Америкт үргэлжилж буй Мэйжорын хоёрдугаар шат эхний шатнаасаа ч илүү сонирхолтой, гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байлаа. "1xBet Mongolia" хамт олны зүгээс "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний энэ шатны хамгийн сонирхолтой мөчүүдийг тоймлон хүргэж байна.
ЯЛАГЧИД
- 3-0: Legacy, Virtus.pro
3-0 амжилттай дараагийн шатанд шалгарах нь хамгийн хүчирхэг багуудын үзүүлэлт билээ. CS2-ийн шүтэн бишрэгчид Pick’Em-д оролцохдоо Falcons, FaZe Clan, HEROIC зэрэг хүчирхэг багуудыг 3-0 амжилтын сагсанд хийж байлаа. Гэвч цахим спортын бурхан логикийг төдийлөн тоодоггүй бололтой.
Хамгийн түрүүнд дараагийн шатанд шалгарсан баг бол Valve-ийн чансааны 49-р байрт бичигдэж буй Legacy баг байлаа. Байгуулагдаад хоёр жил ч хүрээгүй залуу бразил баг энэ тэмцээнд санамсаргүй байдлаар оролцсон юм. Өмнөд Америкийн шалгаруулалтад Аргентин улсын BESTIA түрүүлсэн ч АНУ-ын визээ авч амжаагүй тул хоёрдугаар байрт орсон Legacy баг ийнхүү оролцох болсон. Legacy эхний шатыг дөнгөж 3-2 харьцаагаар давсан билээ.
Хоёрдугаар шатны эхний тоглолтдоо тэд нутаг нэгт MIBR-ийг 13-10 харьцаагаар ялсан. Дараа нь дэлхийн чансааны 12-р баг Францын 3DMAX-тай тулж, Inferno дээр 13-7 харьцаатайгаар ялалт байгуулсан. Гурав дахь, шийдвэрлэх тоглолтод тэд домогт s1mple-г нэгтгэсэн FaZe Clan-тай тулгарч, дахин нэг гайхамшгийг бүтээв. Legacy баг Mirage (13-7), Dust2 (13-11) дээр 2-0 харьцаатай ялалт байгуулсан.
Virtus.pro ч мөн дараагийн шатанд 3-0 амжилттай шалгарсан. Эхний хоёр тоглолтод OG (13-2), B8 (13-3) багуудтай тоглосон нь тэдэнд ашигтай байв. Харин гурав дахь тоглолтод paiN Gaming багтай тун өрсөлдөөнтэй тулаан өрнүүлж, хоёр дахь мапд нэмэлт цагт тоглож байж ялсан юм.
- 3-1: paiN Gaming, 3DMAX, FURIA
Энэ хэсгийн тоглолтууд харьцангуй уйтгартай байлаа. Гурван баг гурвуулаа дундаж хэмжээний багууд байсан ч дараагийн шатанд шалгарах эрхтэй байв. Харин онцлох нэг тоглолт бол 3DMAX FaZe Clan-ийг 2-0 харьцаатай ялсан тоглолт байсан юм. Харин paiN Gaming болон FURIA багууд онцгой зүйл үзүүлсэнгүй.
- 3-2: FaZe Clan, Nemiga, Lynn Vision
Зургаан багийн дараагийн шатны тийз сүүлчийн тоглолтод шийдэгдсэн. Өдрийн эхний тоглолтод Беларусь улсын Nemiga баг HEROIC-тай тоглосон. Mirage дээр 4-8-аар хожигдож байсан ч 13-11 харьцаагаар эргэн ирсэн. Dust2 дээр 10-3 харьцаатай тэргүүлж эхэлсэн ба тэргүүллээ алдалгүй хадгалж чадсан.
Хоёр дахь тоглолтод Lynn Vision баг B8-тай тоглосон бөгөөд Dust2 дээр 13-2, Ancient дээр 9-13, Anubis дээр 13-7 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Ингэснээр Азийн бүс нутаг дараагийн Мэйжорт хоёрдугаар шатны нэмэлт эрхтэй болж байна.
FaZe Clan-ийн хувьд өмнөх тойрогт Falcons-ийг хожсон MIBR-ийг сүүлчийн тоглолтод хожих шаардлагатай байв. Anubis дээр "frozen" гайхамшигтай тоглолт үзүүлж (K/D 20/6, рейтинг 1.93), 13-4-өөр ялсан. Хоёр дахь мап Ancient дээр нэмэлт раундууд тоглож, тэд бүгдийг нь авч 16-12 оноотой ялсан.
НУТАГ БУЦАГСАД
- 0-3: OG, BetBoom
OG баг эхний шатанд Virtus.pro-той тоглож (2-13) азгүйтсэн бол сүүлийн шийдвэрлэх шатанд Falcons-д 1-2 харьцаатай хожигдсон. BetBoom баг ч мөн адил 3DMAX болон HEROIC зэрэг хүчтэй өрсөлдөгчтэй тоглож, эцэст нь MIBR-д ч хожигдсон.
- 1-3: Falcons, M80, TYLOO
“NiKo”, “m0NESY” тэргүүтэй Falcons багийн фенүүд энэхүү нийтлэлийн эхэнд тэднийг харна гэж найдсан байх. Гэтэл тэд хоёрдугаар шатанд ердөө ганц л ялалт байгуулан тэмцээнээ өндөрлүүлсэн. Falcons эхний тоглолтод B8 багт 13-8 харьцаагаар хожигдсон. Дараа нь Хятадын Lynn Vision багт ч 13-9 харьцаагаар дийлдсэн. Зөвхөн OG-г л 2-1 ялсан бөгөөд шийдвэрлэх тоглолтод MIBR-д хожигдсон.
Falcons MIBR-тай хийсэн тоглолтын шийдвэрлэх үе шатанд 5v3 бомб хамгаалалт дээр 18-17 харьцаатай байж ялагдсан нь хөгжөөн дэмжигчдэд харамсалтай мэдрэмж төрүүлсэн. 1xBet-ийн шинжээчдийн таамгаар тэд 100 хувь дараагийн шатанд шалгарах баг байсан ч одоо багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тодорхой. Гол буруутан “Magisk”-ийг явуулах ба түүний оронд Team Spirit Academy-аас залуу од "kyousuke" орж ирэх хүлээлттэй байна.
Falcons багийн хажууд M80 болон TYLOO багуудын хожигдол төдийлөн шүүмжлэл дагуулаагүй. Эдгээр багуудыг хэн ч дараагийн шатанд шалгарна гэж үзээгүй тул тэдний оролцоо эерэг туршлага болж үлдэж байна.
- 2-3: B8, MIBR, HEROIC
FaZe Clan, Nemiga, Lynn Vision багууд сүүлчийн галт тэргэнд амжиж суугаад дараагийн шатанд шалгарсан бол B8, MIBR, HEROIC багууд нутгаа буцсан. B8-ийн хувьд энэ үр дүн нь чансааг нь өсгөсөн амжилт байсан ч MIBR болон HEROIC багуудаас хөгжөөн дэмжигчид илүүг хүлээж байсан.
ЭЦСИЙН ШАТ ЭХЭЛЛЭЭ
BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шийдвэрлэх шатны тоглолтууд эхэлнэ. Энэ шатанд плей-оффын найман оролцогч тодорхой болно.
Нээлтийн тоглолтууд:
- Vitality vs Legacy
- MOUZ vs Virtus.pro
- Spirit vs paiN Gaming
- G2 vs 3DMAX
- The MongolZ vs FURIA
- Aurora vs FaZe Clan
- NAVI vs Nemiga
- Liquid vs Lynn Vision
"1xBet Монгол"-оос бүх CS2 шүтэн бишрэгчдийг энэхүү халуухан тулаануудыг хамтдаа үзэж, дэмжихийг урьж байна.
ГГГ 2025-06-12 202.126.89.25
Вайталити Легасид хожигдоно доо