Вучич Оросын эсрэг тунхагт гарын үсэг зурахаас татгалзав

Вучич Оросын эсрэг тунхагт гарын үсэг зурахаас татгалзав

Вучич Оросын эсрэг тунхагт гарын үсэг зурахаас татгалзав

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич Лхагва гаригт (2025.06.11) Украинд гэнэтийн айлчлал хийж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Европын дэмжлэгийг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Гэсэн хэдий ч түүнийг Орост найрсаг, ээлтэй ханддаг гэж ажиглагчид үздэгийн дагуу Вучич Москвагийн эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалсан хамтарсан тунхагт гарын үсэг зурахаас татгалзсан байна. Энэхүү айлчлал нь Вучич 10 гаруй жилийн өмнө албан тушаалдаа орсноос хойш Украинд хийсэн анхны айлчлал нь юм.

Вучич Одесса хотод болсон Украин болон Зүүн өмнөд Европын 12 улсын хамтарсан дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Тэрбээр Сербийг Европын холбоонд элсүүлэх сонирхолтой байгаа гэж дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн боловч Оростой ойр дотно харилцаатай гэдгээ мөн дурдсан байна. Дашрамд дурдахад, Вучич тавдугаар сарын 9-нд болсон Оросын Ялалтын баярт Европын холбооны сэрэмжлүүлгийг үл тоомсорлон байж оролцсон байдаг. Тухайн үед Москва Украин руу түрэмгийлж байхад Вучич ерөнхийлөгч Путинтэй мөр зэрэгцэн зогсох нь зохисгүй гэж Европын холбооны зүгээс үзэж байсан юм.

Вучич Лхагва гаригт Сербийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын эсрэг тунхаг бичигт гарын үсэг зурах нь тийм ч амар хялбар, энгийн зүйл биш гэж онцлон тэмдэглэсэн байна.

"Гэсэн хэдий ч Одессад онцгой зочломтгой хүлээн авсан ерөнхийлөгч Зеленскийд талархаж байгаа гэдгээ дахин хэлмээр байна" гэж тэрбээр хэлжээ. Хэдийгээр Серби нь Укрианы нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг албан ёсоор дэмжиж байгаа ч Оросоос эрчим хүчний бараг бүхий л нөөцөө авдаг. Улмаар Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлсний дараа Оросын эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээнд Серби нэгдэхээс татгалзсан.

Түүнчлэн Вучичийн Украинд хийсэн айлчлалаас өмнө Орос улс Сербийг буруутгасан байна.

Тухайлбал, Балкан дахь эртний холбоотон Серби нь Украин руу зэвсэг экспортолж, ар нуруунаас хутгалж буйтай адил үйлдэл гаргасан гэж Кремль буруутгасан аж. Оросын Гадаад тагнуулын албаны мэдэгдсэнээр, Серби нь Чех, Польш, Болгар улсуудаар дамжуулж, зэвсэг экспортолсон. Гэсэн хэдий ч Серби энэхүү мэдэгдлийг няцааж, албан ёсны мөрдөн шалгалт явуулна гэж Орост хариу мэдэгдэл илгээсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-12 202.9.47.15

Та нар баасаа цэврэлдэг, бөгсөө арчдаг, өмхий үнэр хир бөөс, тэмбүүнээсээ салчаад бусад орныг муул. Танайх бүрэн эрхт улс биш. Хятадаас 90% хамааралтай. Орос олон жил Хятадаас хамгаалсан.

Avatar

Нэргүй 2025-06-12 103.212.118.95

Местны оросын шээс чинь бага шиг хуцаарай.. Танайх манайх ч гэх шиг..

Avatar

үглээ өвгөн 2025-06-12 103.212.117.214

Бид.Оросын хиймэл дагуул ! Болгоомжтой байх?

Avatar

Раша 2025-06-12 202.9.46.210

Оросын тролл тэнэгүүд ингэж бичив үүү..оросууд өөрсдөө бичивүүү кк гутамшиг

Avatar

Нэргүй 2025-06-12 59.153.114.216

ene medeenees harahad ukrainiig orosuud buren ezelsiin bna

Avatar

Нэргүй 2025-06-12 185.220.101.27

Фашист НАТО 1991 онд Югославыг, 1999 онд Сербийг бөмбөгдөж байхад ганцхан Орос эсэргүүцэж нацист Киев чимээгүй далдуур дэмжиж байв! Юм тэгээд ээлжтэй хоржоонтой юм болхоор Сербүүд одоо нацист Киевт яг адилхан хариуг нь барьж байна! бас нацист алиалагч Зеляд зориулсан дипломат хошигруулалт хийгээстэй, ккк

Avatar

Нэргүй 2025-06-12 109.70.100.67

2022 онд дэлхийн 120 гаруй улс нацист Киевийг дэмжиж байв, 2023 онд Европ Ази Австралийн 80 гаруй улс, 2024 онд Европын 40 гаруй улс, 2025 онд зүүн өмнөд Европын 12-хон улс дэмжиж үлдэв, гэтэл тэр 12 улсаас Серби улс нацист Киевтэй санал нийлэхгүй гэдгээ шууд илэрхийлэв! Нацист Киев, НАТО фашистууд ҮНЭН-д гүйцэгдэж байна!

Avatar

зочин 2025-06-12 66.181.187.17

ОХУ-ын эсрэг барууны 52 орон бүлэглэн дайрч байна, Украинд дайн өдөөж, асар хүчтэй хориг тавьж,мөн Навальный мэт урвагч бүлэглэлийг ашиглан төрийг нь эргүүлж, дотроос нь задалж, богино хугацаанд сөгдүүлэх, Үүний,дараа Оросын цэргийн хүчээр,БНХАУ буулган авч, дэлхийд ганцаараа ноён суух,Гэвч бүтсэнгүй Орос хятадууд нэгдвэл хэнд ч дийлдэшгүй хүч болох байжээ, Үүнээс гадна даян дэлхийн тусгаар тогтнолын төлөөх хүчийг дутуу үнэлжээ, Ийм хүч барууны орнууд дотор ч хангалттай бий,

Avatar

зочин 2025-06-12 66.181.187.17

Барууны нөлөөнд орвол Украин шиг л сүрнэ Ашиглаад л хаяна,Украинд 12 сая өндөр настан бий Хөдөлмөрийн чадвартай эрэгтэй эмэгтэйчүүд10 хүрэхгүй сая, Цэрэгт дайчлагдагчдыг хасвал бүр багасана Тэгээд хүүхдүүд, Жилийн төрөлт 170-аад мянга Гэтэл үхэл нь 500 гаруй мянга, Маш олон иргэд гадаадад цагаачилсан,,Тэд сүйрсэн оронд эргэж ирэхийг хүсэхгүй, Эдийн засаг нь бүр сүйрсэн, Хамаг баялаг нь өрний барьцаанд, Энэ мэт нь Украины өөрийн хэвлэлүүдэд гарсан мэдээ ажээ,

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.186.28

хөгийн орос минь хариач, зайлаач

1 1
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж