Улаанбурхан өвчнөөр халдварласан 625 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр халдварласан 625 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр халдварласан 625 хүн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн /2025.06.14/ мэдээллээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдвар авч эмчилгээнд шилжсэн 625 хүн байгаа аж. Дээрх өвчний халдвар авч батлагдсан 7277 тохиолдол байгаа бол 5544 нь эдгэсэн, гэрээр 1103 хүн эмчлүүлж байна. Хавьтлаар 62455 хүн бүртгэгдсэн бол таван иргэн нас баржээ.

Мөн улаанбурхан өвчний халдвар аван эмчлүүлж байгаа иргэнээс гурав нь нэн хүнд, 31 нь хүнд, дунд 508, хөнгөн 83 юм байна.

Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Халуурах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бех биеэр туурна
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгана

Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Мөн энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2025-06-14 91.86.153.163

7717 hun ovdood odoo haldvariig ne zogsooj chadahgui bolchihood nuugaad baigaa umuu oligtoi temtsel hiigeech ee, ariun tsevree zahij chadahgui baina sh dee, diildehgui baigaag saidaas asuu!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-14 203.91.115.51

Энэ Улаан бурхан биш ээ. ЭМЯ өвчнийг танихгүй, судалгаагүй байна. Энэ ковидтой дүйцэхүйц цар тахал.

Avatar

Нэргүй 2025-06-14 202.9.40.99

Харин тийн урилгагүй зочин х***а манжууд х***а манж-с монголд урилгагүй орж ирж эзлцж л******д.

Avatar

Нэргүй 2025-06-14 202.9.40.99

Багаар нь дэмжин гэдг манжлсан манж х***а үг нь хэсэг шаасан. х***а манжууд бөөнөөр гаргаж ирэх гэсэн далд санаатай байсан. Ий балай балай х***а манж явган яриа явган хөл яриа гаргасн манж хужа юмнд автахаа болих хэрэгтэй. Багт нь бан гэсэн юмнд нь дандаа манж хужаагууд бдаг багтдаг байдаг шаасан. Ийм айхта л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж