Тойм: 34 дэх Ерөнхий сайд тодорч, байт харвааны морьдыг хулгайлав

Тойм: 34 дэх Ерөнхий сайд тодорч, байт харвааны морьдыг хулгайлав

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлож байна.


ЯАМГҮЙ САЙД НАРЫГ ЯВУУЛЖ, ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжсэнээр Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа орж байна. Одоо Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулж томилох учиртай. Унтаад сэрэхэд зурагдчихсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэж үгүй. Түүний хувьд өөрийн Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өнгөрсөн хэд хоногт хар зургийг нь гаргачихсан гэх яриа бий. Иргэд олон нийтийн дунд МАН дангаараа засаглах уу эсвэл УИХ-д суудалтай намуудаас Ардчилсан намаас бусадтай нь хамтарч Засгийн газраа байгуулах уу гэдэг дээр хүлээлт өндөр байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР А.ҮЙЛСТӨГӨЛДӨР АЖИЛЛАНА

Өнгөрсөн шөнө /2025.06.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг 108 гишүүн хэлэлцэж гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжин, баталсан. Ингэснээр Ерөнхий сайд Г.Занданшатарын ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалыг дөрөв дэх жилдээ хашиж буй.

Aлтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа юм.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВИХ ӨР ОРЛОГЫН ХАРЬЦААГ 50:50 БОЛГОВ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар /2025.06.13/ төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.


Мөнгөний бодлогын зөвлөл  бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ.  Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна.

Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж үлдэнэ.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосноос хугацаан дээр хязгаар тавиагүй. Энэ нь тухайн арилжааны банкуудын дотооддоо шийдэх асуудал гэж тооцжээ. Иймээс хэдий хугацааны тэтгэврийн зээл авах боломжтой вэ гэдгийг зээл олгох банк нь шийдвэрлэх юм байна.

СҮСЭГТЭН ОЛНЫ ХӨЛ ТАСРААГҮЙ БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР

Энэрэл нигүүлсэл, уучлал ухаан хосолсон, эгэлгүй сургаалиар замаа гийгүүлсэн Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр /2025.06.11/ тохиож, бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд олны хөлд дарагдав.
Сүсэгтнүүд энэ өдрийг ихэд билэгшээж, гэр бүлээрээ төв ганданг зорин очиж, хурал номд даган баясдаг уламжлалтай. Цагаан сарын дараах 20-иод хоногт л түм түжигнэдэг ганданд зуны тэргүүн сарын шинийн 15-нд түүнийг давсан хэмжээнд олон хүн цугладаг. Үүрийн 04:00 цагаас бүтэн өдөржин үргэлжлэх хөтөлбөр арга хэмжээг балчраас эхлэн азай буурлууд хүртэл ядрахаа умартан даган баясна. Монголчуудын дийлэнх нь буддын шашинтай. Шашин шүтдэггүй гэх ч цагаа тулбал сүсэггүй хүн байдаггүйн тод жишээ энэ өдөр байв.

БАЙТ ХАРВААНЫ ТУСГАЙЛАН СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛАН ТӨХӨӨРЧЭЭ

Энэ сарын 7-ны үүрээр морьт харваа, намнаа хэмээх өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашигладаг тусгай сургуультай 18 морьдыг  хулгайд алдсан хэрэг гарсан. Уг хэргийг ЭЦА-ны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө /2025.06.13/ сэжигтнүүдийг дайчлан баривчилжээ. Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Энэ хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрсөн байсан аж. Уг морьд нь удахгүй болох олон улсын морьт харвааны уралдаанд бэлтгэхээр Жаргалантын аманд зусаж байжээ.
Тухайн өдөр морьдыг гурваас дөрвөн хүн бүлэглэн хулгайлан, баруун хойш чиглэн тууж явсан бөгөөд морьдын байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч хаясан нь олдоод байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Karma 6 цагийн өмнө 103.229.120.27

Alsan 300000 myangan am dollariinhaa hulsund Zandanshatariig ugchuuch

Avatar

Т1 2025-06-15 202.9.46.19

Унгас баас үнэртээд байх шиг үнээр болхи толхи юм аа.

Avatar

Нэргүй 2025-06-15 103.57.92.59

Манай засаг хүний эрх гээд хулгайч нарын нүүр царайг харуулдаггүй нь чухамдаа дахиад хулгай хийхэд нь таньчихаад саад болно гэсэнтэй адил, хуогайч нартаа өгөөмөр хандаад, толгойгий нь илдэг. Энгийн хэн нэгэнийг сэжигтэн гээд арайгий нь харуулдаг… Хулгайчийг өөхшүүлдэг засаг энэ хэрэгт адилхан буруутай…

Avatar

Нэргүй 2025-06-15 202.9.46.137

Өөрснөө урт гартай ш дээ.

Avatar

Нэргүй 2025-06-15 59.153.114.42

SEXSDI VANXANDI80955877ANUSDN

Avatar

Нэргүй 2025-06-15 76.64.44.146

Ял багадаад энэ, бид чинь морьны толгойтуу цоxисон xүнийг цаазалдаг байсан ард түмэн тэрийгээ сэргээ гэж xэлсэн л үг !!!

Avatar

Нэргүй 2025-06-15 76.64.44.146

Монгол өв соёл устгаx гадны гар мөнгө ороо шалга

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.187.252

Эрхэм сэтгүүлчээ ! Та Занданшатар гэдэг хүнийг айхтар юманд гүтгэсэн бна шүү !!!
Чиний бичсэнээр бол мань эр ЕС-аар томилогдонгуу таа л баахан адуу хулгайлаад, хөөж аваачаад нядлуулчих сан л юм болоод явчсан бна шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2025-06-15 103.57.95.203

за балайр … цэгт тхслал утга санааг нь ухаж байж балайрдаг байгаа даа

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.187.252

Харваачдын сургуультай морьд алдагдсан алагдсан нь тун харамсалтай юм болжээ !
Багш нь шавь нараа зүхээд уйлагнаад байхынхаа оронд өөрийнхөө сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, арга бари лд гүн гүзгий дүн шинжилгээ хийх нь зүйтэй дээ !
Хэт бүдүүлэг авир зан, хэмжээ хязгааргүй дарамтаас чинь болж шавь нар чинь чамд өс хонзон санасан байнаа !!!
Манай цагдаа хуулийхан энэ нарийн учир шалтгааныг тод руулж, асуудлын мөн чанарт хүрч чадахгүй л дээ, тийм хүс эл зориг ч байхгүй !

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.187.252

Эцсийн эцэст хамаг буруугийн үндсийн үндэс нь уйлан дуулаад байгаа эрхэм БАГШТАНД танд л байна шүү дээ !!!

Avatar

Иргэн 2025-06-15 66.181.183.40

өс санасандаа өөрөө маллаж байсан адуугаа аваачаад яргачинд өгсөн гэх гээд бна уу. бүүр хөнгөлж бодоход өсөрхөж дээр үеийнх шиг аймаг сум алсалж болох бсан. гэтэл махчлан. энэ бол өсөрхөж хийсэн хэрэг биш зүгээр л улаан шунал

Avatar

Заак 2025-06-15 202.9.40.71

Мөнхийн реп хамтлагийн Үйлсээ биз дээ хаха

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: МАН одооноос нүүр царайгаа залуучуудаар жаахан ч гэсэн засал хийвэл онох байх шүү 2025-06-15 103.229.120.178

МАН-ын нэр хүнд улам л доошоо яваад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар бараг ялагдсан шүү.Өүлэн эх Жамуха уйдамтгай гэж хэлсэн. Үүнтэй адилхан иргэдийн нэлээд нь Ардын намаас зөөлөн хэлэхэд уйдаад, хатуухан хэлэхэд залхсан байдал ажиглагдаад байгаа юм. ТИЙМЭЭС АРАЙ БОЛОМЖИЙН ЗАЛУУЧУУДАА ЗГ-Т ОРУУЛЖ, НҮҮР ЦАРАЙГАА ЖААХАН Ч ГЭСЭН ЗАСАЛ ХИЙХ БОЛЖ БАЙХ ШИГ. НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ОЙЛГООД УРЬД НЬ САЙД ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮС НЬ ХҮСЛЭЭ ХЯЗГААРЛАВАЛ ОНОНО ДОО

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.184.94

Ядуусыг халамжлаад, тэтгээд байвал ядуусын хүүхдүүд насанд хүрээд улстөрждөг этгээдүүд болдог ба тэд хэдхэн ам. долларын төлөө улстөрчдийг унагадаг болж байна. Тиймээс халамж ба хүүхдийн мөнгийг бүр мөсөн зогсоо!

Avatar

Нэргүй 2025-06-15 59.153.113.106

Золбин хүүхдүүд авчирж зодож нүдэж , хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгө хийж, малаа хүүхдүүдээс илүү хайрлахаар чинь нөгөөдүүл нь өсөрхөж хорсоод л тийм юм хийж дээ

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.184.165

мөн ч орк бна даа чи. оркууд л ийм мал шиг бодолтой бдаг юм

Avatar

Зочин 2025-06-15 66.181.180.110

Байт харваа бус морьт харваа

Avatar

Нэргүй 2025-06-15 59.153.114.42

SEXSEER VANXANDI JARGAAN MASSAJLI80955877BOOB XXNO XUSNEER ALNI SEXSEER

Avatar

Т1 2025-06-15 202.9.46.98

Бүр нэг мал хулгайлж махлах донтой , сэтгэцийн өвчин. Тийм хогийн юмыг дэргэдээ аваад морь малын ажилд сургаж л байдаг тийм гэнэн тэнэг юмуу, ямархуу хүн бэ гэдэг нь байр байдал,харилцааны 5 үгнээсээ л танигддагсан даа

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.184.165

гарчигаа засаач. 34 дэх 9 нь морь хулгайлчихсан. юм уу? тэнэг гарчиг өгөх юм

Avatar

Нэргүй 2025-06-15 59.153.113.231

Гүй мөн тэнэг хулгайч ууд шүү хэдэн төгрөгийн төлөө хэдэн жил шоронд хэвтэх гэж

Avatar

Zochin 2025-06-15 103.229.121.86

heden mal boind uguu l biz Malaas iluu hunii ami amidral unetei shuu 70 say maltai 3 han say irgentei shuu

Avatar

Иргэн 2025-06-15 66.181.183.40

чамайг харин оронд нь юу яачихмаар эд үү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж