Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин зургадугаар сарын 16-18-нд Астана хотод болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний хоёр дахь уулзалтад оролцох болжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Хятад-Төв Азийн механизмыг байгуулах нь Хятад болон Төв Азийн таван орон санал нэгтэй гаргасан шийдвэр юм. Энэ нь бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалж, өндөр чанартай хөгжилд хүрэх бүх талын нийтлэг сонирхолд нийцэж байна гэж хэвлэлийн төлөөлөгч Лин Зянь онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн 2023 оны тавдугаар сард Ши-Ань хотноо Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхны дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсанаас хойш талуудын харилцаа шинэ эринд хүрч, хамтын ажиллагаа гүнзгийрч, бүс нутгийн хөгжилд шинэ түлхэц өгөн, бодит үр өгөөжөө өгсөн гэв.
Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг анх удаа Төв Азийн оронд зохион байгуулах гэж байгааг Лин тэмдэглээд, Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтад илтгэл тавьж, таван орны удирдагчидтай хамтын ажиллагааны механизмын ололт амжилт, цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэв. Мөн олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал солилцож, холбогдох арга хэмжээнд хамтран оролцох болно гэж мэдэгджээ.
Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин Төв Азийн удирдагчидтай тусдаа уулзалт хийх юм байна.
Лин хэлэхдээ, дээд хэмжээний уулзалтаар дамжуулан Хятад улс болон Төв Азийн таван орон харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг бий болгож, стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлнэ. Энэ нь олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, Хятад Төв Азийн ойр дотно хамтын нийгэмлэгийг байгуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэж Лин онцлон тэмдэглэжээ.
mdrlyp bazsanCJN#; 2025-06-14 169.133.250.255
gadni OC
CJN tablet ysry XBTG NZMxy -mngr xkeje,xmli 2025-06-14 169.133.250.255
Erunxuilugchuur ailchildag bolloo; drvni +taryygl Tborchestbo zeregtsen.apsys