ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэргийг дахин хэлэлцүүлнэ

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэргийг дахин хэлэлцүүлнэ

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэргийг дахин хэлэлцүүлнэ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны өнгөрсөн долоо хоногт /2025.06.04/ хянан хэлэлцсэн байна. Дээд шүүхээс энэ хэргийн хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Нямхүү, Д.Бархүү нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Д.Нямхүү, Д.Бархүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна.

Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-13 103.212.162.41

Буруу шийдвэрлэсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан, мэргэжлийн алдаа гаргасан бол шүүгч нартаа хариуцлага тооцдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2025-06-13 103.229.120.49

Сайхан тоглож байна даа энэ шүүх иргэд хэдэн жил үнээ болж амьдрах юм болдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж