JCI Ази-номхон далайн бүсийн бага хурал үргэлжилж байна

JCI Ази-номхон далайн бүсийн бага хурал үргэлжилж байна

JCI Ази-номхон далайн бүсийн бага хурал үргэлжилж байна

JCI-ийн Азийн Номхон далайн бүсийн бага хурал (ASPAC) Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү хурал нь тус байгууллагын бүсийн хамгийн том арга хэмжээ юм. Зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг хуралд дэлхийн өнцөг булан бүрээс 5000 гаруй төлөөлөгч оролцож байна. Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь JCI-ийн 110 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд тогтвортой хөгжил, дижитал шинэчлэл, бизнесийн түншлэл, соёлын солилцоо болон хувь хүний хөгжлийг хамарсан 140 гаруй арга хэмжээ, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

JCI Монгол энэ хурлыг гишүүдийнхээ хөгжил, харилцааны чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлж, улсын эдийн засгийн идэвхжлийг дэмжих томоохон боломж гэж харж байна.

Монгол Улсад үзүүлэх эдийн засаг, нийгмийн нөлөө:

2025 оны JCI ASPAC бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын "Монголд зочлоорой" (2023-2025) аяны зорилготой бүрэн уялдаж, "Go Mongolia" үндэсний брэндинг кампанит ажлын хүрээнд зохион байгуулагдаж байна. Хурлын хүрээнд дараах үр дүн гарах төлөвтэй байна.

  • 70 хүртэл орноос 5,000 орчим залуу манлайлагч, энтрепренер, иргэний нийгмийн төлөөлөгчид Монголд зочилно.
  • Нэг зочин дунджаар 2,000 ам.долларын зарцуулалт хийх бөгөөд өдөрт 2–3 сая ам.долларын орлого, нийт 16–18 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөжийг Монголд бий болгоно.
  • Аялал жуулчлал болон түүнтэй холбоотой салбарын 120,000 гаруй ажлын байранд хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Зочид буудал, ресторан, үзвэр үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа бүрэн хүчин чадлаараа ажиллана.
  • "Нэг бүртгэл, Нэг мод" санаачилгын хүрээнд 5,000 гаруй мод таригдана.
  • Энэхүү хурлын туршлага нь Монголыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн 17 дахь бага хурлыг (COP17) зохион байгуулахад бэлтгэх суурь болно.
  • Монголын бизнесүүд олон улсын түншлэлүүдийг бий болгож, дэлхийн тавцанд гарах ховор боломжийг ашиглана.

JCI Монгол нь 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай холбоотой Junior Chamber International (JCI)-ийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд тус байгууллага Монгол Улсад эерэг өөрчлөлт авчрах хүчирхэг хөдөлгөөн болон хөгжиж ирсэн. Өнөөдөр JCI Монгол улс даяар 1300 гаруй идэвхтэй гишүүн, 500 гаруй сенатчидтай болсон.

Түүнчлэн улс төр, шашин, аливаа ашиг сонирхлын бүлгээс ангид бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээрээ онцлог. Улаанбаатар болон орон нутгийн 17 салбар байгууллагаар дамжуулан 180 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. "Эерэг Монгол", "Аврагч сахиусан тэнгэрүүд", "Нэг Нийгэм", "Цусаа өг, Амь авра" зэрэг хөтөлбөрүүд нь Монголын нийгмийн хөгжил, олон нийтийн эрүүл мэнд болон хувь хүний өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gl t 2025-06-13 50.169.138.78

&n gyilagchuig barlaa yu. GArUUN YSEG ZYRXNui BUCHLEGUIN naalt; yxamsargyin.

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.186.52

Хүн ам цөөхөн,хөгжил болоод эдийн засгийн чадамж буурай орон дэлхий тавцанд гараад өнөө үзүүлнэ гэж сэрүүн зүүдэж яанав дээ.Залуусынх тархийг угааж мэдэмгийрэх хийрхэх хорлохнт үр суулгаад хогоо үлдээгээд явна. Дуулсэн болгоныг мэдлэг гэж андуурах нь их хортой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж