Татварын мөнгөөр "угжуулсан" намууд орлогоо тайлагнаж чадах уу?

Татварын мөнгөөр "угжуулсан" намууд орлогоо тайлагнаж чадах уу?

Татварын мөнгөөр "угжуулсан" намууд орлогоо тайлагнаж чадах уу?

УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 онд баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин санхүүжилттэй холбоотой хэсэг нь Дагаж мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит сонгуулийн дараа хэрэгжсэн гэсэн үг. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д "УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно" гэж заасан. Үүний дагуу улс төрийн намууд 2024 оны товч тайлангаа гаргаж, нийт 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Өөрөөр хэлбэл, энэ санхүүжилтийг одоогийн парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авахаас гадна огт суудал аваагүй ч 40-69 мянган сонгогчийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам авах боломж бүрдсэн гэсэн үг.

Гэхдээ энэ хуулийг анх удаа хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гэрээнд заасан шаардлагыг биелүүлээгүй зэрэг шалтгаанаар "Үнэн ба зөв" нам тэргүүтэй гурван нам санхүүжилтээс хасагдсан. Харин эрх баригч МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 200 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг авсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Улс төрийн намын тухай хуулийн 27.5-т Сонгуулийн төв байгууллага шаардлага хангасан намд төрийн санхүүжилтийг жил бүр олгоно гэж заасан.

Сонирхуулахад, 2024 оны УИХ-ын сонгуулийн явцын зардлын тайлангаар улс төрийн нам, нэр дэвшигчид нийт 87.5 тэрбум төгрөгийн орлогоос 66.6 тэрбумыг нь зарцуулжээ. Тодруулбал, 747 нэр дэвшигч 76 тэрбумаас 58 тэрбумыг нь, 14 нам, эвсэл 11 тэрбумаас 8.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Гэсэн ч эдгээр намын хандив, санхүүжилт, гишүүнчлэл "нууц" явж ирсэн гэхэд хилсдэхгүй. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр улс төрийн намуудын хөрөнгө, орлого, хандив, гишүүнчлэл, үйл ажиллагаа гээд бүх зүйл олон нийтэд нээлттэй, ил болох ёстой. Энэ хууль нь улс төрийн намын дотоод ардчиллыг дэмжих, бодлогын нам бий болж, төлөвшихөд түлхэц болно гэдгийг судлаачид хэлж байгаа ч үнэн чанартаа нам, эвслүүд сандал суудлын хэрүүлтэйгээ зууралдсан хэвээрээ.

Сонгуулийн ерөнхий хороонд тайлан ирүүлсэн 28 намаас санхүүгийн үйл ажиллагааны тайлан явуулсан 15 намын хандив, түүнтэй холбоотой бүртгэлээс үзэхэд 12 нам нь иргэн, хуулийн этгээдээс нийт 4.6 тэрбум төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив авсан байна. Мөн тайлант онд санхүүгийн үйл ажиллагаа явуулсан 15 нам үйл ажиллагааны зардалд нийт 21 тэрбум төгрөг зарцуулсан гэж тайлагнажээ. Тодруулбал, МАН 9.6 тэрбум төгрөг, АН 6.2 тэрбум төгрөг, ХҮН нам 3.2 тэрбум төгрөг, ИЗНН 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эсрэгээрээ 15 нам нь нийт 19 тэрбум төгрөгийн орлоготой бөгөөд 28 нам нийт 34 тэрбум төгрөгийн 11 төрлийн хөрөнгө бүртгэгдсэн гэж тайлагнасан байна.

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа энэ талаар ярихдаа "Бид 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан төдийлөн харьцуулсан мэдээлэл хийж, дүгнэх нь учир дутагдалтай. Учир нь энэ хууль 2024 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ санхүүгийн тайлан гаргах хугацаа нь жилдээ байдаг учраас намууд 1-6 сарыг дуустал энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан.

Тиймээс намууд хуучин байсан бүртгэл, үйл ажиллагааны тайлангаа гаргасан гэсэн үг.

Бид нам, эвслийн орлогыг харьцуулах боломжгүй. Гэвч бид УИХ-тай холбогдуулан нам сонгуульд оролцохоо илэрхийлсэн цаг хугацаа, нэр дэвшигч эрхээ авч дансаа нээлгэсэн цаг хугацааг тусгайлан хяналтыг тавьж ажилласан. Товхимол дээр нийтэд ойлгомжтойгоор тайлагнасан. Шинэ хуулиар намууд үйл ажиллагааны товч тайланг гаргах ёстой болсон. Үүнийгээ жилдээ санхүүгийн тайлантай хамт ирүүлэх ёстой. Энэ тайлан дээр нийтэд ил тод мэдээлэл өгөх хурлаа хийсэн үү, хэдэн гишүүнтэй вэ, санхүүжилтээ юунд зарцуулсан бэ гэдгээ тайлагнана" гэдгийг хэлсэн юм.

Улс төрийн намуудын санхүүжилтийг дөрвөн жилийн турш жил бүр нэг удаа олгоно. Төрөөс жил тутам олгох санхүүжилт нь улс төрийн намын сонгогчдоос авсан санал болон суудлын тоогоор авна. Харин дөрвөн жилд нэг удаа олгодог санхүүжилт нь хүйсийн квотоос дээш илүү дэвшүүлсэн эмэгтэй улстөрч буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлсэн байх ёстой. Хуульд улс төрийн намууд намын гишүүний татвар, хуулийн этгээдийн хандив, иргэдээс өгсөн хандивын орлогынх нь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээнээс улс төрийн намын санхүүжилт хэтрэх ёсгүй гэж заасан. Тиймээс санхүүгийн тайланг нь хянаж, хамгийн эхний үзүүлэлтээр тухайн намын орлого нь ямар байгаа вэ гэдгийг тогтооно. Хоёрт, намын тайлангаа гишүүдийнхээ тоог тодорхойлно. Мөн төрөөс авсан санхүүжилтийн хувийг юунд зарцуулах шаардлагатай вэ гэдгийг зааж өгсөн байна. Жишээлбэл, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролыг дээшлүүлж, сургалтад  хамруулах, сургалт судалгааны хөтөлбөр хэрэгжүүлсэн байх ёстой.

Улс төрийн намууд хуульд заасан нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэглэж, санхүүгийн тайлан нь хуульд заасан үүргээ биелүүлсний дараа төрөөс санхүүжилтыг олгоно.

Хуульд улс төрийн намууд санхүүгийн тайлангаа хагас болон бүтэн жилээр гаргаж өгөх ёстой. Энэ хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол тухайн намын саналын тоогоор олгосон санхүүжилтийг олгохгүй. Мөн хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, таван жил тутам Удирдах зөвлөлөө хуралдуулаагүй тохиолдолд улс төрийн намуудыг "идэвхгүй" болгоно. Ингэснээр УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болохыг СЕХ-ноос мэдээлсэн.

Гэхдээ намуудад энэ алдаагаа засах хугацааг нь хуулиар зааж өгнө.

Мөн шууд бус дэмжлэгээр төрөөс жилд нэг удаа намын төлөөллийн дээд байгууллагаараа хуралдах  заал танхимаар хангах, улирал тутамд намуудын үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх зорилгоор МҮОНРТ-ээр 30 минут үнэ төлбөргүй мэдээлэл өгүүлэх боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.88.69

Чойжилсүрэнг зайлуулахгүй бол энэ улс орон сэхэхгүй хэцүүдлээ шүү

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

х***а манжуудын цорын ганц эцсийн өөрсдийгө хамгаалах арга нам төриын толгойг-с салахгүй байх чааваас да.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

Түрүүний бөөс 35 жил нам төр хулгалж эзлж хулгай шаасан хулгайч х***а манж зулбасгуудын амьд үлдэх цорын ганц арга нам төрийн толгойд бж нам төриын толгойг-с салхгүй үлдэж бж амьд үлдэх гэсн санаархл. Хулгайч х***а манжуудын яллас үхтлэ айж үхдэл хулгайга торгоох цорын ганц арга. Төлөөс төлнөө х***а манжуудыг юу гэж зүгээр хаяхав дэ бүр л даврна шд.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.9.40.99

Монголд тоологдж бгаа 3.5 сая хүн хэдн хувь хүний ихэхн нь гажиг х***а манжууд бгаа оюуны хомсдолтой их сонин гажиг шаарууд ажиглаад бхад энэ бол аймар асуудал монгол хүмүүс өөрсдөө л эх орноо аварч үлдэргүй бол аймар дэмбийл шаарнуудтай нийлцэн бгаа. Тэгээд ийм гажиг нийгэм болоод бгаан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж