Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг зогсоосноор түрээсийн орлого давж биелжээ

Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг зогсоосноор түрээсийн орлого давж биелжээ

Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг зогсоосноор түрээсийн орлого давж биелжээ

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгыг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрдөг тус барилгаас зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлсэн билээ. Улмаар 2024 оны нэгдүгээр сард нийслэл тус барилгыг өмчдөө буцаан авч, түрээсийн орлогыг бүрэн төвлөрүүлж эхэлсэн. Энэхүү барилга дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар өнөөдөр ажиллалаа.

Ийнхүү тус барилгыг дам түрээслээд ч зогсохгүй нийслэлийн өмчийн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, тэнд нь лоунж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд барилгын зоорийн давхрыг бусдад худалдсан байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа “Дамлан түрээсэлж байсан энэхүү барилга нь нийт 198 ам.метр талбайтай, 273 ам.метр газартай худалдаа, үйлчилгээ явуулах хамгийн үнэ цэнтэй байршилд байрладаг. Бид нийслэлийн өмчийг энэ мэт хууль бусаар ашиглаж, эзэмших асуудалд гол анхаарлаа хандуулж, уг барилгыг гэхэд 2024 оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авсан. 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулж, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого төвлөрүүлэлт 186 хувиар давж биелсэн. Бидний ажиллаж буй 3, 4 дүгээр хороололд байрлах Гар утас худалдааны төвийн барилга нь 2025 оны өмч хувьчлалын жагсаалтад орсон. Барилгын үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Үнэлгээ хийсний дараа олон нийтэд нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын цаасан суурьтай мэдээллийг бүрэн цахимжуулах, алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэд 3 цагийн өмнө 90.188.243.74

Энэ тэгээд иргэдийн буруу биш шүү дээр. Та бүхэн шиг л өмнө нь төрд байсан нөхдийн хийсэн хэрэг шүү. Тэр үёд ажиллаж байсан гэрээ байгуулсан улсыг алдагдалд оруулсан хүмүүсээ олж зарлаад хариуцлага тооцохгүй юмуу. Эсвэл зүгээр л та бзгдийн нэр төрөө өсгөх шоу юмуу

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.212.117.59

хотын даргын команд гайгүй ажилсаг бгаа түцээ нахиулж болохгүй шүү буулгах гэж бөөн юм болсон биздээ одоо нийтийн эзэмшлийн талбайг бохирдуулсаны төлбөр ав нөхөн төлүүл

Avatar

зочин 12 цагийн өмнө 103.229.120.227

Маш зөв. баяр хүргэе.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.182.201

ха ха МАН ын өлөнгүүдийн хийж байсан ажил бус уу. одоо гэнэт сүр хүчийг үзүүлсэн жүжиглэлт үү

Avatar

Нэргүй 2025-06-14 103.229.120.230

Ингэж байнга явж ажиллах хэрэгтэй, өрөөнд суусан том дарга нар юу ч мэдэхгүй

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.160.56

Нямка маань сүүлийн үед жаахан сагсуурах маягийн юм болж ирж явснаа саяхны хэрэг явдлаас хойш нэг тийм хөөрхөн даруухан болцсон бна лээ одоо зүгээрээ уг нь сүрхий ажилсаг махруу юм бна лээ ажлыг нь хийлгэмээр бна

Avatar

Нэргүй 2025-06-14 66.181.183.145

За ийм үйлдлийг хамааралтай хүмүүс нь л ингэж давхарласан байгаа. Түүнээс биш захын нгэ иргэн барилга нь хаана харъяалалтайг ч үл мэднэ.

Avatar

Чог чог 2025-06-14 202.9.46.98

монголчууд их багагүй хөл хүрэх газраа хүртэл сарвайж арван хуруугаа тамтартал хулгай луйвар залилан хийхээс өөр юманд толгойтой олгой нь ажилладаггүй юм байна дөө чааваас

Avatar

иргэн 12 цагийн өмнө 103.229.120.227

үүнийг ил болгосон багт баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж