Air India: Амиа алдагсдын ар гэрт 1 сая рупи олгоно

Air India: Амиа алдагсдын ар гэрт 1 сая рупи олгоно

Air India: Амиа алдагсдын ар гэрт 1 сая рупи олгоно

“Air India”-ын “Boeing 787-8 Dreamliner” онгоц Энэтхэгийн баруун хэсэгт, Ахмедабад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон билээ. Тус онгоц Их Британийн Лондон хотын Гатвик нисэх онгоцны буудал руу орон нутгийн цагаар Пүрэв гаригийн /2025.06.12/ 13:38-д хөөрсөн боловч 190 метрийн өндөрт гараад дохио тасарчээ.

Онгоцонд 242 хүн байснаас 241 нь харамсалтайгаар амиа алдаж, Британийн нэг иргэн амьд үлдсэн байна. Амьд үлдсэн зорчигч Вишвашкумар Рамешийн хэлснээр хөөрснөөс хойш 30 секундын дараа чанга чимээ гарч, бүх зүйл маш хурдан болж өнгөрчээ. Тэрбээр онгоцноос яаж гарснаа огт санахгүй байгаа аж.

Зорчигчдын 169 нь энэтхэг, 53 нь британи, долоо нь португал, нэг нь канад хүн байсан.

Ослын шалтгааныг нарийн шалгалтаар тодруулах ч урьдчилсан байдлаар гурван таамаглал дэвшүүлээд байна. Эдгээр нь онгоцны хос хөдөлгүүр эвдэрсэн, шувууны дайралтад өртсөн, далавчны хаалт дэлгэгдээгүй байж магадгүй гэсэн таамаглалууд юм.

"Air India"-ийн эзэмшигч "Tata" групп ослоор амиа алдагсдын ар гэрийнхэнд тус тус нэг сая рупи буюу 86 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгө өгнө гэж мэдэгджээ. 1868 онд үүсгэн байгуулагдсан "Tata" групп нь Энэтхэгийн хамгийн том үндэстэн дамнасан бизнес юм. Тус групп нь харилцаа холбоо, батлан хамгаалах, зочид буудал, цахим худалдаа зэргээр дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг конгломерат гэдгээрээ алдартай.

“Boeing 787-8 Dreamliner” моделийг 14 жилийн өмнө танилцуулжээ. Ердөө зургаахан долоо хоногийн өмнө "Boeing" компани "Dreamliner" онгоцны нэг тэрбум зорчигч тээвэрлэсэн түүхэн амжилтыг онцлон тэмдэглэж байв. Нийт 1175 "Dreamliner" онгоц 30 сая цаг зарцуулан таван сая орчим нислэг үйлджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин нь 2025-06-13 202.55.188.110

Бурхан минь, ямар аймар юмбэ🥲

Avatar

Нэргүй 2025-06-13 59.153.112.48

1сая биш 10 сая рупи шүү.

Avatar

зочин 2025-06-13 66.181.181.46

Онгоц хөөрч эхлээд шууд дугуйг 10 орчим секундын дараа хураах,мөн закрылкийг (хөөрч буухад хэрэгдэг туслах далавч) 6-10 минутын дараа хураадаг юм байна. Гэтэл уг онгоцыг бичлэгээс харахад дугуйгаа хураагүй закрылкыг нислэгийн горимд буулгаагүй мөн хөдөлгүүрт ямар нэг дэлбэрэлт харадаагүй ,онгоц шууд өндөрөө авч чадаагүй унасан байна.Нислэгийн хамгийн хэцүү элемэнт нь хөөрөх, (буух)-аас ч илүү.Нисгэгч алдаа гаргасан байх мадаглал маш өндөр гэж үзэж байгаа талаар гадаадын хэвлэлээр бичэээд байна

Avatar

21 2025-06-13 202.55.191.130

USA made crap keep falling from sky in everyyear

Avatar

wolf 2025-06-13 64.119.31.64

you fucking son of Russian bitch

Avatar

Нэргүй 2025-06-13 202.131.225.197

8.6 фунт юм байнаа, 86 мянга биш. Ойролцоогоор 40 орчим сая төгрөг болж байна

Avatar

470 2025-06-13 202.9.46.98

ганц LX470-ын үнэ юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж