УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжсэнээр Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа орж байна. Одоо Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулж томилох учиртай. Унтаад сэрэхэд зурагдчихсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэж үгүй. Түүний хувьд өөрийн Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өнгөрсөн хэд хоногт хар зургийг нь гаргачихсан гэх яриа бий. Иргэд олон нийтийн дунд МАН дангаараа засаглах уу эсвэл УИХ-д суудалтай намуудаас Ардчилсан намаас бусадтай нь хамтарч Засгийн газраа байгуулах уу гэдэг дээр хүлээлт өндөр байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ЯАМГҮЙ САЙД НАРЫГ ЯВУУЛНА
Ерөнхий сайдад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг одоо байгаагаас данхайлгах, томруулах боломж нөхцөл үгүй. УИХ-ын гишүүд ч энэ талаар удаа дараа сануулсан. Хамгийн гол нь цомхон чадварлаг танхимыг бүрдүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн бүтцээс гадна төсөл, арга хэмжээний давхардлыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үр дүнтэй ажиллах, нийгмийн тодорхой асуудалд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, татаас, төсөл, арга хэмжээний зардлыг салбар салбараар нь нэгтгэж олон нийтэд ил болгох, хот байгуулалтын салбарыг ч нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжүүлэх, нийслэлийн утааг бууруулахад бодлогын томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Түүнчлэн төрийн албыг цомхон болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих, шинэ Засгийн газар салбар бүрийн нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулж санаачилгатай, хурдтай ажиллахыг захиж байв.
Ерөнхий сайд Г.Занданшатар ачааг ард түмэн, ААН-үүдийнхээ нуруунд үүрүүлэх бус, төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг баримталж ажиллахаа илэрхийлсэн. Мөн чиг үүрэг нь давхардсан Үндэсний хороод, үр ашиг муутай төрийн сангуудийг цэгцэлж, үр ашиг бус үрэлгэн зардал авчирч байгаа төрийн өмчит компаниудын тоог цөөлөхөө ч илэрхийллээ.
Үүнээс үзэхэд Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, 20 минутын хот Үндэсний хороог татан буулгаж, яамгүй сайд нарын тоог цөөлөх нь тодорхой харагдаж байна.
Мөн “Төрийн өмчит 129 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах, гэрээний үндсэн дээр ашиглах, зарим ашиггүй компанийг татан буулгах, ажил үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн хэт оролцоог хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж хэлснээс үзэхэд төрийн албан хаагчдын тоог бууруулж, урсгал зардлаа хэмнэхээс өөр сонголт түүнд үлдсэнгүй. Төрийн өмчийн оролцоо эдийн засагт 30 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 70 орчим хувийн орон зай эзэлж байгаа нь энэ чиглэлд дорвитой алхам хийхээс өөр сонголт үлдээгүй гэдгийг илтгэж байна.
ТӨСӨВТ ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ ХИЙНЭ
Монгол Улсын 2025 оны төсвийн зарлага түүхэн дээд хэмжээнд хүрч 35.6 их наяд төгрөгт хүргэсэн. Харамсалтай нь, он гарсаар эхний таван сарын байдлаар Монгол Улсын экспортын орлогын голлох эх үүсвэр болох нүүрсний үнэ 70-80 ам долларт хэлбэлзэж, тонн тутамд нь 20-25 ам.долларын алдагдал хүлээж эхэлсэн.
Улмаар төсвийн орлого ойролцоогоор 2 их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй байна.
Худалдааны тэнцэл хасах оронтой тоо руу орж, инфляц хоёр оронтоо тоо руу орох дөхөөд байна. Саяханыг хүртэл төсөвт тодотгол хийх хууль, эрхзүйн орчин нөхцөл бүрдээгүй гэж мэлзэгсэд олон байсан. Тэгвэл шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд ирэх долоо хоногт төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү төсвийн тодотгол нь төсвийн хэмнэлт рүү чиглэнэ гэдгийг зоригтой мэдэгдэв. Улмаар энэ оны төсвийг өргөн барьж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасрах байсан гэдгийг ч учирлав. Үргүй зардлыг танахгүй бол цаашид улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Цаашид эдийн засгийн мөчлөг дагасан биш сөрсөн бодлого хэрэгжүүлж ажиллахаа ч амлав. Эдийн засгийн мөчлөг дагасан биш сөрсөн бодлого явуулах талаарх үг яриа МАН-ын мөрийн хөтөлбөрт удаа дараа суусан ч ажил хэрэг болсон нь ховор. Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд эдийн засагч мэргэжилтэй хүнийхээ хувьд энэ бодлогоос алхам урхахгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэгвэл ирэх долоо хоногт оруулж ирэх хэмнэлтийн төсвийн тодотголд хаана, хэнээс, юуг хэмнэх тооцоо гаргасныг харах л үлдэж байна. Улмаар төсөв нь улайчихсан байхад л төрийн албан хаагчид тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин, тэтгэвэр, тэтгэмжүүдийг нэмэгдүүлэх талаар амладаг. Амласан амлалтаа биелүүлэхийн тулд урсгал зардлын хувь хэмжээ жилээс жилд өсч төсөвт дарамт учруулж буй. Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэдгийг үнэнээр нь хэлэх ад үзэгдэх зориг түүнд байгаа нь их юм.
Нэргүй 2025-06-13 66.181.176.239
Оюун-Эрдэнийн засгийн газар сайн ажилласан гэж МАН-ын бага хурал дүгнэсэн..АН-ын 8 сайд бүгд онц ажилласан гэсэн..Зөвхөн хүү нь сүй тавихдаа 20 сая төгрөг зарцуулсан ЕС Оюун-Эрдэнэ гэгч л олон авилгачдын олзолсон өмч хөрөнгөнд халдана гэж муу ажилласан болж таарлаа.Ингээд л ард олны хүсэн хүлээсэн нийгэм үлгэрийн далай.Хууль батлагдах гонжийнжоо юу?.
Нэргүй 2025-06-13 66.181.184.157
Маш зав. Төрийн ямар ч ашиггүй ТӨХК-уудыг татан буулгах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн хүрээлэн нэртэй ажлаа ч хийдэггүй тэнэг газар байна. тэрийг татан буулгаж ЭЗХЯ-д ажлын шилжүүлээрэй. хэнд я хэрэггүй ажилгүй гарууд хотын төвд үнэтэй түрээсийн оффист байгаад Онцгой байдал хариуцдаг Шадар сайдын доор ч байх шиг. шал тэнэг
Нэргүй 2025-06-13 202.9.40.68
ЯАЖ ЗОГСООД БАЙГАА ЮМ БЭ. АЛЬ ЭСВЭЛ ИЙМ ДЕФЕКТЭЙ ЮМ УУ. Т.БАТЗАЯА ЧИ НЭГ ХАРИУЛДАА. УУЛ НЬ ИЙМ БАЙГААГҮЙ Л ЮМДАА. ОСОЛД ОРООД ИЙМ БОЛЧИХСОН ЮМУУ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ТЭНЦЭХГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА. УЛС ОРНЫ НЭР ХҮНДЭД Ч СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ. ТАХИР ДУТУУ ЕРӨНХИЙ САЙДТАЙ ГЭЖ ГАДААДЫНХАН ЯРЬЦГААНА
yнгас 2025-06-13 202.9.46.98
2 хонго нь хoшног хавчаад унгас гаргахгүй байна, жоохон далжийж зогсоод нилээд урт унгас гаргаадхая байз.
Нэргүй 2025-06-13 66.181.189.102
Ёрын эм-н сайдыг эрчим хүчний сайдтай нь хөөж явуул хүн ардад гай болсон нөхдүүд
зочин 2025-06-13 66.181.178.156
Яамнаасаа том эрх мэдэлтэй Зохицуулах хороод, Хөгжлийн төвүүд, Үндэсний төвүүдийг цэгцлэх цаг болсон доо.
зочин 2025-06-13 66.181.178.156
Өмнөх засгийн сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гээд л зүтгээд л байсан даа. Тэгэхлээр тэр хүн худлаа яьрж байж дээ.
Нэргүй 2025-06-13 202.5.202.36
хийнэ гэж байсан даа
Щаа 2025-06-13 202.9.46.98
бортээгийн жавхлан хулгайч чинь төсөв тодотгох ямар ч шаардлага байхгүй гээд өчнөөн олон сар үхэн хатан зөрөөд л хэвтээгүй юу
Нэргүй 2025-06-13 66.181.189.102
яам нэмж хасч нэр хаяг тамга тэмдэг өөрчлөх ажаас хэтрэхгүй дээ чаддаг ганц ажил нь өөрөөр ч явахгүй дээ дараагийн ээлж л хоолондоо орсон төдий өөр юу ч биш дээ
иргэн 2025-06-13 202.126.92.86
Оросоос хол яваарай дуракаа
00 2025-06-13 202.9.46.98
Өмдөндөө баачлаа, жоохон далжийж зогсоод авахгүй бол дээр нь сууж няллаа…
Нэргүй 2025-06-13 202.9.40.160
5 яамтай болгож цөөлөөд, Төрөөс 100,000-ийг хувийн хэвшил рүү шилжүүлээсэй. Дэндүү том төр үүсч татвар төлөгчид нь тэжээж чадахаа больчихлоо
Нэргүй 2025-06-13 66.181.184.136
Улс том жижиг сайдын тоонд нөлөөлөх учиргүй.Хөгжиж ядаж байгаа улсад асуудал их учир хариуцах сайд цөөн сайд гэх туйлширал юм. Өмнөх ЗГ-аас сайд цөөлөх бол дэд сайд зайлшгүй шаардлагатай. Өмнөх сайд нарыг аль болохоор үргэлжлүүлж ажилллуулаа. Яамгүй сайд цөөлөх зөв ч зарим ажилд их хэрэг болдог Дэлхийн жишиг бий.
сонгогч 2025-06-13 202.9.46.84
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
Нэргүй 2025-06-13 202.5.202.36
Яам бодлого боловсруулж, агентлаг гаргасан бодлогын хэрэгжилтийг нэгжүүдэд хангуулж, тайлагнадаг юмаа. Ойлгоорой
Нэргүй 2025-06-13 103.229.120.230
Дараагийн ЗГазарт санал:1.Батлах хамгаалах яам -Бат-Амгалан, 2.Гадаад харилцааны яам -Тэмүүлэн 3.Эрүүл мэндийн яам -Чинбүрэн 4.Санхүү, эдийн засгийн хөгжлийн яам-Батшугар 5.Хууль зүй, дотоод хэргийн яам-Л.Мөнхбаатар 6.ХАА, байгаль орчин, усны яам -Отгонбаяр 7.Боловсрол,соёл,спорт, аялал жуулчлалын яам -Дамдинням 8.Дэд бүтэц, тээвэр, барилгын яам -Лувсанжамц 9.Үндэсний хөгжил, шинэчлэлт,цахим хөгжил, шинжлэх ухаан, инновацын яам -Үүрийнтуяа, Энхтүвшин шарк 10.Хөдөлмөр нийгмийн хамгаалал (гэр бүл,