


Папарацийн авсан эдгээр зургуудыг 2009 оны нэгдүгээр сард X17online.com сайтад (нийт наян зураг) тавьсан байна. Хятад уг сайтыг нутагтаа хаасан юм. Гэхдээ хятадууд нууцаар уг зургуудыг дотоодын олон сайтад хуулсан байлаа. Энэ зураг Тайваньд хамгийн эрэлттэй болсон байна. Энэ нт интернэтийг хаасан ч сүлжээгээр мэдээлэл тараахад саад болохгүй гэдгийн илэрхийлэл болов. Google мэдээлснээр Хятад ба лалын орнуудад порнографыг хориглосон ч тэд секстэй холбоотой мэдээллийг хамгийн сонирхдог. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард энэ зургийн нийтлэлтэй холбогдуулан Израилийн
The Marker гэдэг эдийн засгийн сонинд Авив Невогийн талаар “Time Warner” медиакорпорацийн хувьцааны ихэнхийг эзэмшигч их нууцлаг хүн гэдгийг онцолсон байлаа. Израилийн хэвлэлээр түүнийг тэрбумтан гэх боловч хөрөнгийн хэмжээ нь мэдэгдээгүй. Түүний найз бүсгүй хятад жүжигчин Чжан Цзыи
өнгөрсөн жилийн Vanity Fair сэтгүүлээс гаргасан дэлхийн гоо бүсгүйчүүдийн жагсаалтад Анджелина Жоли, Жизель Бундхен, Холли Берри, Пенелопа Круз, Скарлетт Йоханссон, Иорданиин хатан хаан Рания, Израилийн топ-модель Бар Рафаэли, Кейт Бланшетт, Катрин Денев нартай зэрэгцэн нэрлэгдэж байлаа.

