Жүдо бөхийн ДАШТ Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Өчигдөр/2025.06.14/ тэмцээний хоёр дахь өдөр нэгэн дуулиан шуугиантай үйл явдал тохиосон нь дэлхийн дөрөв, олимпийн хоёр удаагийн аварга Абэ Хифүмигийн ялагдал байлаа. Тэрбээр 2019 оны наймдугаар сард Жоширо Марүяамад ялагдсанаас хойш 2119 өдөр ялагдал гээчийг амсаагүй босоо байсан юм.
Түүнийг ялсан тамирчин нь Тажикстаны Обид Джебов байлаа. Тэрбээр Абэгийн үчи-матаг сөрөг/контер/ мэхээр хариулж, иппон үнэлгээ авчээ. Барилдааны дараа Абэ өрсөлдөгч бөхдөө мэхийн хүндэтгэл үзүүлсэн нь олны анхаарлыг татав.
Обид хагас шигшээд нутаг нэгт Нурали Эмомалид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Валиде Хяарыг ялсан аж. Харин Абэ Хифүми дагах барилдаанд Казахстаны Гусман Кыргызбаевыг, хүрэл медалийн Кубын Орландо Поланког ялжээ.
Обид Джебов болон Абэ Хифүми хоёр хоёулаа хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын энэ жинд Японы Такэши Такэока олдсон боломжоо ашиглан түрүүлэв.
Шагнуулах гардуулах ёслолын дараа Абэ хэлсэн үгэндээ "Жүдо улам түгээмэл дэлгэрч байвал би баяртай байх болно. Юу ч болсон гол чиг шугамаа алдалгүй, бууж өгөхгүй үргэлжлүүлэх нь чухал. Олимпоос хойш жил гаруй хугацааны дараа дэлхийн аваргын татамид гарах сайхан байлаа. Энэ ялагдал намайг улам хүчирхэгжүүлнэ гэж итгэж байна. Энэ ялагдлыг Лос Анжелесын олимпийн өмнө зүгээр өнгөрөөмөөргүй байна" гэжээ.
Абэ Хифүмигийн дүү Абэ Үта уламжлал ёсоор өөрийн жиндээ дахин түрүүлсэн. Тав дахь удаагаа дэлхийн аварга болсон Абэ Үта ярихдаа "Парисын олимпоос хойш энэ жил хүртэл үнэхээр хүнд байлаа. Гэхдээ миний ур чадвар, бяр тэнхээ энэ хүртэл хөтөллөө. Намайг урт аялал хүлээж байна. Тиймээс улам хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж байна. Абэ Үтагийн түүх дахиад эхэллээ" гэв.
Абэ Үта Парисын олимпод ялагдал, медальгүй хоцорсон билээ.
Mongol 2025-06-15 103.212.119.89
Абе дэндүү басжээ урт хацтай өндөр хүнийг мэхэнд нь хацаараа аархаад үлдэж чадаж юун хариу мэх хийх гэж мэхэндээ энерцээрээ доор нь орж байна да!
Нэргүй 2025-06-15 202.9.41.96
Монголчууд маань дайчин том барилдааныг хийвэл амжилт олно. Зайнаас бол гадаадынхан тлүү. Тийм болохоор заах арга барилдаа өөрчлөлт оруулмар байна. Сүүлийн үеийн монгол жудочид нэг л ү****ц барилддаг болжээ. Эсрэг тамирчиндаа тохируулж яагаад барилдахгүй байна вэ. Барилддаггүй би хүртэл яаж барилдахыг мэдэж байхад тэд нөгөө л хуучин арга барилаараа барилдах юм. Цаг үедээ тохируулж өөрчлөлт оруулаач ээ. Гадаад улсыг үз гэж явуулаагүй. Хөгжөөн дэмжигчдэ баярлуулж медаль ав гэж явуулсан шүү
Бодит байдал 2025-06-15 66.181.190.207
манай багш нар наад ухардаг барилаа өөрчилмөөр,52кг,66кг-д өөр залуус оруулмаар
Зочиг 2025-06-15 202.21.107.10
Сөрөг мэхээр ялна гэж юу гэсэн үг вэ ? Хариу мэх гэдэгсэн?
Зочин 2025-06-15 202.55.188.93
энийг ялахад амархан. манайх л өөрсдөө бэмбэгнүүр зантай болохоороо барилдаан гаргахгүй, багш нар нь барилдааныг нь өөрчлөхгүй, шагналын мөнгөний гэрээгээ хийхээ Бодоо л, кк
Нэргүй 2025-06-15 103.229.120.41
Ах дүү2 үнэхээр мундаг хөдөлмөрч тэвчээр хатуужил сахилга бат сайтай олон аваргад хөтөлж бна. Манайхан суралцах хэрэгтэй