ШинэСэБО Шинийг сэдэх нууц товчоо -8

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

ШинэСэБО Шинийг сэдэх нууц товчоо -8

§
1.6 Бодлогын түвшин

Бүтээлч бодлогууд нь мэдээж бүгд ижил түвшинд
бодогддоггүй, тэдгээрийг бодоход янз бүрийн зүтгэл шаардагдана. Чухам аль хэр
зүтгэл, оролдлого шаардагдахаар нь эхний ангилал хийгдэнэ. Тодруулбал ТАА-аар
хэдэн удаа оролдоход шийдэгдэх вэ гэдгээр уг бодлогын хүнд хөнгөнийг дэнсэлнэ.
Гэхдээ албан ёсны патентын бүртгэлд ангилал нь өөр зарчмаар байдаг юм.

Бодлогын хүнд эсэхийг тогтоохоос өмнө хийх
ёстой нэг зүйл бол уг бодлогоо бүтээлч бодлого мөн эсэхийг тогтоох явдал юм.
Амьдралд тохиолддог бодлогуудын ихэнхи нь техникийн шинжтэй, инженерийн түвшинд
шийдчихээр байдаг. Тодруулбал Танд хөнгөн цагааны хайлшийг гагнах шаардлага
гарчээ гэхэд яаж гагнадаг нь өнөө үед аль хэдийн шийдэгдсэн учир Та мэргэжлийн
хүнээс зөвлөгөө авах эсвэл холбогдох ном зохиол судлаад л гүйцнэ, унадаг дугуйг
дахин зохион бүтээх замаар яваад хэрэггүй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж