Зөрчлийн улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ

Зөрчлийн улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ

Зөрчлийн улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ

Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сард нийт 373252 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сард гарсан зөрчилтэй харьцуулахад 8.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.3 тэрбум төгрөг нөхөн төлүүлжээ. 


Тавдугаар сард гарсан зөрчлийг дөрөвдүгээр сартай харьцуулахад Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 11.1 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 10.1 хувиар, мөрийтэй тоглоом тоглох зөрчил 4.7 дахин өссөн байна.

Харин Танхайрах зөрчил 29.7 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 22.4 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 8.3 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.6 хувиар, хулгайлах зөрчил 3.2 хувиар тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 78.2 хувь Нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс 98.3 хувийг Цагдаагийн байгууллага, 1.7 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.

Тавдугаар сард зөрчил гаргасан 366328 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 9.1 хувиар өссөн бол 1157 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас долоон хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шийтгэл оногдуулсан иргэний 72.4 хувь нь эрэгтэй, 27.6 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан эзэлж байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл 354209 буюу 94.9 хувийг газар дээр нь, 9001 буюу 2.4 хувийг хялбаршуулсан журмаар, 671 буюу 0.2 хувьд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бол 3614 буюу 1 хувийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж