Аяллын тэмдэглэл: Хөх мөрний жимээр

Аяллын тэмдэглэл: Хөх мөрний жимээр

Аяллын тэмдэглэл: Хөх мөрний жимээр

Хятад улсад аялах жуулчдын тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Бээжин, Шанхай, Гуанжоү болон Жанжиажэ зэрэг хот, мужаар жуулчдын дийлэнх хувь нь аялдаг байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс дурдахад, тус улсыг зорих нийт гадаад жуулчдын 30.4 хувийг Монгол иргэд эзэлдэг. Хятадын хувьд Зүүн өмнөд Ази, Латин-Америк болон Номхон далайн улс орнуудад хилээ нээж, визгүй зорчих боломжийг нэмэгдүүлэн, аялал жуулчлалын салбараа улам хөгжүүлэх зорилт тавьж буй. Үүний хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж, дотоодын салбар бүрээ танилцуулах болсон.

Хятадын Анхуй мужид Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (RCEP) ээлжит дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж, "NEWS.MN" агентлаг, эдийн засаг, инновацын "BusinessMirror", Индонезийн бие даасан "Lupitan66" болон Вьетнамын төрийн өргөн нэвтрүүлгийн суваг зэрэг байгууллагын сэтгүүлчид оролцсон юм. Анхуй мужийн гадаад харилцаа, соёлын албанаас "RCEP"-д хүрэлцэн ирсэн олон улсын удирдагч болон салбарын төлөөлөгчдөд аялал жуулчлалын салбараа танилцуулах ажлыг зохион байгуулж, "UNESCO"-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнт Хуаншань үндэсний паркийг танилцуулав. Түүнчлэн Мин, Чин гүрний үед хамаарагдах Хонгцун тосгоны өвөрмөц архитектурын шийдэл, зохион байгуулалтыг сонирхуулсан.

ХЯТАДЫН УРАН ЗУРГИЙН БОДИТ ЭХ ХУВИЛБАР

Анхуй мужийн зүрхэн хэсэгт орших Хуаншань үндэсний парк нь байгалийн өвөрмөц тогтоцтой, сэтгэл сэргээхүйц үзэсгэлэнт газар аж. Далайн түвшнээс 1864 метрийн дээр орших энэхүү уулархаг газар нь нийт 88 оргилтой бөгөөд Хятадын эртний уран зургийг бодитоор харж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Угтаа энэхүү сүрлэг уулс нь Хятадын урлаг, соёлтой салшгүй холбоотой, дийлэнх эртний уран зураг дээр дүрслэгдсэн байдаг байна. Чин гүрний үед Хуаншань нь Ишань уул гэж нэрлэгддэг байжээ. Анхуй мужийн Гадаад харилцаа, соёлын хэлтсийн дарга Вэнь Лянчуанийн хэлснээр, нэрийг нь Хятадын домогт эзэн хаан, Хан үндэстний өвөг дээдэс Хуан Дигийн хүндэтгэлд зориулж Хуаншань болгон өөрчилсөн.

Гэсэн хэдий ч Хуаншань уулын нэртэй холбоотой хэд хэдэн домог байх бөгөөд эдгээрийн нэг нь Хуан Ди эзэн хаан тус ууланд үхэшгүй мөнхийн үрлийг бий болгосноор Ишань гэх нэрийг нь өөрчилсөн ч гэж үздэг байна.

Хуаншань нь жирийн нэг уулархаг газар биш юм. Жуулчид нар мандах болон жаргах үед Хуаншань уулын орой дээрээс далай мэт үүлсийг харах гэж очдог байна. Манан бүрхэж, уулсын оргил хооронд хөвөх мэт үзэгдэх үүлс нь бодит бус гоо үзэсгэлэнтэй харагддаг гэж жуулчдын нэг ярьж байлаа. Тус уулсын гоо үзэсгэлэнг тодотгох нэг зүйл бол царс модны өвөрмөц ой. Тухайлбал, хадны ан цав даган ургасан байх царс модод нь салхины нөлөөллөөр муруй хэлбэртэй болсон байх агаад энэ нь тэсвэр тэвчээрийг бэлгэддэг байна.

Энэхүү эртний уран зураг мэт байгалийн гоо үзэсгэлэн, өвөрмөц тогтцыг харж, нүд болоод сэтгэлээ баясгахын тулд 190 юанийн тасалбар худалдан авна.

Мөн уулсыг доороос нь дээш тольдохыг хүсвэл 90 юаниар дүүжин тээвэрт суух боломжтой. Гэсэн хэдий ч дотоодын жуулчдын хувьд уулын энгэр, бэлээр дагах тоолж баршгүй шатаар алхаж, байгальтай улам илүү ойр аялахыг илүүд үздэг байна. Хуаншань уулсын орой руу 8 настай хүүхдээс 80 настай ахмад хүртэл аялж, цэвэр агаарын сайхныг мэдэрнэ. Үүл даган алхах уу, нар мандахыг угтах уу, эсвэл зүгээр л агаар амьсгалаад тайвшрах уу гэдэг нь аялагчдын сонголт бөгөөд бүтэн өдрийн турш Хуаншанийн дөрвөн гол оргилоор аялах бүрэн боломжтой.

Хуаншань үндэсний парк дахь хөтчийн хэлснээр, "Covid-19" цар тахлаас өмнө тус байгалийн үзэсгэлэнт тогтцыг үзэхээр жил бүр 3.5 сая жуулчин ирдэг байсан. Гол төлөв Хятад руу визгүй зорчих боломжтой Зүүн өмнөд Азийн жуулчид аяллаар ирдэг байна.

ЦАГ ХУГАЦААГ ЗОГСООСОН ТОСГОН

Хуаншань уулын бэлд орших Хонгцун  тосгон нь эртний Хятадын уран зураг дотор алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Цагаан хана, хар дээвэртэй эдгээр байшингууд болон нарийн гудамж дагуух сувгийн усны урсах чимээ зэрэг нь хуучин гүрний түүхийг өнөө цагт харах боломжийг олгодог. Хонгцун тосгон нь 900 гаруй жилийн өмнөх Сүн улсын үед байгуулагдсан бөгөөд үхрийг дүрсэлсэн мэт байшингууд нь эгнэнэ зогсоно. Тосгоны төвд хавирган сар хэлбэртэй цөөрөм байх агаад үүнийг үхрийн гэдэс байхаар зохион байгуулагджээ. Цөөрөм дагуу эртний Хятад үндэстнүүдийн хувцас өмсөж, цаг хугацааг ухраасан мэт зураг дагуулах боломжийг олгодог дэлгүүрүүдтэй.

Тус тосгоныг танилцуулах хөтчийн хэлснээр, Анхуй муж нь Бээжин дуурийн эхлэл тавигдсан газар гэж үздэг. Хонгкун тосгоны байшингууд нь жижиг боловч, хамгийн дээд давхартаа цонх гаргаж өгсөн байдаг. Энэ нь алсаас бүхнийг ажиглах боломжийг олгодог ба цагаан хана, хар дээвэр нь гал алдахаас сэргийлдэг аж. Түүнчлэн энэхүү тосгонд "Crouching Tiger, Hidden Dragon" киноны зураг авалтыг хийсэн байна. Хонгцун тосгоныг өвөрмөц болгож буй нь үүх түүхтэй нь холбоотой.

Хамгийн анх жирийн нэгэн тосгон байсан ч Ван гэх эрхэм давс худалдаалдаг болсноор тосгоны иргэдийн амьдрал ахуй худалдаа наймааны тусламжтай сайжирчээ.

Мөн тус тосгонд Ван овогтны сургууль гэх газар байх агаад үүнд Ван гэдэг овогтой хэнбугай ч суралцаж болдог байв. Хамгийн сонирхолтой нь тус тосгон одоог хүртэл оршин суух иргэд бий. Тэд үе дамжин тосгондоо амьдарч, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр давсны худалдаанаас жуулчдын сонирхлыг татахуйц дэлгүүр, зоогийн газар, цайны дэлгүүр болон нутгийнхаа амттаныг худалдаалдаг болсон. Гэсэн хэдий ч тосгоныхоо эртний өнгө төрхийг алдагдуулаагүйгээс гадна үүх түүхээ хадгалсаар байна. Энэ нь Хонгцуныг зорих жуулчдын сэтгэлийг хамгийн их татдаг аж.

Хэдэн зуун жил өнгөрсөн ч тосгоныхоо барилга байгууламж, амьдралын хэв маяг болоод үүсгэн байгуулагчийнхаа гэр, бунхан зэргийг хадгалж буй нь өв соёлоо хүндэтгэж буйг илэрхийлнэ.

Энэхүү тосгон нь 2000 онд "UNESCO"-ийн соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд Хуаншань уулын адил аялал жуулчлалын "5A" зэрэглэлд багтдаг. Урин дулаан цагийн үед Хятадын бүхий л уран зураг сонирхогч, суралцагчид энэхүү тосгонд ирж авьяас чадвараа хөгжүүлж, сайжруулдаг.

Хуаншань үндэсний парк болон Хонгцун тосгон нь Хятад улс хэрхэн өнгөрсөн түүхээ хадгалж, орчин үеийн хөгжилтэй уялдуулан олон нийтийн харааг булааж буйн тод жишээ юм. Хот суурин хөгжиж, технологи шинэчлэгдэж байгаа ч Хятад улс байгалийн үзэсгэлэн болон түүхэн дурсгалт өвөө хамгаалахад тууштай хандсаар байна. Эртний тосгон, байгалийн цогцолбор газар, сүм хийдүүдийг хамгаалах нь зөвхөн өнөө цагийн залуус төдийгүй ирээдүй, хойч үеийнхэндээ өв соёлоо мэдрэх, бахархах боломжийг үлдээж буйн хэрэг гэж бодогдном.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-13 103.168.34.179

Ван овогтны сургууль гэснээс манай улсын харьяат ван овогтон өвөг дээдсийнхээ тэвэрт ормоор байна гээд бээжин рүү захидал бичиж байсан явдал байгаа шүү 90 д онд

Avatar

МGL 2025-06-13 66.181.180.17

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс дурдахад, тус улсыг зорих нийт гадаад жуулчдын 30.4 хувийг Монгол иргэд эзэлдэг.. . гэнэ үү, арай хэтэрнээ.

Avatar

Гэмингийн үлдэгдэл 2025-06-13 202.9.46.98

xятадын гамин чандрууг магтан дуулж шүтэн бишир.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

Үхсэн алны чин хулгайн бодлго тасралтгүй үргэлж хулгайч х***а манжууд тогтвортой нам төрийн толгойд үргэлжүүлж гарна гэж шаажийн түй май х***а манж алаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж