Остин Мэйжорын гуравдугаар шатны тоглолтууд өчигдөр/2025.06.12/ эхэлж, "The MongolZ" эхний тоглолтоо хийсэн. Тэдний эхний өрсөлдөгч нь Бразилын "FURIA" байв. Нэг хэсэг дан бразил тоглогчдоор багаа бүрдүүлж байсан тус баг өдгөө Латвийн "YEKINDAR" болон Казахстаны "molodoy" нарыг нэгтгэж, олон улсын баг болоод буй. Хоёр багийн тоглолт 13-11 гэсэн харьцаатай "FURIA"-ийн ялалтаар өндөрлөсөн юм. Тус тоглолтын дараа "YEKINDAR" дараах ярилцлагыг өгчээ.
-Тоглолт дууссаны дараа "FalleN" та хоёр хоорондоо ярилцаж байгаа харагдсан. Юуны талаар ярьсан бэ?
-Бид раундын талаар ярьж байсан юм. Тэд Т талаасаа СТ-ийн удирдлагыг бүрэн авч биднээс илүү тоглож байна гэж бид бодсон. В дээр илүү их дарамт өгч байсан. Тэдний В дээрх дарамталсан тоглолтын дараа "FalleN" бид хоёр хоёулаа энэ бол шатрын их мастер "bLitz"-ийн төлөвлөгөө юм байна гэж бодсон. Тэдний төлөвлөгөө нь В рүү илүүтэйгээр тоглох байсан.
Тэгээд л бид В дээрээ илүү анхаарлаа хандуулж, тэднийг хуурсан. Тэд биднийг В дээрээ олуулаа байна гэж бодоод А руу явахад нь манай "MP9"-тай хоёр тоглогч голд дуэлиуд дээрээ ялсан. Тэр л тоглолтын хэмнэлийг өөрчиллөө. Бид хоёр тоглолтын дараа тэр л раундаа ярьсан юм.
-"The MongolZ" бол чамлахааргүй том фаворит баг. Тэднийг хожиж, 1-0 гэсэн амжилттай болох ямар байна вэ? Бага зэрэг тайвширч байна уу?
-Тиймээ бага зэрэг хувийн зүйлс бий. "Molodoy" бид хоёр багт нэгдсэнээс хойш "The MongolZ"-той бид хоёр удаа тоглосон. Астанад ВО3 тоглоход бид хожигдсон. Гэхдээ хожиход ойрхон байсан шүү. Бид "Anubis" дээр хожиж, шийдвэрлэх "Inferno" мап дээр ч тоглосон. Гэхдээ СТ талаасаа 0-7 гэж хожигдож эхэлсэн. Миний санаж байгаагаар бид эргэн ирж, 10-13-аар тоглолт дууссан байх. Бид "Inferno" дээр тоглохдоо тухтай байдаг. Учир нь эхлэлээ сайн тавьбал, муу ч байсан хожих боломжтой.
Бага зэрэг хувийн асуудлууд бий. Тэд биднийг Далласт "шоглосон". Бид Далласт тэмцээн эхлэхтэй зэрэгцэн очиж, очсон өдрөө шууд тоглосон. Сэргэж амжаагүй. Харин нэг тоглосон багтайгаа гурав дахь удаагаа тогловол илүү хувийн шинж чанартай болох нь ойлгомжтой. Үнэндээ би бага зэрэг шоолсон. Гэхдээ үл хүндлэл биш шүү. Тоглолтын дараа "The MongolZ"-ийнхонтой гар барихдаа ‘Гурав дахь удаагаа илүү сэтгэл татам байгаа биз" гэж хэлсэн.
Мэдээж элдэв юм санаагүй шүү. Тэд сайн тоглосон. Хоёр баг хоёулаа л эгзэгтэй мөчүүдэд сандарсан байх. Зарим мөчүүдэд аль аль нь сайн тоглосон. Гэхдээ бид илүү байсандаа баяртай байна. Өмнөх тоглолтуудын туршлага маань биднийг 13-11-ээр хожиход тусалсан байх.
-Нэг баг нь бүрэн бэлтгэлтэй, нөгөө баг нь уур амьсгал, нислэг, техникийн асуудалтай тулгарсан талаар ярьж байна. Энэ үнэхээр тоглолтод чухал нөлөө үзүүлдэг үү?
-Хэмнэл л дээ. Бид "Legacy" болон "Vitality" тоглолт юу болсныг мэдэж байгаа. "Legacy" бүрэн утгаараа өрсөлдөгчөө илүүрхлээ. Хүмүүс юу хүссэнээ л яриг. "Legacy" бэлэн байсан. "Vitality" ч өөрсдийгөө бэлэн гэж бодсон. Гэтэл "Legacy" чинь энд хоёр долоо хоног илүү амьдарч, энэ хэмнэлд, энэ тэмцээнд дасчихсан байгаа шүү дээ.
-Тэмцээнийг хожлоор эхлүүлэх хэр чухал вэ? Дараагийн тоглолтдоо илүү байхад чинь туслах уу?
-Хэлэхэд хэцүү юм. Саяны тоглолт бол гайхалтай байлаа. Хожигдсон ч би баяртай байх байлаа. Бид 0-1 гэж тэмцээнээ эхлүүлж болохоор байв. Гэхдээ өөрсдийн характер, тэвчээр, гайхалтай тоглолтыг харууллаа. Энэ л чухал. "The MongolZ" бол гайхалтай баг. Бидний хувьд энэ бол бахархах ёстой зүйл. Мэдээж 1-0 гэж эхлүүлэх сайхан.
Энэ эхлэл бидний систем, ирэх учраанд нөлөөлөх эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Ялангуяа "Vitality"-ийн хожигдлын дараа. Заримдаа хожигдсон нь дээр байдаг юм. Бид энэ талаар бодох шаардлагагүй. Бид учраа таарсан баг бүрийнхээ эсрэг тоглож, аль болох олон хожил байгуулахыг зорино. Бид аль болох хурдан л плей-оффд шалгарахыг хичээнэ.
-Тоглолтын үеэр "molodoy" босч зогсохыг харсан. Энэ тоглолт түүний хувьд ямар байсан бэ? Чи түүнийг багт хэрхэн уусч, энэ уур амьсгалд яаж дасч, Мэйжор дээр "The MongolZ"-ийн эсрэг орилохыг нь хажуунаас харлаа шүү дээ.
-Бидний хувьд, түүний хувьд Астанад плей-оффд шалгарсан мөч л эргэлтийн цэг байсан. Астана бол түүний гэр, түүний ард түмэн байсан. Тэр Астанад л маш их дэмжлэг, халуун дулаан уур амьсгал мэдэрмэгцээ дотроо "Үүнийг л би хүсч байна" гэж бодсон байх. Сайн мэдэхгүй юм. Энэ л түүнд өөртөө итгэх итгэл, галыг асаасан байх.
Өнөөдөр түүнийг босохыг хараад би дотроо "The MongolZ"-той хувийн асуудалтай юм байна гэж бодсон. Мэдээж нэг түүх байгаа гэж бодож байна. Үүнийг би олон нийтэд ил хэлж болно гэж бодохгүй байна.
Түүний өмнөөс баяртай байгаа. Тэр бол хүүхэд. Гагцхүү цаг хугацаа л түүнд юу зөв, юу буруу болохыг хэлж, харуулна. Түүнийг боломждоо сэтгэл хангалуун, амьдралдаа жаргалтай байхыг харах сайхан байна. Түүнээс тоглох хүсэл эрмэлзэл л олж хардаг. Энэ л хамгийн чухал.
Баярцогт 2025-06-13 47.227.179.89
спорт чгэж дээ нохой долоо
Нэргүй 2025-06-13 43.242.243.152
tng ** delgetsnde tultsn yu ch hrj tgldin ih hutsnhima
Chini eej 2025-06-13 103.57.93.115
Amia horol
Нэргүй 2025-06-13 43.242.242.59
Казах хүнд хожигдсон юм биздээ. Хувийн асуудал нь монголд хожигдож болохгүй гэж кахаууд ярьдаг юм байна. өөрсдийгөө монголоос илүү гэж боддог юм байна. Тэгээд түүхээсээ казахууд монголчуудад таагүй харилцаатай байдаг гээд түүхийн улбаатай олон асуудал байдаг юм байна гэж ойлголоо
Нэргүй 2025-06-13 122.201.31.14
peeh yamar zawtai yumbe. iim ** yumig iim zawtai biched suuj bdg
Нэргүй 2025-06-13 202.126.91.197
боол байсан учраас
Нэргүй 2025-06-13 103.57.93.161
Azaar shaachaad tom2 yrial hahah
Нэргүй 2025-06-13 103.10.20.218
Fallen tetgevertei garah bolj bga bailgui de
GG 2025-06-13 202.180.219.78
Gants hojison yu ch geed bodtsiin erguu botnuud, BO3 bsn bol nusaa hatsartaa naagaad uiltsan suuj baigaa shd