Брекс: Хүлэгүүдийн бүсийн хамгаалалтын ачаар бид гурваас сайн шидлээ

Брекс: Хүлэгүүдийн бүсийн хамгаалалтын ачаар бид гурваас сайн шидлээ

Брекс: Хүлэгүүдийн бүсийн хамгаалалтын ачаар бид гурваас сайн шидлээ

Японы аварга Үцүномияа Брекс баг өчигдөр/2025.06.12/ Хасын Хүлэгүүдийг 93-71 гэсэн харьцаатайгаар буулган авснаар Азийн аваргуудын лигийн финалд шалгарлаа. Брекс нийт 19 удаа аркны араас алсын зайн шидэлтээ амжилттай болгон энэ тэмцээний рекордыг тогтоожээ.

Тэд тоглолт эхлээд л долоон удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн 27-8 гэсэн онооны давуу байдлыг үүсгэсэн. Улмаар энэ тэргүүллээ алдалгүй явсаар ялалтаа авчээ. Хүлэгүүд онооны зөрүүг 11 хүртэл багасгасан ч ДЖ Ньюбилл, Шинжи Такашима нарын дараалсан шидэлтүүд онооны зөрүүг дахин холдуулан 88-68 болгосон юм. Мөн Японы шигшээ багийн хашир туршлагатай Макото Хиэжима тоглолтын эцсийг цэгийг хатгасан шидэлтүүдийг гүйцэтгэсэн.

Тоглолтын дараа Брексийн дасгалжуулагч Зико Коронел "Сайхан тоглолт боллоо. Алсын зайн шидэлтийнхээ тусламжтай ялалт байгууллаа. Тэд бүсийн хамгаалалт их хийсэн. Энэ нь үр дүнтэй мэт боловч нэг л нурахад алсын зайн шидэлт гүйцэтгэх боломжийг үүсгэдэг. Азаар бид өнөөдөр өөрсдөдөө итгэлтэй шидлээ. Өнөөдөр бидний хичээл зүтгэл үр дүнгээ өглөө" гэв.

Брексээс Ньюбилл 35 оноо авсан бөгөөд гурван онооны шидэлтийг найман удаа гүйцэтгэхдээ долоог нь амжилттай болгожээ. Харин Хүлэгүүдийн гол хүн Иан Миллер ердөө есөн оноо авч, 13 довтолгооныхоо ердөө хоёрыг л амжилттай болгожээ. Тэрбээр энэхүү тэмцээнд 26.0 оноо дунджилж байсан юм.

Хүлэгүүд 20 удаа бөмбөгөө алдаж, үүнийг нь Брекс 24 оноо болгожээ.

Харин залуу хүлэг Б.Барсболд шийдэмгий тоглож, 24 оноо авч багаа манлайлсан аж. Мөн Жордан Толберт, С.Биндэръяа нар тус бүр 10 оноо авчээ.

Хасын Хүлэгүүд баг өнөөдөр 21:00 цагаас АНЭУ-ын Шабаб Аль Ахли багтай хүрэл медалийн төлөө тоглоно. Харин Брекс 00:00 цагаас Ливаны Аль Рияади Бейрут багтай аваргын төлөө тоглох болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-13 47.227.179.89

2 х***а 3 хартай багнууд тоглоод япон гэдэг х***а ялсан юмуу? одоо Европын хө бөмбөгийн аврага шиг баг нь гэрман нэртэй тоглогч нар нь маяг нигаанууд болох нь ээ

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

Нам төр хулгайлсан толгойд шаасан Гүлдийсэн х***а манж пиздагуудыг юу хийхийн хараад хүлээгээд суугаад блгүй х***а манжуудад хөтлөгдөөд блгүй өрсөж х***а манжуудыг дуусгаж ажилсан дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж