Чуулган: Хууль санаачлах бүрэн эрхийг хязгаарлах агуулгууд байж болохгүй

LiveЧуулган: Хууль санаачлах бүрэн эрхийг хязгаарлах агуулгууд байж болохгүй

Чуулган: Хууль санаачлах бүрэн эрхийг хязгаарлах агуулгууд байж болохгүй

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 


12 : 50
2025-6-13

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг дараагийн хуралдаанаар явуулахаар хойшлуулав

Пүрэвдорж УИХ-ын анхдугаар чуулган (44)

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, Н.Наранбаатар, Ж.Золжаргал, Б.Жаргалан, Ц.Баатархүү, П.Батчимэг, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Л.Соронзонболд нар асуулт асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүний эрхийг хуулиар хязгаарлахгүй, зөрчихгүй байх, хууль батлах үйл явц, дэг, процессыг нарийвчлан тогтоож, хуулийн чанарыг сайжруулах, хууль, төсөлд тавигдах шаардлага, холбогдох байгууллага болон олон нийтээс санал авах, төслийн хэлэлцүүлгийн чанартай явуулах, мөн жендерийн мэдрэмжтэй байх шалгуурыг хуулийн төсөлд хэвээр үлдээх, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн хуулийн төслүүд өргөн баригдаж байгааг хэрхэн шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхийг хөндөхгүй, нөлөөлөхгүй байх, дагах хуулиудиар зохицуулах харилцааг нарийвчлан нягтлах, хуулиуд үндсэн зохицуулалтаа гүйцэтгэхээ больсон, цаг үетэйгээ нийцэхгүй болсон эсэх, давхардал, хийдэлтэй байгаа эсэхэд ямар хугацаанд, хэрхэн үнэлгээ дүгнэлт хийх, яаралтай горимоор хуулийн төсөл өргөн мэдүүлэх явдлыг яаж хязгаарлах, хуулийн төсөл боловсруулах ажлын өртгийг нэмэгдүүлэхгүй байх, хуулийн хэрэгжилтийг үнэлэх талаар цаглавар гаргаж ажиллах зэрэг олон асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Дараа нь хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлж, хууль зүйт тогтолцоо, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хадгалахад анхаарал хандуулах нь зүйтэйг онцолж, оочин цоочин байдлаар алдагдах нөхцөл бий болохоос сэрэмжлэх шаардлагатайг онцгойлон анхаарууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг дараагийн хуралдаанаар явуулахаар хойшлуулав.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50/50 болгон шийдвэрлэсэн талаар мэдээлж, уг шийдвэрээс гарах үр дагаварыг судлан үзэх нь зүйтэйг дурдав.

11 : 55
2025-6-13

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгиг 2 удаа хэлэлцсэн

UIH chuulgan (3 of 26) Номинчимэг

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хорооны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахалж, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Эрдэнэболд нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан. 

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 4, 11-ний өдөр анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын дэгийн тухай хуулийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн болно. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-УИХ дээр сүүлд өргөн мэдүүлсэн хоёр ч хуулийн төсөлтэй танилцаха хүний эрхийн зөрчилтэй гэж хэлж болохоор, Үндсэн хууль зөрчсөн гэж хэлж болохоор тохиолдлууд гарч байна. Тухайлбал, Байгаль орчин уур амьсгалын яамнаас өргөн барьсан байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гэж орж ирээд хэлэлцэх эсэх нь дэмжигдээд явсан. Үзэл баримтлалыг нь харахаар Үндсэн хуулийн заалт дурьдчихсан. Доторх заалтыг нь харахаар хуулийн заалтыг болиулсан байх жишээтэй. Шалтгаан нь хугацаа алддаг, хурлын ирц хүрдэггүй зэрэг. Уг нь бол тухайн суманд амьдарч байгаа иргэдэд үүсэх асуудлыг тухайн орон нутгийн иргэд л мэднэ. Тиймээс багийн нийтийн хурал зэргийг хасч болохгүй. 

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт нэг жилээр хойшилсон. 

Шалтгаан нь газрын асуудлаар Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэж байгаа юм. Яахаараа ийм асуудал үүсдэг юм бүү мэд. Үнэлгээ сайн хийгдээгүй хуулийн төслүүд чуулган руу оруулж ирж байгааг анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Хууль санаачлах бүрэн эрхийг хязгаарлах агуулгууд байж болохгүй. Хэтэрхий хүнд сурталтай, хэт их нөөц, цаг хугацаа шаардсан зэргийг тусгасан санаанууд явж байна. Сүүлийн 10 жилд батлагдсан хууль тогтоомжуудыг харахад 70-80 хувь нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүд ороод байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөөц ихтэй хуулиуд яваад байна. 

11 : 30
2025-6-13

"Хүүхдийн өвлийн утаа, халтиргаанд уул руу сургуульдаа явдаг ч нөхцөл байна"

УИХ 126 шинэ гишүүд Ж.Золжаргал

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Баянголын зарим хотхоныг жишээ татсан. Бүгд нүүдэллэж явдаг маш хүнд хотхон, хорооллууд их бий. Хорооллын хойд талын гэр хорооллын хүүхдүүд өвөл тэр их утаан дунд уул руу сургууль руугаа мацаж, халтиргаанд явдаг. Чиглэлийн автобус ч байдаггүй. 1000 төгрөгийн таксинд суудаг. Мөнгө байхгүй үедээ хүүхдүүд алхдаг. Агуулгаараа хуулийн нэмэлт өөрчлөлт маш зөв зүйтэй гэж үзэж байгаа. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн агуулгад ч орсон. 2026 оныг боловсролын жил болгон зарласантай холбогдуулан Боловсролын сайд ярьж байгаа, хорооны бага сургууль гэж. 

Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдах нь мөн чухал байх. 

Нийслэлийн хот байгуулалт, Хотын стандартын газрын ерөнхий архитектурын газрын ажлын албаны дарга А.Баттөмөр:

-Өмнө нь Алтай хотхоны тухайд Хот тосгоны эрх зүйн байдал, барилгажилтын норм дүрэм мөрдөгдөхгүй байгаагаас баригдсан нь үнэн. Үүнийг засч залруулахад тухайн байршил, хүн амын нягтаршилтай холбож авч үзэх шаардлага үүсч байгаа. Сургууль, цэцэрлэгийг нэмэлтээр байгуулна. Гишүүдийн дунд хэлэлцүүлгүүд ч өрнөж байна. 

Нягтрал ихтэй бүсэд 960 өрхийн сургууль байлаа гэхэд түүнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Нэгдүгээрт, хот байгуулалтын асуудал гэдэг бол өөрөө асар том цар хүрээтэй ажил. Тэгэхээр аливаа шийдвэр гаргахдаа ямар, ямар суурь судалгаанууд дээр, мөн ямар, ямар төсөөтэй аргын загварчлал дээр тооцоолол хийхээ тодорхойлох чухал байна. Монгол Улсын үе, үеийн Засгийн газар, хотоос гаргаж байгаа шийдвэрүүд огцом болсон. Нэг өглөө босоход л брожур хуулдаг, шийдвэр гаргачихдаг болсон. УИХ-ын чуулган дээр тайлбарлаж байгаа, хэлэлцэж байгаа зүйл бол тухайн үедээ яваад өнгөрчихдөг. 

Иргэдэд ойлгомжтой байх чухал. 

2015 оны тавдугаар сарын 3-нд зөвлөлдөх ардчиллыг гаргаж байсан. Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд хамрах хүрээллийг бүрэн авч үзэж, шийддэг байх чухал. Танин мэдэхүйгээс эхлээд асар нарийн олон мэдээллийг хуваалцаж, дундын зөвшилцлийн шийдвэр гаргах механизм хэрэгтэй. Тэгэхээр УИХ-ын гишүүд хууль тогтоох эрх мэдлийг хариуцаж байгаа ч бид бүх зүйлийг мэдэхгүй. Тэгэхээр иргэдэд бүх талын мэдээлэл өгөх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх нь чухал. 

Хоёрдугаарт, энэ төслийг хэрэгжүүлснээр 10 жилийн дараа нийгэм, эдийн засгийн ямар үр дүнд хүрэхийг тодорхой хэлэх. 

Хэмжигдэхүйц үр дүн буюу төсөөт аргачлалын загварчлалаар гаргаж ирвэл жирийн иргэд ч хуулийн төслийг ойлгоно. 7 хэмжиж нэг огтол гэдэг үг хүртэл бий. Мэргэжлийн хүмүүс бол төсөөллүүдийг гаргана. Гэхдээ төрийн бодлого иргэдийн дэмжлэг авч байж урт хугацаанд хэрэгждэг гэдгийг ажлыг хэсгээс анхаарахыг хүсч байна. 

11 : 00
2025-6-13

"1255 цэцэрлэг, 161 сургууль шинээр барих хэрэгцээ үүсэх нь"

УИХ 126 шинэ гишүүд Одсүрэнгийн Номинчимэг

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-Нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хот тосгоны эрх зүйн байдлын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа тавигдах шаардлагуудыг тодорхой болгох хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм байна гэж миний бие ойлголоо. 

Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн тоо зэргийг авч үзээд мэдээллийн эх сурвалжуудаас хайж үзсэн боловч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 6 хүртэлх насны хүүхэдтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй өрх хэчнээн байдаг статистик байхгүй байна. 

Гэхдээ ерөнхийлсөн тоо бол бий. 250 өрхөд дунджаар нэг цэцэрлэг барина гэвэл 1900 орчим цэцэрлэг хэрэг болох нь. Одоо байгаа 645 цэцэрлэгийг хасвал 1255 цэцэрлэг шинээр барих хэрэгцээ гарах нь. Сургуулийн тухайд шинээр 161 сургууль барих тооцоо харагдаж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Статистикийн үндэсний хорооны гаргаж өгсөн судалгаагаар Улаанбаатарын дүүрэг, дүүргээр нарийвчилсан тоог гаргаж өгсөн. Хуулийн төсөл дээр зарим нэг заалтыг нэмэхэд ч нээлттэй. Мөн Зөрчлийн тухай хуулиар хариуцлагын заалтууд орж ирж байгаа. Орон сууцны шинэ хороолол, хотхонууд ч энэ хуульд нийцүүлэх шаардлага, зохицуулалтыг оруулсан. Тэгэхээр ажил хариуцаж байгаа хүмүүс заавал оруулах ёстой. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Төр орон сууцны хотхон хорооллын асуудлыг хэлэлцэж байгаа бол хотын төвлөрөл зэргийг харгалзаж ажиллаж байгаа хүмүүсийн орон сууцыг шийдэж өгвөл нэг сумаар олон туулай буудах боломжтой. Мөн дээрээс нь газар хөдлөх зэрэг эрсдэл тохиолдвол нэг нэгнээ хааж барьсан хотхон хорооллууд их байна. Газар хөдөлбөл ёотон шиг нурах хотхонууд зөндөө бий. Тиймээс хотын стандарт дүрэм журмыг шинэчлэх ёстой. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хот төлөвлөлтийн асуудал газартайгаа салшгүй холбоотой. Одоо төлөвлөгдөж байгаа болон төлөвлөлт хийх гэж байгаа хотхонуудад хууль үйлчилнэ гээд байгаа. Тэгвэл газрын асуудлыг хэрхэн шийдэх юм бол. Орц, гарц, тоглоомын талбайн хэсэг дээр сургууль, цэцэрлэг барина гэх юм уу, газраа яаж төлөвлөх юм бол. Дагаж мөрдөх журмын төлөвлөлттэй яаж уялдах вэ? Гуравдугаарт, зардлын тооцоолол. 

Энэ хууль батлагдсанаар аж ахуй нэгжүүд болон төрд үүсэх зардлын тооцооллыг нарийвчлан хийсэн болов уу?

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Хот төлөвлөлтөд хамаарах зүйлийг Нийслэлийн газрын албаныхан хариулна. Ажлын хэсэг дээр боловсруулсан хүмүүсээс нэмэлт мэдээллийг авч өгнө. 

10 : 35
2025-6-13

Төслүүдийн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт танилцуулна

С.Цэнгүүн

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Төслүүдийн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулна. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн зүгээс хот байгуулалт, барилгажилт, газар олголтын талаар авч байгаа зөрчлийг арилгах, иргэдийн эрүүл аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот суурин газарт орон сууцны төлөвлөлтийг хийхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой тооцож, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хот байгуулалтын тухай хуулий шинэчилсэн найруулгыг боловсруулжээ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуугаагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн орон сууцны хотхон, хороолол сургууль, цэцэрлэгтэй байхаар төлөвлөх болон орон сууцны гадна авто зогсоол, явган хүний зам, ногоон байгууламжийн төлөвлөлтийн стандартын талаарх зохицуулалтыг заавал биелүүлэх шинж чанартайгаар боловсруулсныг дэмжиж байгаа талаар санал хэлсэн болно. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт оршин сууж байгаа. Хотын асуудал гэдгийг хүний амьдралын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх талаас хармаар байна. Байнгын хорооны хурал дээр гишүүд хэлж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчдог зам одоо зорчихол маш хэцүү болсон. Стандарт улам дордоод байгаа нөхцөл байна. Тиймээс хуулийн агуулга дээр хүний эрхийн агуулгыг тусгах ёстой. 

Хоёр цагийн хотыг 20 минутын хот болгож, таван тулгуурт бодлогыг хэрэгжүүлнэ гээд байгаа. Одоо төсвийн тодотгол зэрэг олон асуудал гарч ирнэ. Цаашид хүний эрхийг хангах, эрүүл аюулгүй орчинд амьдрах тал дээр хуулийн төсөл хэр хангагдсан бэ?

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Хот байгуулалтын тухай хуулийн үзэл баримтлалтай танилцсан. Монгол Улсйын Үндсэн хуулийн 12.2 дугаар заалтад хүн эрүүл аюулгүй орчин амьдрах эрхтэй гэж заасан. Мөн 7 дахь заалтад сурч боловсрох эрхтэй гэсэн байдаг. Энэ заалтууд хуулийн төсөлд хэд хэд давтагдаж байна лээ. Хуулийн төсөлд 250-оос доош өрхөд нэг цэцэрлэг, 1000 хүртэлх өрхөд төрийн өмчит нэг сургууль төлөвлөж тооцно гэж тусгасан байна. Эмнэлгээ яах билээ. 

Мөн хуулийн төслийн хоёрдугаар зүйлд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэж авч үзсэн байгаа юм. Тэгсэн хэрнээ зарим заалтад эмнэлгийг орхигдуулсан уншигдаж байна. 

Ажлын хэсгээс тодруулга авмаар байна. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Миний хувьд энэ хуулийн төслийг санаачлахдаа сургууль, цэцэрлэгт гол анхаарлаа хандуулсан. Хэрэв УИХ дээр ажлын хэсэг гараад эмнэлгийн асуудлыг нэмж оруулна гэвэл миний хувьд дэмжиж ажиллахад бэлэн. Гэхдээ эрүүл мэндийн тогтолцооны хувьд Эрүүл мэндийн сайд нэмж хариулах нь зүйтэй байх. 

10 : 14
2025-6-13

"Хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдсан"

ORG_6469

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээрт, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. Хоёрдугаарт, Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулна. 

Дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсан. Нэгдүгээрт, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн зургадугаар сарын 10-нд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан. Хоёрдугаарт, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн зургадугаар сарын 12-нд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан. 

Одоо хэлэлцэх асуудалдаа оръё. 

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулна. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаж, 2008 он шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү хуульд тухайн үеийн нөхцөл байдал, төвлөрөл багатай хүн амын байршлыг харгалзан үзэж, хот байгуулалтын ерөнхий зураг төслийг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн. Хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эрх зүйн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хангахаа больсон гэж үзэж байна. 

Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрхах орчинд сөргөөр нөлөөлж байна. Хот байгуулалтын тухай хууль болон тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн Хот төвөлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон боловч хүн амын төвлөрөл, хотжилтын эрчимтэй нөхцөлд дасан зохицохгүй байгаа нь өнөөгийн хүртээмжгүй, зохион байгуулалтгүй төлөвлөлтийн суурь шалтгаан болсон гэж үзсэн. Энэ бүхний үр дагаварт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. 

Бидний хувьд хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдаг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан байгаа юм. 

Үүний улмаас сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийг хэрэгжүүлдэггүй төлөвлөлтүүд нийслэлд маш их байна. Жишээлбэл, Баянгол дүүргийн Алтай хотхон 2008 онд ашиглалтад орсон боловч 5000 гаруй өрх 16 мянга орчим хүнтэй ч нэг ч сургууль, цэцэрлэггүй байна. Мөн Эрин, Хархорин зэрэг хотхонуулд улсын цэцэрлэг, сургуульгүйгээр ашиглалтад орсон. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sy 2025-06-13 50.169.138.78

– ylcuin xamgaalal – ; ?

Avatar

tysgai ajullagaa Kamer +ytasaanCJNrp #; -OB; _CF ? aliylcnts? 2025-06-13 50.169.138.78

&ngyilagchuig barlaa yu. -GArUUN YSEG ZYRXNui BUCHLEGUIN naalt; yxamsargyitngl.

Avatar

1;p 2025-06-13 50.169.138.78

#

Avatar

XUlgain zorilgotoi y/a, +blri; ? 2025-06-13 50.169.138.78

Texnk/texn chanjingxylgaiNi? + zeregtsen atd;

Avatar

ард түмэн 2025-06-13 66.181.188.197

hotiin darga shorondoo ochoosoi

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.89.61

Уих-ын микрофон гэж ямар ч хачин гарыг засж янзлсан харагдуулсан хулдлаа юмнууд байггарай нь харагдуулдг болгох ёстой хийж бгаа бичлэг нь гэсн х***а манжууд байгаар нь гарга гажиг гарууд бгаа шдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж