"Хааны эрэлд-2025" олон улсын сургууль эхэллээ

"Хааны эрэлд-2025" олон улсын сургууль эхэллээ

"Хааны эрэлд-2025" олон улсын сургууль эхэллээ
Энх тайвны төлөөх 24 орны хамтарсан сургууль өнөөдөр (2025.06.14) нээлтээ хийж, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ёслолын парад боллоо. Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон 24 орны цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
"Хааны эрэлд-2025" нь зургадугаар сарын 14-нөөс 28-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн анги, Энэтхэгийн 40 цэргийн алба хаагчтай бүрэлдэхүүн, Өмнөд Солонгос, Турк, Вьетнам зэрэг орны 1200 алба хаагч оролцож байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тус сургуулийн нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган аливаа зөрчил, маргаантай асуудлыг улс төр-дипломатын аргаар, эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа боловч олон улсын аюулгүй байдлын нөхцөл улам бүр ээдрээтэй, тодорхой бус, урьд өмнө тохиолдож байгаагүй шинж чанартай болж буй энэ үед улс орнуудын эв санааны нэгдэл, хамтын хариуцлага, энхийг эрхэмлэх үзэл урьд урьдаас илүү чухал болж байна. Хааны эрэлд олон улсын сургуулийн үйл ажиллагаа нь энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс орнуудын хоорондын харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал гүүр болж ирсэн. Энэ сургуулийн цар хүрээ, хамрах оролцоо, агуулга, хөтөлбөр жилээс жилд өргөжин тэлж, дэлхий нийтийн энх тайвны төлөөх бодит хувь нэмрийн илэрхийлэл болсоор байна” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Монгол Улс болон АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр 2003 онд анх зохион байгуулагдсан. Харин 2006 оноос хүрээгээ тэлж, дэлхийн 70 гаруй орны 20 мянга орчим цэргийн алба хаагчийг хамруулаад байгаа уг сургууль нь энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-14 202.126.88.134

Хаан гэвэл АНУ-д амьдарч байгаа 50000 Монголыг хэлнэ. Тэднийг судлаач ээ!

Avatar

Нэргүй 2025-06-14 103.229.122.200

"Хааны эрэлд гэдэг энэ нэр томьёог хэдэн жилийн өмнө МОНЦАМЭ-гийн дарга асан Эрдэнэ ташаа орчуулсан нэр гэж олониаа бичиж байсан. Англиар 'King's Quest' гэдгийн QUEST гэдэг үгийг багахан толь бичигт 'search' гэж байдаг ч, арай томхон тольд уг үгийн үндсэн утгыг 'a looking for or seeking' гэж тайлбарласан байдаг. Энэ нь "Хаан ямар нэг юмыг эрж байгаа" гэсэн утга биш, харин хаан тухайн зүйл ямар байгааг шалгаж байгаа" гэсэн утга. Тэгээд ч Эрдэнэ "Хааны шүүлэг " гэх нь зүйтэй гэж байсан билээ.

Avatar

Нэргүй 2025-06-14 103.212.118.51

SEXSEER VANXANI SEKSDN80955877DYRTAI SEXSY BAIRLALAAR BOOB DOLOON

Avatar

Нэргүй 2025-06-14 202.126.90.128

Үхсэн ацны х***а манж зохиол х***а манж л******д түүх устгаж гуйвуулсан түүх шааж х***а манж зохиомол түүх шааж.

Avatar

Нэргүй 2025-06-14 202.126.91.31

Хаа сайгүй х***а манжууд лангуу ажлуулж х***а хог зарж шулж монголыг бүх талаар нь эзэлцэн монголд монгол хүн бараг юм хтй болмжгүй ингэж бүх талаар нь х***а маэж бузар гичинүүд эзэлцэн монголд хэдэн сая нь х***а манж юм бэ пиздаа х***а манжийн нутаг болциймуу х***а манэ пиздагууд х***а манжруун зайлуулаач монгол хүн амьдрах ямар ч боломжгүй болчлоо. Бүгдийн хаагаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж