Хойд Солонгос, Өмнөд Солонгос улсууд 1950-иад оны Солонгосын дайнаас хойш суртал ухуулгын кампанит ажилдаа агаарын бөмбөлөг ашиглаж ирсэн. Сүүлийн жилүүдэд ч энэ нь тасралтгүй үргэлжилсээр байсан билээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын шинэхэн ерөнхийлөгч Ли Жэ Мён Хойд Солонгос руу суртал ухуулгын хуудастай агаарын бөмбөлөг хөөргөхөөс сэргийлэх арга хэмжээг хилийн бүс нутгуудад авахыг үүрэгджээ.
Сөүлээс баруун зүгт орших Ганхва арлаас Хойд Солонгос руу суртал ухуулгын хуудастай бөмбөлөг хөөргөсөн тухай мэдээлэл саяхан гарсан. Үүний дараа Ли Жэ Мён тушаал гаргажээ. Суртал ухуулгын хуудсыг хууль бусаар тараах нь хил орчмын оршин суугчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг улам дэврээж магадгүй гэж тэр үзэж байна. Мөн буруутай хүмүүст хатуу арга хэмжээ авна гэж сануулжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар Даваа гаригт /2025.06.16/ Хойд Солонгосын эсрэг суртал ухуулгын хуудастай холбоотойгоор хэлэлцэх болжээ.
Нэргүй 2025-06-15 202.9.41.96
Бусдын төлөө санаа зовж янз бүрийн юм ярьж бичихээ больцгоо. Монголчууд бид эх орныхоо төлөө санаа зовж ярьж бичих учиртай. Монголд ашигтай бүх зүйлийг бид сайшааж дэмжинэ. Тэр орон ямар улс байх нь огт хамаагүй.
Нэргүй 2025-06-15 103.168.34.23
Зөв.Хойдын цэргийн хүч Өмнөдөөс хэтийдсэн. Үзэл суртлын золиос болж аль нэг улсыг өөртэй нь адил улстөр нийгэм сонгоогүйн төлөө шийтгэх нь хэтэрхий бүдүүлэг, балмад хэрэг. Харин Өмнөдүүд Хойдыгоо өөрчлөх, шийтгэх гэж байж өөрсдөө устгуулж болох аймшигт хувь заяаг Украйн, Израйль, Иранаас. харсан бололтой Өмнөдийн Еөк ухаалаг хүн бна.
W 2025-06-15 59.153.112.196
Харин гайгүй хүн шиг харагдсан Өмнөх их хөөрүү хүн байсан.