Олон удаа сайд болсон гишүүдээ “бойкотолно”

Олон удаа сайд болсон гишүүдээ “бойкотолно”

Олон удаа сайд болсон гишүүдээ “бойкотолно”

УИХ-д анх удаа сонгогдсон МАН-ын гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхдээ мэргэжлийн хүмүүсээ сайдад нэр дэвшүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах ёстой гэсэн саналыг Ерөнхий сайд Г.Занданшатарт тавихаар болж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Э.Болормаа энэхүү санаачлагыг гаргаж, парламентад анх удаа сонгогдсон гишүүд нь дэмжин гарын үсэг цуглуулж буй аж. Одоогоор 30 орчим гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна.  Энэхүү санаачлага нь Засгийн газрын танхим бүрдэх бүрийд сайд болж ирсэн гишүүдэд тавьж буй “бойкот” аж. Учир нь, ийм сайд нараас үр дүн гардаггүй, ажил урагшилдаггүй гэж дүгнэжээ.

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН 68 суудал авсан. Иймээс 30 гаруй гишүүн дэмжинэ гэдэг бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн 50 хувь гэсэн үг юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ яамдын тоог цөөлж, нэрийг өөрчлөх нь зардлыг улам нэмэгдүүлдэг гэж мэдэгдсэн. Иймээс өмнөх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд том өөрчлөлт хийхгүй хэвээр хадгалж мэдэхээр байгаа. Гэхдээ яамгүй сайд нарыг цөөлөх мэдээлэл бий. Харин хуультай, хуульгүйгээр байгуулагдсан Үндэсний зөвлөл, хороо, Хурдасгуур төв зэрэг яам, агентлагийн төвшинд үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй газрыг судалж, цомхотгохоо сануулсан.

Мөн өнөөдөрт багтаан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээ мэдэгдсэн юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхээс урьтаж саналаа хүргүүлэхээр шавдаж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-13 178.174.229.45

UUL N ZUV GEHDEE OYUERDENE ENE HUUHNII ARD BGAA BOL MUU SHUU . UURTUU EZEN BOL ARD TUMENDEE ZUTGE TEGVEL CHI AMAR AMGALANG OLNO

Avatar

иргэн 2025-06-13 66.181.188.197

ХӨӨРХӨН ХҮҮХЭН ШҮҮ

Avatar

зочин 2025-06-13 66.181.187.17

МАН хоёр хуваагдах нь өөрийгөө алж байгаа хэрэг, Энэ бол маш муу ёр, Мөхөхийн шинж ,АН-ын хувьд туйлын ашигтай зүйл, Үүнийг мэдээж мэдэж байгаа, Болохгүй байгаа юм б**х даа,

Avatar

ИРГЭН 2025-06-13 66.181.188.197

ЗӨВ ШДЭЭ, САНАЛ Л ХЭЛЖ БНА, АВАХ БАЙХАА ЕС-НЬ ӨӨРӨӨ МИДВАА.

Avatar

d 2025-06-13 59.153.85.68

2 дугаар ээлжийнхэн хоолондоо орно гээд хүлээж байсан чинь нөгөөдүүл нь хоолондоо арай цадаагүй байна гээд 2 дугаар ээлжийнхэн боож үхэх гэж буй бололтой. Уг нь эхний 4 жилдээ кнопоо зөв дараад сурчих хэрэгтэй ш дээ

Avatar

зочин 2025-06-13 66.181.187.17

Сайд нараа өөрөө сонгож, кабинетаа бүрдүүлэх нь ерөнхий сайдын эрх биз дээ, Тэгэж хуульчилсан санагдах юм, Хууль зөрчиж, ерөнхий сайдын эрхэнд халдаж болох юм уу,

Avatar

Зочин 2025-06-13 66.181.184.136

Залуусаас ганц нэг сайд байж болох. Нэгэн зэрэг туршлагагүй олон хүн тавих эрсдэлтэй.Хуучин сайдуудын олонх нь ажлаа үргэлжлүүлэх нь дээр шүү. Ажлаа бодвол Батцэцэг, Энх-Амгалан, Жавхлан, Амарсайхан зэрэг бусад хэд хэдэн сайд үлдэх ёстой байхаа. ЕР НЬ АН ШИГ ХУЙВАЛДААН ҮҮСГЭЖ ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХЭД НЬ ХАЛДАЖ ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ТААРАХГҮЙ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: АРДЫН НАМ НҮҮР ЦАРАЙНДАА ЖААХАН ЗАСАЛ ХИЙВЭЛ СОНГОГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭХ МАГАДЛАЛТАЙ. 2025-06-13 103.229.120.178

МАН-ын нэр хүнд улам л доошоо яваад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар бараг ялагдсан шүү.Өүлэн эх Жамуха уйдамтгай гэж хэлсэн. Үүнтэй адилхан иргэдийн нэлээд нь Ардын намаас зөөлөн хэлэхэд уйдаад, хатуухан хэлэхэд залхсан байдал ажиглагдаад байгаа юм. ТИЙМЭЭС АРАЙ БОЛОМЖИЙН ЗАЛУУЧУУДАА ЗГ-Т ОРУУЛЖ, НҮҮР ЦАРАЙГАА ЖААХАН Ч ГЭСЭН ЗАСАЛ ХИЙХ БОЛЖ БАЙХ ШИГ. НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ОЙЛГООД УРЬД НЬ САЙД ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮС НЬ ХҮСЛЭЭ ХЯЗГААРЛАВАЛ ОНОНО ДОО

Avatar

зочин 2025-06-13 66.181.187.17

Ардчилагч гэх барууны тавиулуудыг төрд гаргавал монгол бүүр сүйрнэ, Эд нар олон удаа сүйрүүлсэн, Эдийн засгийг унагаж, төрийн данс улайлгаж,өр зээлэнд живүүлж, иргэдийн амьдралыг хүндрүүлсэн, Нийгмийн өмч идэж уух явдал цадигаа алдсан, Төрийн эрхийг яаж гажуудуулж ашиглаж болдгийн жишээг харуулсан Бид энэ бүхнийг хялбар мартах юм, Богино ухаантай юм Сургамж авахгүй юм,

Avatar

Зочин 2025-06-13 103.57.95.81

Намд хандив нэрээр авлига өгсөн хэдхэн хулгайчууд л өмхийртлөө сайдын суудалд сууж бна. Өөр шинэ залуу гишүүдиийг болгоочээ. Маш зөв

Avatar

зочин 2025-06-13 202.126.90.210

ОюунЭрдэнийн тавиул энэ авгай одоо болио, гаднаас авсан хандиваа шалгуул, цаг хугацаа хүлээхгүй, туршлагатай хүнээрээ сайд хийлгэ, залуучууд нь суралцаж бай л даа, албан тушаалын төлөө үхэлдээд байвал ОюунЭрдэнэ л болно.

Avatar

Нэргүй 2025-06-13 103.229.120.49

МАН-ын хан бүтэхгүй болсоон

Avatar

Нэргүй 2025-06-13 203.98.76.30

Энэ нэг эр эм нь мэдэгдэхгүй сэжигийн яшка байнаа кккк бараг эрэгтэй сэжиг кккк Ховдчууд гэж эргүү гарууд шүү ийм хог хаягдал өөрийн толгойгүй яшкааг гишүүн болгоод л … Монгол төр гэж нээрээ утгаа алдлаа пийздийс

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.47.72

Нэргүй гуай ядаж зөв .

Avatar

Зочин 2025-06-13 103.168.34.36

Зөв ш дээ.

Avatar

Нэргүй 2025-06-13 103.212.162.103

Түгжил, Хоролмаа нар дорхноо гараад ирлээ шүү. Та нар одоохондоо арай жолдоно

Avatar

Нэргүй 2025-06-13 103.229.122.149

ЭДЫН ЗАСГИИН АЛУРЧИН ЖАВЛАНГ БАС ЭРГҮЛЭН ТАТ

Avatar

Нэргүй 2025-06-13 103.229.122.149

БЯМБАЦОГТ ДЭЛГЭРСАИХАН ЮУН САИД УИХ ЭРГҮЛЭН ТАТ

Avatar

сонгогч 2025-06-13 202.9.46.84

ЕС- н бүрэн эрхэнд бүү халд. Хуулиараа ЕС кабинетаа өрөө бүрдүүлэх ёстой. МАН- хан дахиад тэнэгтэж эхлэх үү?

Avatar

зочин 2025-06-13 202.55.191.194

сайн байна олон сонгодсон гээд юү ч хийж чадахгүй шинэ залуучуудаар сайд хийлгэх хэрэгтэй өвөө,эмээ нар баяртай

Avatar

Нэргүй 2025-06-13 202.21.125.22

Сайд хийлгэж үзлээ, заримыг нь бүр дахин дахин заллаа, үр дүн гарсангүй, болоо биз дээ бурхинуудаа. Та нараар тоглуулж байдаг улс биш.

Avatar

kjgjkgfjjkjk 2025-06-13 66.181.165.89

Маш сайн байна .

Avatar

Батбаяр 2025-06-13 202.9.41.38

Улс эх орон минь уруудан доройтсоор 21 -р зуунд ард түмэн нь амжиргаа муу, улсын хөгжил дорой байгаа энэ бүгд зүйлд олон дахин сонгогдож төр засгийн албанд байнга томилогддог эдгээр нөхдүүдтэй маш том холбоотой… Энэ хэмжээлэшгүй баян гишүүд сайд болоод ч ард түмний амьдралд ямар ч нөлөө үзүүлэхгүй… төрөөс хэрхэн өөрийн хөрөнгөө хамгаалан хадгалж бүр өсгөх вэ гэдэг гаж санаандаа л захирагдан ажиллах тул өөрчлөлт хийх асуудал маш зөв

Avatar

Нэргүй 2025-06-13 103.229.122.149

ХОНЦЫН СЭТГЭЛЭР ХАНДАЖ ХОНОГ ӨНГӨРӨДӨГ ХӨГШИН ДӨГЦӨГНҮДЭСЭ САЛАРАИ ЖАВХЛАН ЭНХАМГАЛАН ДАВАСҮРЭН ЧОИЖИЛСҮРЭН НАР УИХ БАИХ ХЭРЭГГҮИ

Avatar

Нэргүй 2025-06-13 122.201.19.61

Байнга л сайд болж байдаг дархлагдсан хэдэн хулгайч баян өвгөнөө зайлуулахгүй бол Зандаа байтугай МАН мааниа уншуулна, тун удахгүй

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.181.90

зөв. Чойжилсүрэн Дэлгэрсайхан мэтийн фсдакуудыг барьж авч навс нүдээрэй Болороо

Avatar

Ганбат 2025-06-13 103.212.119.248

зөвшүү.
энэ дэлгэрсайхан, энхамгалан, ганбаатар, бямбацогт, жавхлан , даваасүрэн гэсэн хөгшин бурхинуудаа зайлуулахгүй дахин сайдаар томилох юмибол удахгүй л засгаа унагах болно
одоо болих хэрэгтэй энэ хэдэн шуналтай хөгшин хулхинуудаас юу хүлээх вэ. залуусыг сэлгэх цаг нь болсоон….

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: АРДЫН НАМД ШИНЭ НҮҮР ЦАРАЙ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ. 2025-06-13 103.229.120.178

Зөв л дөө. Урьд нь сайд хийгээд бүтээсэн ч юмгүй, дарга нараа шантаажилдаг нөхдүүд бий. БАС ДАРГА НАРЫНХАА АРГА ЭВИЙГ ОЛООД БАЙГААД БАЙДАГ НӨХДҮҮД БИЙ.ТЭДНИЙ ДАВУУ ТАЛ НЬ НАМАА САНХҮҮЖҮҮЛДЭГ. Тэрийг нь нам нь харгалзахгүй бол бас хэцүү биз. ЕР НЬ АРДЫН НАМААС ИРГЭДИЙН НЭЛЭЭД НЬ ЗӨӨЛӨН ХЭЛЭХЭД УЙДААД, ХАТУУХАН ХЭЛЭХЭД ЗАЛХАХ МАЯГТАЙ БАЙГАА ЮМ.АРДЫН НАМЫН ОРОНД АЛЬ НАМЫГ СОНГОХ ВЭ ГЭХЭЭР БАС ХЭЦҮҮ. АН-ЫНХАН ДОТРОО ЗОДООНТОЙ. ХҮНИЙ НЭР ХҮНД ТААРУУ.

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.186.52

Дэлгэрсайхан,Жаввлан, Даваасрүрэн,Бямбацогт нарыг засагт ойртуулах ч хэрэггүй ээ. Ашиг сонирхолан томгийн том зөрчилтэй нөхөд

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.186.52

Өнөөдөр тавьж байгаа асуул нь агуулагын хувьд зөв. Гэхдээ хаалгаар хөөгөөд явуулахаар тооноор нь ороод ирдэг шуламааг нөхадийг ч нэг их өөгшүлж хөхүүлэн дэмжилгүй засаг төрөөс хол явуулвал сайн.

Avatar

Нэргүй 2025-06-13 103.57.92.43

Зөв. Зоригтой хэүчихэж бай. Ялангуяа сангийн сайд эрчим хүч. Батлан сайдааа цэргийн хүнээр байлгаа

Avatar

Зочин 2025-06-13 203.91.115.56

Хуучин сайдуудаа халаач ээ. Улираан сонгогдох нөхцлийг хал! Тэд чинь болохгүй болоод л засаг огцорсон юм байгаа биз дээ. Хэрэв бүгд улираахаар бол элэнцгээ хийж засгаа сольсон болох вэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж