Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ирэх арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад орсноор 2025-2026 онд шилжих өвлийн оргил ачааллыг эрчим хүч хязгаарлахгүйгээр давах нөхцөл бүрдэнэ гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.06.14/ тус станцад ажиллах үеэрээ мэдэгдлээ.
Өнгөрсөн 2024-2025 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 мВт чадлын дутагдалд орохоор байсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан.
Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц юм. Бөөрөлжүүтийн эхний 150 мВт цахилгаан станц өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл өнгөрсөн 2024 онд анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, нийтдээ 350 мВт-ын хүчин чадалтай эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсний үр дүн гарсан.
Эхний үр дүн нь 2024-2025 оны өвлийн ид оргил үед эрчим хүчний хязгаарлалтгүй явах нөхцөл бүрдэж, Бөөөрөлжүүт 150 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж байна. Станцын удирдлагын төвд орж харахад 150 мВт-ыг тасралтгүй үйлдвэрлэж байгаа мэдээллийг дэлгэцнээс харсан.
Саяхан ДЦС-III-т осол гарснаас 50 мВт-ын турбин генератор бүрэн ажиллагаагүй болсон. Үүнээс гадна 25 мВт-ын долдугаар турбин зогссон. Мөн50 мВт-ын есдүгээр турбин шатсан. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 12 мВт зогссон гэдэг мэдээллийг авсан. Ирэх өвлийг маш хүнд давахаар байгаа. Бидний гол найдвар Бөөрөлжүүтийн II блок. Уг блокыг ашиглалтад оруулахаар ажил хийгдэж байна. 150 мВт-ын хүчин чадаатай. Ирэх арванхоёрдугаар сарын 5-н гэхэд II блокыг бүрэн ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна гэдэг мэдээллийг өглөө. Энэхүү II блок ашиглалтад орсон нөхцөлд ирэх 2025-2026 онд шилжих өвлийн оргил ачааллыг асуудалгүй давах боломжтой.
Үргэлжлүүлээд Бөөрөлжүүтийн III, IV блок дээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ төслийг хэрэгжүүлж байгаа нэгжийн удирдагатай ярилцаж байна.
Монгол Улс цаашид эрчим хүчний найдвартай хэрэглээгээ дотоодоосоо хангая гэвэл эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Эндээс 70 км ын зайд орших Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн 100 хувийн өмчлөлийн 50 мВт-ын батерей станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ жил эрчим хүчний салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн дараагийн оролцоог хангая гээд Хүннү хот дээр 300 мВт-ын хүчин чадалтай нар, 90 мВт-ын батерей станцын хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан явж байна.
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэж Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж 34 мВт-ын эрчим хүч гаргах төр хувийн хэвшлийн түншлэлийн сонгон шалгаруулалт ид дундаа орсон.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас бохир үнэртдэг том асуудал бий. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг шатааж 10 мВт-ын эрчим хүч гаргах төслийн хөрөнгө оруулалтыг босгох ажил ид дундаа явж байна. Улаанбаатар хотыг эрчим хүчний дутагдлаас гаргах, цаашлаад Улаанбаатар хотод үйлдвэрлэл үйлчилгээ өргөжин тэлэх суурь шалтгаан болсон эрчим хүчний үйлдвэрлэлийг бодитойгоор нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок дээр 1000 орчим инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Тус станцын II блокын турбин генератор ирэх арванхоёрдугаар сарын 5-нд бүрэн ажиллагаанд орно.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа II цахилгаан станц 22 мВт эрчим хүч үйлдвэрлэж байна. ДЦС-III 3 100 мВт хүрэхгүй цахилгаан үйлдвэрлэж байна. Одоо ажиллаж байгаа станцуудын турбин генераторуудын насжилт өвгөрсөн, 1960, 1970-аад онд үйлдвэрлэгдсэн, маш хүнд байдалтай байгаа. Цаашид Эрчим хүчний яамтай хамтарч Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах эх үүсвэрийг барьж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.








Г.ХОРОЛ
Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.213
Нямбаатар бол жинхэнэ ажил байгаа хүн.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.177.124
Бохир бизнес новшийн улстөрчдийн саалийн үнээ болсноос зүгээр байхёстой станц нь алдагдалд орж шинэчлэгдэхгүй түрүүчээсээ гал дэлбэрэх аюул тулаад л жирийн ард түмнээр төлүүлж үнэ тариф нэмээд л буруу сэтгэлгүй цаашаа санаатай бохир ашиг хайсан удирдлагатай байхад улс орон хөгжинө гэжүү чанаргүй стандарт бус сэлбэг хэрэгсэл шахдаг байхад юу болох уу
Зочин 6 цагийн өмнө 103.212.162.41
Энэ хүнд үед MCS гэх мэт хувийн том компаниуд нэг нэг томоохон цахилгаан станц барьж туслана байгаа
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.161.19
“Зөвлалт засаг дээр бүх орны цахилгаанжуулатыг нэмбэл сая коммунизм болно” гэж 100 гаруй жилийн өмнө нэг халзан толгойтой хүн хэлсэн нь сургамжтай. Нүүрсээр ажилладаг байсан ч яахав цахилгаан станц нэмж барих хэрэгтэй. Хүн төрөлхтөн нүүрсийг ад үзэж, гоё гоё юм ярьж бгаач болоогүй ээ.Орлох хямд юм гаргаж чадаагүй л байгаа.
Зочин 6 цагийн өмнө 103.229.122.137
Хамгийн их юм ярьж буй Европчууд нүүрсээрээ л цахилгаанаа үйлдвэрлэж байна шүү. Францаас бусад нь. Манай эрчим хүчнийхэн улсаа ард түмнээ аль болох эрчим хүчний өлгөлөн байдалд барьж, хөлдөөнө шүү гэж айлган, хэмжээ хязгааргүй их мөнгө батлуулан авч, иддэг аргыг бүр ерээд оноос хойш хэрэглэж байна даа. Эрчим хүчнээс хол Нямбаатар, Баясгалан нар цахилгаан станцууд гадны мөншөгүйгээр бариад л болж байна. Нөгөөх 14 Мегагийн тоонд нэг муу жижигхэн усан станц барьсан нэр зүүж, их л цавчаа хийж байга
hmmmm 8 цагийн өмнө 103.229.123.181
one day um uur bolno dooo,
сонгогч 8 цагийн өмнө 202.9.46.126
1990 оноос хойших 35 жилийн ихэнхид нь МАН засаг барьсан хэрнээ яагаад 1 ш томоохон цахилгаан станц барилгүй, өөрсдөө идэж уугаад, баяжаад байсан юм бэ ? хариуцлагыг МАН хүлээх ёстой.
Зочин 8 цагийн өмнө 14.1.81.125
Нямбаатар даргыг дэмжинэ
иргэн 8 цагийн өмнө 202.9.46.126
Нямбаатар Бөөрөлжүүтийн станцыг ашиглалтанд оруулаагүй бол УБ 2024-2025 онд хөлдөх байсан шүү….
Зочин 9 цагийн өмнө 14.1.81.128
Нийслэлийн иргэдийн эрхэд ноцтой халдаж байгаа энэ утгагуй замын хеделгеенее зохицуулах, маш их дуутай мотоциклоо хориглохгуй бол амьдрах хэцуу бна!!!!!!
Ахмад настан 8 цагийн өмнө 103.229.122.250
ТИЙМ ШҮҮ. ЭНЭ МУУХАЙ ДУУТАЙ МОТОЦИКЛ ХОТОД ТОХИРОХГҮЙ ЭЭ. УНАЖ БАЙГААЧУУД НЬ Ч УХАМСАР ДОРОЙ ЮМНУУД. ШӨНӨ ОРОЙ ХҮМҮҮСИЙН УНТАЖ АМАРДАГ ЦАГААР ПАРЖИГНУУЛЖ ,ХҮМҮҮСТ ТӨВӨГ БОЛОХГҮЙ БАЙХ ГЭДГИЙГ Ч МЭДЭХГҮЙ БҮДҮҮЛЭГ
Нэргүй 3 цагийн өмнө 80.148.22.12
Tonil teneg huduunii ork
Иргэн 28 минутын өмнө 202.126.91.164
тэр тэнэгүүд чинь согтуу эсвэл мансуурчихсан явдаг л байхгүй. Замын цагдаагийнхан ямарч арга авдаггүй.
Нэргүй 9 цагийн өмнө 103.168.34.184
Наадах чинь дулаан нийлүүэхгүйшдээ эргүү дагзаа
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.182.201
ха ха хувийн компани үнэ нэмээд л
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.188.246
ажилсаг шүү үнэхэнр өөр хүн хийж чадахгүй ажлуудыг хийж байгаад талрхаж байна
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.35
Цахилгаан станц барих ажлыг ингээд хувийн компаниудаар хийлгэх хэрэгтэй шдээ!! Төр ийм ажил руу орохоороо л хамаг юм гацаадаг, хулгайлдаг!!!
Иргэн 11 цагийн өмнө 202.126.90.179
хувийн хэвшлийн бүтээн байгуулалт дээр улс төрчид ялаа мэт эргэлдэнэ хахаха
Нэргүй 2025-06-14 103.212.118.51
SEXSEER ANUSDI80955877VANXANI SEXSYGEER UILCHLN80955877TSAGN SEKSEER
Нэргүй 2025-06-14 66.181.181.90
Данх, төлгөн коммунист хоёрын хулгайг гардан гүйцэтгэгч нь Баясгалан, Амундра нар бөлгөө
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.56
хулгайг нь хутгаж найруулдаг нь хэрээ жонхуу нар бөлгөө