Ойрхи Дорнодод хурцадмал байдал газар авч, Израиль 100 гаруй цэргийн байгууламжийг нь бөмбөгдсөний эсрэг Иран хариу арга хэмжээгээ эхлүүлэв. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ираны хувьсгалт гвардын цэргүүд Баасан гаригт (2025.06.13) Израилийн сэргэ баллистик пуужингаар цохилт өгчээ. Хариу цохилтын үеэр наад зах нь 40 хүн шархадсан гэх мэдээлэл гарсан байна. Израилийн батлан хамгаалахын сайд Израйл Кац эл өдөр Иран улаан шугамыг давсан гэж мэдэгдэв. Мөн Иран хэзээ, хэрхэн цохилт өгөхөө мэдэхгүй ч хийх ёстой ажлаа хийх гэж хичээж байна гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараа Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Израилийг дайн эхлүүлсэн гэж буруутгасан байна. Тэрбээр тус улсыг агуу гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлж, хариу арга хэмжээгээ заавал үргэлжлүүлнэ гэж амлажээ.
Хаменеи хэлэхдээ "Сионист дэглэм маш том алдаа хийсэн. Үүний үр дагавар нь Бурханы нигүүлслээр Израилийг цөхрөлд хүргэх алдаа" гэжээ.
Израилийн анхны халдлагын улмаас Баасан гаригт 78 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан гэж Ираны хэвлэлүүд мэдээлэв. Мөн зэвсэгт хүчний штабын дарга Мохаммад Багери, Исламын хувьсгалт гвардийн корпусын дарга Хоссейн Салами нар гэсэн хоёр цэргийн удирдагч амиа алджээ. Ираны эрх баригчид тухайн амиа алдсан албан тушаалтны ажлыг үргэлжлүүлэх хүнийг хэдийн томилсон гэж мэдэгдэв.
Ройтерс агентлаг Ираны төв хэсэгт орших Натанз дахь уран баяжуулах байгууламжийн ойролцоо хар утаа гарч байгаа бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байна. Цогцолборын гаднах цацрагийн түвшин өөрчлөгдөөгүй хэвээр байна гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдэгдэв. АНУ-ын "Axios" мэдээллийн сайт ерөнхийлөгч Дональд Трампийн хэлснийг иш татан, Израиль Америкийн гайхалтай техник хэрэгсэл ашигласан бөгөөд энэ нь цаашид Иран цөмийн хэлэлцээрт хүрэх илүү хүчтэй хөшүүрэг болсон гэж мэдэгджээ. Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираны удирдагчдыг юу ч байхгүй болохоос өмнө тохиролцоонд хүрэхийг уриалав.
Зочин 3 цагийн өмнө 202.126.91.100
Израйль улсыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй
Нэргүй 12 цагийн өмнө 122.201.31.101
Даварсан жүүдүүд өөрсдөө эхэлсэн. Одоо нэлээн томоохон дайн дэгдлээ. Ногоон Зеля моодноос гарч хог дээр үсэрлээ. Одоо капут болж бууж өг. ЕХ-ний өгөр шаарнууд хамагг нөөцөө яукрайнд дуусгасан
Нэргүй 2025-06-14 66.181.178.191
юун Украйн юун Зеля болжээ.
Нэргүй 2025-06-14 185.220.100.253
Израйль интернэтээ хаачихлаа, хүмүүс бичлэг хийж тараагаад байна гэнээ, ха ха ха
Эх оронч баатар. 2025-06-14 103.168.34.108
Тэр орчмийн бүх газар нутаг Израйлын газар нутаг юм шүү дээ. Их Сибирь нутаг Байгаль далай Монголын газар нутаг гэдэгтэй яг ижил!
Нэргүй 2025-06-14 202.55.188.92
Монголын газар нутгаа мэдэж байгаа нь талархууштай ч израйлын газар нутаг гэж байдаггүйг мэддэггүй бас сайшаалтай юм даа хаха
Зочин 2025-06-14 59.153.113.236
Израйль нь АНУ-ын зэвсгийг ашиглан тэдний чиглэлээр ажилладаг улс юм байна даа. Угжны хурга л гэсэн үг.Палестин, Ливан, Сири, Иран гээд эзлэн түрэмгийлэх, дайн хийх нь АНУын ивээл дор юм. 1949 онд Еврейчүүдэд газар нутаг олгосонд даварч буян хийж газраа өгсөн Палестаныг сүйрүүлж байх шив дээ. Одоо Трампын ивээлээр Иран руу довтлов. ОХУ Украйнтай дайтаж байх үеийг ашиглан Иран руу довтлов.
Нэргүй 2025-06-14 103.168.34.136
Лалын хэт даврагчдыг емеереед vхэхнээ. Очоод байлдаач
Нэргүй 2025-06-14 45.90.185.119
Израйль алан хядагчид чинь өөрсдөө эхэлсэн шүү! Одоо Тель Авив хотоо хамгаалж чадахгүй амьтан болж байна, ккк