Эхлүүлсэн ажлуудыг эрчимжүүлж, эхний 100 хоногтоо эргэлтэд оруулъё Ерөнхий сайд аа!

Эхлүүлсэн ажлуудыг эрчимжүүлж, эхний 100 хоногтоо эргэлтэд оруулъё Ерөнхий сайд аа!

Эхлүүлсэн ажлуудыг эрчимжүүлж, эхний 100 хоногтоо эргэлтэд оруулъё Ерөнхий сайд аа!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг 108 гишүүн хэлэлцэж гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжин, баталлаа.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар, Шударга ёс баялгийн тэгш хуваарилалт, мега төсөл, бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататган ажиллах болно.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, санал дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагааны хөтөлбөрөө баяжуулж засч залруулж цаашдын зорилгоо шинэчлэн тодорхойлох болно хэмээн чуулганы хуралдаанаар онцлов.

Ийнхүү олон хоног олон нийтийн дунд эргэлзээ дагуулсан улс төрийн асуудал цэгцрэх шатандаа орлоо. Одоо чухам шинэ Ерөнхий сайдын Засгийн газрын бүтэц хэрхэн бүрэлдэх нь сонин.

Гэхдээ үүнээс чухал нь хэн ч сайдаар улирч, солигдохоос үл хамаарч улс орны эрх ашигт хамаарах үйл ажиллагаа хөтөлбөрүүд үргэлжлэх нь хамгийн чухал.

Тухайлбал, улс орны эдийн засагт онцгой ач холбогдол бүхий хөтөлбөүүд. Түүний нэг болох “Алт-3” хөтөлбөр. Эхлүүлэхээр баталсан энэ мэт томоохон ажлуудаа эрэмбэлж эхний ээлжид яаравчлан эргэлтэл оруулах нь шинэ Ерөнхий сайдын үйл хэрэгт, цаашлаад Засгийн газар, улс оронд ашигтай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ АЖЛЫН НЭГ “АЛТ-3” ХӨТӨЛБӨР

Дэлхийн эдийн засагт савалгаа үүссэн. Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээрээ гол орлогоо бүрдүүлдэг. Манай экспортын 93-94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд биржээр арилжаадаг бол хувийн компаниуд өөрсдөө хилээр гаргадаг. Энэ бүтээгдэхүүнүүд дотор ганц гялтайж байгаа нь алт. Авууштай нь алт түүхэн дээд үнэдээ хүрээд буй. Нэг грамм алтны үнэ 370-380 мянган төгрөг, нэг кг алт нь 370-380 сая төгрөг болчихсон байна. Тиймдээ ч холбогдох албаныхан "Алт-3" хөтөлбөрийг зарлаж байгаа шалтгаан нь алтыг ганцхан Монголбанк л төгрөгөөр худалдан авдаг. Ингэж алтны нөөцөө нэмэгдүүлж, валют шаардлагатай үед гадаадын компаниудад зардаг. Тиймээс "Алт-3" аяныг орлого нэмэгдүүлэх, хүндрэлийг давах хэрэгжүүлэхээс өөр арга байхгүйг тодорхой тайлбарласан.

Нүүрсний үнэ унаж байгаа энэ үед Монголын уул уурхайн салбарын орлого, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гол түүхий эд бол алт. Тиймээс Монгол алтны зах зээл дэх байр сууриа тэлэхийн тулд "Алт-3" хөтөлбөрийг эхлүүлээд буй. Харин одоо шинэ бүрэлдэх Засгийн газар үүнийг үргэлжлүүлэх нь нэн чухал.

Үүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар мөн онцолсон.

Тэрбээр, бодит ажил зөрүүтэй байна. “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Алт худалдан авах тогтолцоог илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай. Оны эхнээс одоог хүртэл 3.4-хэн тонн алт Монголбанканд тушаагдсан байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад чамлалттай үзүүлэлт. Ингэж Төв банкныхаа алтны нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх нь монгол төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах, инфляциас ангид байлгах гол нөхцөл болно. Ийм учраас нийт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан авалтад жижиг бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулах, татварын уян хатан нөхцөлөөр хангах нь бол алтны нийлүүлэлтийг тогтортой байлгахад чухал нөлөө үзүүлнэ гэж үздэг. Тиймээс “Алт-3” хөтөлбөрийг зөв хэрэгжүүлбэл валвтын орлого нэмэгдэнэ гэсэн юм.

Товчхондоо бол Монгол Улсын таван тэрбум орчим ам.доллар валютын нөөцийг бууруулахгүйгээр авч үлдэх ганц аврал нь энгийнээр хэлбэл алтны үйлдвэрлэлийг нэмэх. Төв банк алтыг төгрөгөөр авч, гадагш валютаар зарж байгаа учир нэгдүгээрт, валютын нөөцөд, хоёрдугаарт, гадаад худалдааны тэнцвэрээ хадгалахад алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой. Алдаа дутагдалтайгаар адлагдсан ч "Алт" хөтөлбөрүүд хөрөнгө оруулалтуудыг татаж, эдийн засгийн хүнд үеэс хэдэнтэй гаргасан. Одоо ч эдийн засгийг эргэлтэд оруулах гол найдвар болоод буй. Тиймээс шинэ Засгийн газар эдийн засагт хамааралтай энэ мэт хөтөлбөрүүдээ орхигдуулахгүй байх нь чухал бизээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГГГ 2025-06-13 202.126.89.25

Хахаха. Тэг тэг. Сайн гуй сайдаасаа. 100 хоногт тэгье тэхүү, дараа нь ингэе тэхүү гээд гуйцгаа сайн. Дараа нь би ядуурчихлаа яахуу сайдаа гээд уйлж гуй. Худ гарууд бүгд

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.190.59

суганы үс Монгол банкны лхагвасүрэн гэх новшоо зайлуулаарай

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.168.8

Шинэ ЕС-аа яаралтай дулааны цахилгаан станцаа шиэнчлэх, өргөтгөх ажилаа үтэр түргэн эхлүүлээрэй өвөл энэ хот чинь пад харанхуй хөв хөлдүү болвол таныг үтэр түргэн огцруулна шүү энэ бол таны хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг шүү

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.186.65

Ардын засаг дээр ЦАХИЛГААНЖУУЛАЛТЫГ нэмбэл rжинхэнэ Хүмүүнлэг ардчилсан нийгэм болно.5,6 -р цахилгаан станцуудыг нэн даруй яаралтай баригтун!!!. Бусад нь дараагийн асуудал.

Avatar

Нэргүй 2025-06-13 66.181.181.90

Чойжилсүрэн Дэлгэрсайхан Энх-Амгалан Бямбацогт Амарсайхан Ж.Энхбаяр Номин Наранбаяр нарын ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулахгүй байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.91.134

Заа даа нэх ахиц гарахгүй дээээ

Avatar

Зочин 2025-06-13 64.119.29.46

Амжилт хүсье төм төсөл хөтөлбөрөө явуулаарай их хурал дотроос сайд тавьсан дээр шүү ямарч кнопны мэдлэггүй гаднаас хүн тавигдах юм бол хэцүү бно засгаа дангаарай байгуул

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

Ийм гажиг х***а манжууд толгойд шаагаад хулгай шаагаад бх-р ингэж дэлхий адаг бололүй яаахав дэ.

Avatar

Зочин 2025-06-13 103.212.117.166

хүрэлсүхийн хүзүүний зүүлт энэ эргүү толгой яаж ерөнхий сайд хийх вэ ямар хэцүү вэ

Avatar

Нэргүй 2025-06-13 103.229.120.230

Дараагийн ЗГ-т: Яамдын тоог 10-т багтаа, 2020 оноос хойш шинээр байгуулагдсан яам болон бүх төрийн байгууллагыг татан буулга. Цахим хөгжлийн яамны үр дүнг үзэх болсон, бүх төрийн байгууллагыг 30% цомхотго, үйлдвэр барь ажлын байр бий болго.Аймгийн бүтэц орон тоо тогтоосон ЗГ-н 2025оны 37 тогтоолоо эргэж хар. Аймагт тийм олон агентлагаар яадаг бнаа, ЗГ солигдох бүрт ТЗ-ны орон тоо дарга нар нэмэгдсээр дампуурлаа. Аймгийн ТГ-н бүтцийг 30% цомхотго, Салбарын хяналт, зхицуулалтын хэлтсийг болиулж МХ

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

Даварцан муу бааснууд бэ.

Avatar

Нэргүй 2025-06-13 103.229.120.230

ЗГ-т 80-2000 оны хүмүүс бүү оруулаарай. Төрд бүү ойртуул

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

Үхсэн алаара хулгайч х***а манжууд ЕС бдгийн бга биз. Бүү үзэгд энэ хулгайч пиздаг өнөөдөр устгаж огцруул х***а манж уих тараа уих гэх х***а манжуудыг үүриыг устга уих гэх нэр зүүснн хулгайч х***а манжуудын устгаж хулшайд нь яллаж х***а манж-с чөлөлж цэврлээ.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

х***а манжууд х***а манжда ямар хурдан тамга тэмдгээмөгч бнаа гяях гяячх нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй х***а манжийг х***а манжаар сольсон х***а, х*******н салбар салаа мөчөр х***а үндсний салбар салаа мөчир манж монголын нам төрөөс салхгүй дээр нь бн гэж үзэж бн да түрүүний бөөсүүд ямар эндүрцэн х***а манж түрүүний бөөсүүд бэ түрүүний бөөс адгийн хувхай өлөн х***а манж түрүүрний бөөсүүд 35 жил толгойд толгойд гарцаэ бүр даварцан.

Avatar

зочин 2025-06-13 192.82.66.30

Хүүхэд гэр бүлийн нийслэлийн бүтцийг татан буулгадаг мөн тэнэг хүмүүс ээ маанаг нарцист бүдүүлэг улс төрч вагайг хүүхдийн байгулулагын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж л байдаг мерит зарчим гэдэг худлаа заалтаа ТАХуулиас авч хаявал таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж