Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Пүрэв гаригт (2025.06.12) болсон "Air India" онгоцны ослын газарт очжээ. Тэрбээр дараа нь 242 зорчигчтой Лондонг чиглэн ниссэн онгоцноос амьд үлдсэн цорын ганц хүнтэй уулзсан байна. Висвашкумар Рамеш бол Энэтхэг гаралтай Британийн иргэн юм. Тэрбээр орон нутгийн хэвлэлд “Өөрийгөө үхнэ гэж бодсон” гэж хэлжээ.
Мөн тэрбээр "Онгоцны нөгөө хэсгийг мэдэхгүй ч би газар дээр буусан. Би онгоцны гадна зай байгааг харж байсан тул хаалга хагарах үед жаахан зай гарах үед нь онгоцноос гарч, зугтахыг оролдсон" гэсэн байна. Онгоц анагаахын коллежийн дотуур байр дээр осолдсон байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн дотуур байрны ойр орчимд байсан тав орчим хүн нас барж барж, 50 гаруй хүн шархадсан.
Түүнчлэн олон хүн нуранги дор булагдсан хэвээр байж болзошгүй гэж үзэж байна.
Энэтхэгийн агаарын тээврийн сайд Рам Мохан Найду Баасан гаригт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мөрдөн байцаагчид онгоцны хар хайрцгийг илрүүлсэн гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, энэ нь хэргийн гол шалтгааныг олоход маш чухал гэж онцлон тэмдэглэсэн юм. Тус онгоц нь "Boeing" компанийн үйлдвэрлэсэн "787 Dreamliner" байжээ. Агаарын тээврийн компанийн зүгээс мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл мөн мөрдөн байцаалтад туслахаар Энэтхэг рүү мөрдөн байцаагчдын багийг илгээх болжээ.
Улбар шар хайрцаг 2025-06-14 202.9.46.98
Манай АН-24 ийн сүйрлийн Өлзийбаяр шиг хүн юм
21 2025-06-14 202.131.225.197
AMERICA IIN NISDEG AVS