"The MongolZ" Мэйжорын барцдаа гаргаж, "Vitality" бүдүүн өвсөнд бүдрэв

"The MongolZ" Мэйжорын барцдаа гаргаж, "Vitality" бүдүүн өвсөнд бүдрэв

"The MongolZ" Мэйжорын барцдаа гаргаж, "Vitality" бүдүүн өвсөнд бүдрэв

Цахим спортын "CS2" төрлийн хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох Мэйжор АНУ-ын Остин хотноо үргэлжилж байна. Өчигдөр/2025.06.12/ Мэйжорын гуравдугаар шатны тоглолтууд эхэллээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч найман баг болон хоёрдугаар шатнаас шалгарсан найман багийн ширүүн өрсөлдөөн ийнхүү эхэлж, Монголын "The MongolZ" эхний тоглолтууддаа оролцов.

"The MongolZ" эхний тоглолтоо Бразилын "FURIA" багийн эсрэг хийж, 11-13 гэсэн харьцаатай ялагдал хүлээв. Хоёр багийн тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж, эгзэгтэй мөчид чухал раундаа алдсанаар "The MongolZ" хожлоо алдсан гэхэд хилсдэхгүй. Хоёр баг өмнө нь зургаан удаа учраа таарахад Монголын баг тавд нь хожсон байв.

Ийнхүү Мэйжорыг ялагдлаар эхлүүлсэн "The MongolZ" баг дараагийн тоглолтоо АНУ-ын "Liquid" багийн эсрэг хийж, 13-7 гэсэн харьцаатай хожлоо. Тус тоглолтыг "Liquid" 5-0 гэсэн харьцаатай илүү эхлүүлсэн ч "The MongolZ" долоон раунд дараалан хожиж, эхний хагасыг илүүрхсэн. Улмаар хоёрдугаар хагаст ч хэмнэлээ хадгалж, өрсөлдөгчдөө боломж олгосонгүй.

"The MongolZ" баг эхний өдрийн дараах байдлаар 1-1 гэсэн амжилттай боллоо. Тэд өнөөдөр шөнө 00:15 цагаас Хятадын "Lynn Vision" багийн эсрэг гурав дахь тоглолтоо хийнэ.

Гуравдугаар шатанд нэгэн дуулиан шуугиантай үйл явдал тохиосон нь энэ жил ялагдал гээчийг мартаж, тэмцээн бүртээ түрүүлж байсан Францын "Vitality" багийн хожлын цуврал 30 дээр зогслоо. Тэд Бразилын "Legacy" багийг дийлсэнгүй. Мэйжорын эрхээ авч чадаагүй ч АНУ-ын визээ хугацаанд нь авч чадаагүй Аргентины "BESTIA" багийг орлож буй "Legacy" баг хүчирхэг өрсөлдөгчөө 13-3 гэсэн харьцаатай илт давуу буулган авчээ.

"Vitality" багийн 30 дараалсан хожил нь бүх цаг үеийн хоёрдугаарт бичигдэх урт хожлын цуврал болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж