Остин Мэйжорын гуравдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Орон нутгийн цагаар өчигдөр/2025.06.14/ "The MongolZ" баг дөрөвдүгээр тойргийн тоглолтоо "FaZe"-ийн эсрэг хийлээ. Хоёр багийн хожсон нь плей-оффын эрхээ авах тун хариуцлагатай тоглолт байв.
Эхний ээлжийн тоглолт "Ancient" мап дээр болоход Монголын баг 7-1 гэсэн харьцаатай илүү эхлүүлсэн ч "FaZe" ассан галыг намжааж, 8-4 гэсэн харьцаатай эхний хагасыг өндөрлүүлсэн. Улмаар хоёрдугаар хагаст "FaZe" хүнд байдлаас раундуудад илүүрхэж, 13-11 гэсэн харьцаатайгаар өөрсдийн сонгосон мап дээр хожжээ. "The MongolZ" эгзэгтэй мөчүүд тун харамсалтай раундуудыг алдаж, хожлоо бэлэглэчихсэн гэхэд буруудахгүй.
Удаах "Anubis" мап дээр ч "The MongolZ" илүү эхлүүлсэн ч "FaZe"-ийн туршлагатай тамирчид нэгэнт авсан эрчээ сааруулсангүй. Тус мап дээр 13-4 гэсэн харьцаатай "FaZe" ялж, плей-оффын эрхээ авчээ. Цагтаа дэлхийн хамгийн шилдэг нь гэгдэж байсан "s1mple" энэ Мэйжорын хамгийн сайн тоглолтоо "The MongolZ"-ийн эсрэг толилуулсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 37-18 гэсэн K-D харьцаатай тоглож, 1.47 гэсэн үзүүлэлтийг үзүүлжээ. Энэ үзүүлэлтээрээ бүх тоглогчдыг тэргүүлэв. Түүний араас "Senzu" 34-27 гэсэн харьцаатай, 1.27 үзүүлэлттэй байлаа.
2-2 гэсэн амжилттай болсон "The MongolZ" баг өнөө шөнө 01:30 цагаас Мэйжорыг үргэлжлүүлэх эсвэл гэртээ харих гэсэн шийдвэрлэх тоглолтыг Германы "G2" багийн эсрэг хийнэ. "NiKo", "m0NESY" нараа алдаж, дундаж баг болсон гэх "G2" ямартай ч зөөлөн боорцог биш гэдгээ харуулж, "Aurora", "paiN" багуудыг буулган авч, "NaVi"-г хожих дөхсөн.
Өнөөдөр хожсон баг нь плей-оффд шалгарч, хожигдсон нь Мэйжорыг өндөрлүүлнэ.
Тавдугаар тойргийн оноолтууд
- Legacy – MOUZ
- MongolZ – G2
- Virtus.pro – paiN
Нэргүй 2025-06-15 47.230.88.37
Шууд ш****г зоригтой зоригтой тоглогч хэрэгтэй байхаа. Оросуудад ийм хүмүүс байнаа
Нэргүй 2025-06-15 80.148.22.12
Hend heregtei ene malnuud ajil hiiddegui com togloson dontonguud
Xxa 2025-06-15 66.181.161.97
chmaas ikh valiut mongold oruulj bga,shuu
Нэргүй 2025-06-15 103.57.94.149
Ene bag ch yavahaa bailaadaa
Нэргүй 2025-06-15 202.126.90.56
yvhaa baisan uguig ni yaj medhu?