Ж.Пунцаг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байсан ч хойшилсон. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр буюу зургадугаар сарын 13-ны өдөр болох юм байна.
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан билээ.
Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас Ж.Пунцагийн яллагдагчаар татаж, 2022 оны нэгдүгээр сарын 26-нд тэрбээр "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Түүнийг хоёр жилийн хугацаанд АТГ-аас саатуулан, шалгаж байсан юм.
Түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
Ийнхүү хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сард болж, Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч Ж.Пунцаг анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ.
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.190.59
суганы үснүүд даам болчих гэж
Иргэн 11 цагийн өмнө 66.181.190.75
Энэ н**ш шоронд шороон дор байх ёстой н**ш доо
Иргэн 11 цагийн өмнө 66.181.190.75
Шоронд шороонд байх ёстой хулгайч даа
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.190.75
Энэ бузар амьтан ичих булчирхай алгоо бүр нэг цайчихсан үйлийн үр үр хүүхэдэд нь ч ирнэ дээ
Эрдэнэ 2025-06-13 66.181.180.218
Энэ бас нэг цайчихсан Галчын нохой
зочин 2025-06-13 103.212.118.79
Шоронд л байх ёстой хүн дээ, даан ч Монголын шүүх, шүүгч гэж авилгад идэгдсэн долларын тэрбумтангууд.
Нэргүй 2025-06-13 103.57.92.43
ЭНЭ ЯМАР ДААМ ГАРЧИХСАН НӨХӨР ВЭЭЭЭ… ЭНЭ ЮУНД НЬ ГОМДОХ УУ ?
Зочин 2025-06-13 66.181.191.182
Энэмуу авилгачин луйварчин юугаа гомддын шоронд нь хурдан хий