"Хяналт, бүтээмжийн менежер чинь өмнө нь байсан албан тушаал"

"Хяналт, бүтээмжийн менежер чинь өмнө нь байсан албан тушаал"

"Хяналт, бүтээмжийн менежер чинь өмнө нь байсан албан тушаал"

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилох асуудал улс төр, нийгмийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотойгоор дараагийн Засгийн газар бүтэц бүрэлдэхүүн ямар байх ёстой талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.


-Одоогийн Засгийн газар хэт данхар бүтэцтэй байгааг иргэд шүүмжилдэг. Тиймээс дараагийн Засгийн газар ямар бүтэцтэй байх вэ гэдэг нь хууль тогтоогч нар болон парламентад суудалтай намуудын анхаарлын төвд байна. Таны хувьд шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байх ёстой  гэж бодож байна вэ?

Яамдууд ядаж чиг үүргийн давхардалгүй, ажлын уялдаатай, бүтээмж өндөртэй байгаасай гэж бодож байна. Ерөнхий сайд энэ чиглэлд  тааруулж бүтцээ анхаараасай гэж зөвлөе. Чиг үүргийн давхардал нь өөрөө төр данхайх нэг шалтгаан болж байгаа. Үүний шалтгаан нь Засгийн газрын бүтцээс шалтгаална. Тухайлбал, газрын асуудал гэхэд таван яам дээр явж байгаа. Өөрөөр хэлбэл, яг газрын асуудлаа шийдэх ёстой яам нь хавсарга байдлаар асуудалд ханддаг. Хоёрдугаарт, яамдуудтай зэрэгцээд дэд хороо, зөвлөл зэрэг янз бүрийн нэршилтэй байгууллагууд ажиллаж байгаа. Энэ байж болохгүй. Үүний тод жишээ нь сая  эрчим хүчний салбар дээр харагдаж байна. Асуудал үүсэхээр бие бие рүүгээ чихдэг. Сүүлдээ хэн хариуцлага хүлээх нь ойлгомжгүй боллоо. Энэ анхны тохиолдол биш. Жишээлбэл, компанийн хувьцаагаа нааш цааш шилжүүлж байгаад Эрдэнэтийг бид нар алдаж байсан. Томилгоо болохоор бүгд алалцдаг. Тэгээд яг хариуцлага хүлээхээр явдаггүй. Тэгэхээр анхнаасаа энэ асуудлыг зөв зохистой байранд нь оруулаасай. Ялангуяа тарифын зохицуулалттай алдагдалтай ажилладаг компаниудын асуудлыг яамтай нь бодлогын хувьд уялдуулж засаглалын хувьд сайжруулах асуудлыг ярихгүй бол болдоггүй. Тэгэхээр энэ мэт асуудлаа бодож, зарчмуудыг анхаарч Засгийн газраа байгуулаасай гэж бодож байна.

-АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд хяналтын менежерээр оролдвол дараагийн Засгийн газрын арьсыг өвчинө гэлээ. Нэгэнт бий болчихсон бүтцийг задлахад хэцүү байдал руу орчихлоо доо гэж харж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол хууль зөрчсөн томилгоо байсан.Төрийн хэмнэлтийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Төрийн хэмнэлтийн хуулиар гүйцэтгэх захирал болон орлогч нарыг өөр нэршлээр оруулж ирэх боломжгүй.

Бүтээмжтэй ажиллаарай гээд ТӨХК-иуд дээр захирал томилдог хяналт тавиарай гээд ТУЗ-ийн гишүүд томилж байгаа. Одоогийн томилоод байгаа хяналт, бүтээмжийн менежер чинь өмнө байсан, байгаа нэршил шүү дээ.

Компанийн засаглалыг алдагдуулаад ингэж данхар болгох шаардлагагүй. Энэ чинь өөрөө төрийн хяналтын хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж ойлгоод байгаа. Хууль тогтоомжийн хүрээнд нь шийдэх байлгүй дээ.

Засгийн газрын бүтцийг бялуу хуваах байдлаар хуваарилж байгаа нь өөрөө хэр зөв зохистой шийдвэр юм бэ?

-Энэ бол ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрх. Зарим талаараа улс төрийн бялуу хуваалт шиг харагддаг зүйлүүд бол байдаг. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх урдаа тавьсан томоохон зорилтуудыг ямар бүтэц бүрэлдэхүүнээр хэрэгжүүлж чадна гэж өөрөө төсөөлж байгаа түүндээ тааруулж засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ оруулж ирдэг. Тийм учраас нэгдмэл, байх ёстой суурь асуудлуудыг аль болохоор яамдуудад салгаж өгөхгүй байх нь зүйтэй л гэж үзэж байгаа юм. Жишээ нь миний дээр хэлсэн газрын асуудал. Өнөөдөр газрын асуудал гэхэд барилга хот байгуулалтын яам, Байгаль орчны яам, шадар сайд дээр хүртэл энэ асуудал яригдаж байна. Тухайлбал, чөлөөт бүсийн захирагч хүртэл газар олгож байна. Энэ ердөө нэг жишээ. Энэ мэт нэгдсэн ойлголтгүй байгаа учраас хот төлөвлөлт алдагдаад байгаа юм. Ингэж давхардал үүсдэг олон асуудал байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй.

-Зарим сайд дахин улирч сонгогдох ийм марафонд орчихлоо гэдэг мэдээллүүд байна л даа. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Шинэ Ерөнхий сайд өөртөө хань болж, гал үүрч чадах хүмүүсээр кабинетаа бүрдүүлэх хэрэгтэй болохоос даргын одонд төрчихсөн хүмүүсийг засагтаа оруулах нь буруу. Мэдээж засагт ачаа үүрч байсан, ажлын туршлага зэргийг харгалзахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр дараагийн сайд нараа томилохдоо шинээр сонгогдсон болон удаа дараа сонгогдсон, өмнөх Засгийн газарт ажилласан эсэх гэхээсээ илүүтэйгээр энэ Засгийн газарт Ерөнхий сайдад хань болж ажиллах хүнийг сонгох хэрэгтэй. Ажлыг нугалах, эвсүүлдгүй гаргадгүй байх гал барьж асуудлаа шийдэхийн төлөө зорьж ажиллах хүмүүсийг шударгаар ил тод мэрит зарчмаар томилоосой гэж бодож байна. Мөн залуучууд бас ачаа үүрээсэй гэж хүсч байна.

С.УЧРАЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 103.71.100.91

Энэ нэг албан тушаалын шуналтанг монгол төрөөс зайлуулах нь зөв.

Avatar

Нэргүй 2025-06-12 103.71.100.91

Явахдаа бүтээмжийн менкжeр нэртэй мануухайнуудаа аваад зайлаарай.

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.120.245

lol

Avatar

ХУУЛЬЧ 2025-06-12 202.9.46.11

ЭНЭ АЛБАН ТУШААЛ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН ТОМИЛГОО ГЭЖ ОЙЛГОВ .,,,ТИЙМ БОЛОХООР ЭНЭ АЛБАН ТУШААЛ ИХ ХУРАЛД БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХЯНАЛТ ТАВИХ ,БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ ГЭЖ ОЙЛГОВ .,,,ГЭХДЭЭ ТЭР АЛБАН ТУШААЛД ӨЛӨНГҮҮД БИШ ,БУЖИГНУУЛДАГ,, ХҮН СҮРЭГ,БИШ Л ДЭЭ ,,,,,,,,УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ,,,,,СЭТГЭЛТЭЭР АЖИЛЖ,,, ШААРДЛАГА ТАВЬЖ ЧАДДАГ ХҮМҮҮСИЙН ХИЙДЭГ АЖИЛ ГЭЖ МЭДРЭВ.,,,

Avatar

Нэргүй 2025-06-12 124.158.106.59

Хуцдаг вэ. Нэг нь долоон сая тагрөгиыг үндсэн цалин ..,нэмэгдлүүд, урамшлууд, машин, томилолтын мөнгө ч орно. Гэтэл зарим нь яаж амьдарч байгааг хар.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.70.38.50

зөв манайх ТӨХК тэгхэд нэг юу чмэдэхгүй амьтан ирчээд л томроод байх юм захирал гэхэд биш ерөнхий нэхэд биш гэхдээ том цалин авсан дарга хийчнээн олонг томилоо бол хэмнэлтийн хууль гээд ажилчдаас баахан юм хассан тэгээд орон тоо нэмдэггүй тэгсэн мөртөө 1 ажилгүй нөхөр томилоод улс төр болих хэрэгтэй дампуу төр яаж Монгол улс хөгжинөө

Avatar

Нэргүй 2025-06-12 202.21.100.210

Урьд нь дэд захирал нэршилтэй байсан орон тоог төрийн хэмнэлтийн хууль нэрээр цомхотгож, цомхотголоор ажлаа өгсөн бүх хүнд тус бүр 100 сая орчим төгрөгний тэтгэмж өгч чөлөөлөөд хоёрхон жил болоогүй байхад бүтээмжийн менежер нэрээр яг тэр ажлын байр, өрөө тсалгаа, цалин хангамжаар нь бялуу хүртээж байгаа нь нууц биш шүү дээ. Ажлаа мэддэггүй, бүтээмж гаргадаггүй намын бөгсний алчууруудыг чөлөөлөхгүй бол шинэ засгийн газар нэмэргүй л болов уу.

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.114.235

Урьд нь бүтээмжийн менежэр гэж хэзээч тийм байгаагүй юм. Тэнэгээ

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.183.235

Хүн өөрөө мэдэж байж худал ярьдаг юм байх даа.

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.123.233

ГАМШИГ

Avatar

Нэргүй 2025-06-12 103.212.116.63

Ene estoi jijighen, napoleon-i syndrome-toi gar

Avatar

Нэргүй 2025-06-12 178.174.229.45

ENE TULGUN KOMMUNIST YAH ARGAGUI HUJAAGIIN TAGNUUL SHUU

Avatar

Нэргүй 2025-06-12 103.229.120.106

ДАНХЫН ДАНХАР БҮТЭЦ ТОИРОН ХҮРЭЛЭГЧИД ХЭРЭС ХЭТЭРСЭН

Avatar

Т1 2025-06-12 202.9.46.98

муу гамингийн орхидос улин хуцаж цогин жороол!

Avatar

МАНы хулгайч нар. 2025-06-12 121.6.155.161

ТӨРЛ БАЙГАА МАНы хуогайч нар өөрсдийгөө хянах уу.9 жил улс орноо ,иргэдээ тонож дээрэмдчихээд …Одоо гэнэт хянах уу..Бүгд хамтарч дээрэмдэж хцлгайлж бгаа шүү…Энэ улс орон ,иргэд маш их ядуурлаа.СайнЗориг н**ш Хулгайч нараа хамгаалаад, л******д.

Avatar

Намуудын хулгайч дарга нарт 2025-06-12 59.153.113.78

Төсвийн мөнгөөр туйлагч МАН, АН болон ХҮН намын хулгайч нарыг Төрийн өмчит компаниудаас толгой дараалан халах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.55.188.114

хуцдааг коммунист оркбацаан

Avatar

Худал 2025-06-12 202.9.46.98

Данхан толгойтын бодож олсон төрийн өмчийн аж ахуйн нэгжийг шимэгчлэн хоол хороож ууж идэх арга.

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.89.161

Нянбактерийн нохой шүү энд тэнд хуцаж явах юм дүрдээ орчихсон коммунист чинь

Avatar

Нэргүй 2025-06-12 202.126.89.176

Энэ нөхөр бас идэж уудаг хулгайч болоод л Хяналтын менежергүй болгох гээд чичрээд байх шиг… ер нь нүдийг харахад Шархаданд хэвтүүлэх дээр тултал ХУРЦдаа орсон нөхөр байна шүү, Сайнзориг гэж шалдан банди улс төр мэдэхгүй байж Том том баадгаа болих хэрэгтэй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж