33 ба 34 дэх Ерөнхий сайдын онцлох ЭШЛЭЛ

33 ба 34 дэх Ерөнхий сайдын онцлох ЭШЛЭЛ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох санал хураалт явуулж, 117 гишүүний 108 нь гар өргөж, дэмжлээ. Ингээд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ба 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын парламентын индэр дээрээс хэлсэн үгнээс онцлох 10 эшлэлийг хүргэе.


Г.Занданшатар
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд

1.Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ -ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Загсийн газрын үйл ажиллагааны хөтлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататган ажиллах болно.

2.Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг эн тэргүүний зорилтоо болгож ажиллана.

3.Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлж буй татварын дарамтыг багасгах, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой хэсгийн татварыг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

4.Мөн төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийнэ.

5.Халамжаас хөдөлмөр гэсэн уриаг хэрэгжүүлж, хөдөлмөр хийж буй бүхнийг дэмжинэ.

6.Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ эл тодотгол төсвийн хэмнэлтрүү чиглэнэ.

7.Төрийн өмчит 129 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах, гэрээний үндсэн дээр ашиглах, зарим ашиггүй компанийг татан буулгах, ажил үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн хэт оролцоог хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ.

8.Эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн бус салбар тэр дундаа жижиг, дунд бизнесийг дэмжих хамгийн зөв шийдэл нь бизнесийн орчныг сайжруулах явдал.

9.Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлийн тулд тогтвортой, залгамж халаатай бодлогыг эрх зүйн болоод институтын түвшинд баталгаажуулах шаардлагатай.

10.Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно.

Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд

1.Хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, профессор, мэргэжлийн экспертүүд, эмч, багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон төлөөллөөс бүрдсэн УИХ-д 81 гишүүн шинээр сонгогдсон нь шинэ 30 жилийн эхлэл.

2. Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига.

3.Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйлд авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсч л энэ сонголтыг хийсэн.

4.3өвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэх нь чухал.

5.Шинж тэмдэгтэй зууралдах биш, доголдлын шалтгааныг зөв оношилж, суурь реформ хийх ёстой.

6.Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.

7.Зорилго, зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллана. 

8.Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. 

9.Аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.

10. Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд Монгол хүн бүрийн идэвхтэй оролцоо чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59

Оюун-Эрдэнэ хамгийн гайгүй Ерөнхий сайп байсан юм биш үү. Сүүлд нь ойлгож эхлэв бололтой

Avatar

сонгогч 2025-06-13 202.9.46.84

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
Богд уулыг нүхлэх хэдэн их наядын мөнгийг төсвөөс хас.

Avatar

Зочиг 2025-06-13 122.201.31.24

Оюук
Орлогоо нотолсон уу? Хэлсэн бол биелүүлэх хэрэгтэй байх.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.89.61

Социалзм үеээс хэдэн юм санаа авч хуулж хулгай шааж хуулбарлсан х***а манж пиздагууд Сармагчингууд зүгээр бичээд худлаа шаагаад хаячдгүй юм хуулбарласн хулгай шаасан юм худлаа л бдаг бхгүй юу.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.89.61

Май алаа худлаа хэдэн юм бичээд худлаа ш****г цаг чин дууссан.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.89.61

Монголд х***а л зг уих байгуулгдах ёсгүй шүү. Хэтхий даварсан.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.89.61

х***а манж пиздагууд тэрбум тэрбум-р нь халамжллаа.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.89.61

35 жил Монголын нутаг дэвсгэр дээр х***а манжууд нам төр хулгайлж х***а манжуудыг халамжлах халамжийн санаа явсан х***а манж лаларуудыг халамжлах халамжийн бодлго тасдан зогсоох ёстой. Хэдэн зуун тэр бумаар халамжлсан одоо ял төлөөсөө үүрнээ.

Avatar

Нэргүй 2025-06-13 202.126.89.61

Гяяхх гяях энэ писда удахгүй ээ гол нь монголд х***а уих зг бгуулагддгиыг зогсоох ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж