Явган иргэд "economy" ангиллын зорчигчид биш!

Явган иргэд "economy" ангиллын зорчигчид биш!

Явган иргэд "economy" ангиллын зорчигчид биш!

“Хөгжингүй хот” гэх үг нь зөвхөн өндөр барилга, өргөн гудамжаар хэмжигдэх ёсгүй. Хүн төвтэй төлөвлөлттэй, явган иргэд аюулгүй алхах боломжтой хот бол жинхэнэ хөгжсөн хот.

Гэтэл Улаанбаатар хотын иргэд өдөр тутам алхахдаа “саадтай зам”-ыг туулдаг болжээ. Энэ бол зүгээр нэг тав тухын асуудал биш, харин эрх, боломж, хүртээмжийн тухай асуудал. Хотын зах гэлтгүй төвөөр алхахад л хагарч бутарсан хавтангууд, нэг бол байхгүй болсон хашлага, дутуу хийгдсэн явган хүний замтай таарч, гишгэх бүртээ хальтрах, бүдрэх, тойрох, харайлгах сонголт хийх хэрэгтэй болдог. Харин гэр хорооллын иргэдийн хувьд “явган хүний зам” гэх ойлголт өөрөө төсөөлөл төдий зүйл мэт болжээ.

Улаанбаатар бол автомашин төвтэй, бетонжсон хот. Үүний золиос нь явган зорчигчид. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ тэвэрсэн, түрсэн ээжүүд, өндөр настнуудын хувьд гудамжаар алхах нь зүгээр нэг алхах биш, марш тактикийн тэмцээн гэлтэй. Дэгсдүүлж хэлэхэд нийслэлээс ямар ч эвдрэлгүй, стандартын дагуу хийгдсэн, бүтэн 100 метр урттай явган хүний зам олно гэдэг бэрх санагдана.

Улаанбаатар хотын А бүс, МУБИС-ийн уулзвар
Улаанбаатар хотын А бүс, МУБИС-ийн уулзвар

Ийм нөхцөлд бид зөвхөн хотын гоё өнгө төрхийг ярьж суух бус, амьдралын чанарын тухай бодох ёстой. Хэрэв хүн алхаж чадахгүй бол, тэр хотод хөгжил бус хязгаарлалт оршиж байгаа гэсэн үг.

Нийслэлийн зүгээс жил бүр “явган хүний замыг засварлаж байна” гэж мэдэгддэг ч бодит байдал дээр иргэдийн хамгийн их зорчдог, хамгийн эвдрэлтэй хэсгүүд хэвээрээ үлддэг нь нийтлэг дүр зураг болоод байна.

Эвдэрч, нурсан, дундаасаа тасарсан зам нь жилийн дөрвөн улиралд иргэдийн тэсвэр шалгаж байхад бараг бүтэн, ашиглагдаж байсан хавтан замуудыг хуулж, дахин шинээр тавьж буй дүр зураг олон давтагдана. Ялангуяа төв зам дагуух, нүдэнд ил харагдах хэсгүүдийг илүүчилж “сайжруулж” байгаа нь олон нийтэд тун ойлгомжтой болжээ. Иргэд ч энэ талаар “Гэр хороололд зам алга, харин төвд байгаагаа байнга сольж, будагддаг” хэмээн шүүмжилж, бухимдлаа илэрхийлдэг.

Засвар хийж, сольж байна гэдэг бол өөрөө шийдэл биш. Зөв газраа, зөв төлөвлөгөөтэй, иргэдийн хэрэгцээ дээр суурилсан шийдвэр байх ёстой. Даанч олон жилийн турш энэ ажлууд “төсөв барах”, “нүд хуурах” төдий хийгдэж иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2025-06-15 202.9.46.137

Энэ нь хувь хүний хариуцлаггүй байдлаас болж байна. Манайд юм хийнэ бүтээнэ гэх сэтгэлтэй хүн байхгүй. Дээр дооргүй авах идхийн дон шүгэлсэн хүмүүс болсон. Нийгэм нь өөрөө хүний төлөө биш “даргыг сайн сайхан” байлгахад чиглэгдсэн, түүнд зориулж угсарсан “ардчилсан” тонтолцоо.

Avatar

Нэргүй 2025-06-15 202.9.40.99

х***а манж зг-ыг 92.3 хувиар ЕС болхоор дэмжлээ тэгтлээ х***а СС болгохоор дэмжлээ тий чухал бга биз 2 намыг тэгтлээ х***а манжууд эзлж х***а манждаа нэгдж санал өгч бга биз тийм чухав бга биз. х***а манжууд х***а манжуудынх төлөө тэгтлэ нийлж чадаж бга биз монгол хүмүүс яаахав дотр нь дагаал санал өгч бга. Ийм бж болохгүй. х***а манж лаларуудын бүлглэллтийг тасдан зогсоох ёстой.

Avatar

Т1 2025-06-15 202.9.46.19

Жил ирэх тусам улам л гоё болж байна дөө, гоё гоё. Өмөөрөгчид нь яагаад таг чиг байна?

Avatar

Нэргүй 2025-06-15 202.126.91.96

Нямбаатар зүгээр л мөнгө идэж байна. Зүв зүгээр байгаа замыг хуулж шинээр тавьж байна. Дээрдсэн юм байхгүй. Монгол Улс тийм баян улс уу. Цаана нь зөндөө асуудал байна шүү

Avatar

Нэргүй 2025-06-15 202.9.46.210

Зам бүдэрч унамаар, нээрээ хэцүү байна шүү. Зүгээр л машин зам шиг явган хүний зам хийчих дээ

Avatar

Зочин 2025-06-15 103.212.118.192

Сэтгэлгүй зам засч байгаа хүмүүсийн дүр зураг хийх гэж дээ гэмээр бодогдох. Шалгадаг хянадаг ахалдаг хүн гэж байна уу. Цалин хөлсийг нь өгдөг юм болов уу. Яасан ч яахав гэсэн шиг энэ тэнд хавтангуудаа шидэлсэн харагдах. Хавтангаа суулгаж чадахгүй бол зүгээр л зам шиг жигд цементлээд чанартай хийчихвэл болно бороо усны нүх гаргаад. Шинэ паркыг маш сайн хийснийг харуул явган хүний зам янзалж байгаа хүмүүст. Хотын дарга Нямбаатар бүх ажлыг шалгаж хяналт тавилтай нь биш. Орлогч дүүргийн засаг дарга

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.184.94

Гэр хорооллынхон гэртээ тогтдоггүй, бүтэн өдөр орон сууцны хорооллуудаар явдаг. Метро баригдвал гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр явахын тулд халамжийн мөнгөөр метродоно.

Avatar

зочин 2025-06-15 66.181.160.48

Замын цагдаа нь хүртэл явган зорчигчийг зогсоогоод машинуудыг нь явуулаад байдаг шүү!!.. Хөлдөж үхэх гэж байхад чинь..

Avatar

Нэргүй 2025-06-15 103.229.120.41

Машин байхгүй шахуу аль1930-аад Ильф, Петров нарын Алтан тугал шог зохиолд явган иргэн хавчигдаж жолооч нарын эрин ирж байгааг тэд нартай тэмцэхийн тулд явгачууд холбоо байгуулах хэрэгтэйг хошиноор өгүүлсэн нь өнөөдрийн УБ-ын дүр байжээ

Avatar

Улаанбаатар 2025-06-15 66.181.186.60

гадны сүм барих гэж улайрч зодолдоод байсан эмэгтэй шиг ардчилал эрх чөлөө гэж хашгирцгааж газрын эрх авч үй олноор нь х***а Солонгост зарж дур дураараа цемент болгож өнөөдрийн хотын өнгө төрх бүрэлдсэн.
газрын наймааны үр дүн мөнгө олж хөлжих гэсэн хэдэн богино бодолтой шуналтангуудын хийсэн ажил

Avatar

Set 2025-06-15 103.229.123.30

Haa saigui setgel, unench baidal dutaj bn

Avatar

Нэргүй 2025-06-15 124.158.120.146

Chinii hairtai mongol chin ugaasaa iim bgaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж