No Naadam chini covidiin ued turiinhen tusdaa naadam hiihiig l eserguutssen shuu dee
Нэргүй 12 цагийн өмнө 188.162.254.54
жомбог трамп
зочин 2025-06-15 66.181.160.48
Үхсэн.. Муу Трамп, Путин ,Си нарын жагсаалууд, сүр жавхаагаараа манай Гитлер ахын жагсаалын хаанч хүрэхгүй…