"Пахита" болон "Шопениана" балетад Гавьяат жүжигчин О.Анужин тоглоно

"Пахита" болон "Шопениана" балетад Гавьяат жүжигчин О.Анужин тоглоно

"Пахита" болон "Шопениана" балетад Гавьяат жүжигчин О.Анужин тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа долоон жилийн дараа Л. Минкусийн "Пахита" болон Ф. Шопены "Шопениана" балетыг тоглох гэж байна. Уг балетын гол дүрүүдэд Гавьяат жүжигчин О.Анужин, УДБЭТ-ын балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Х. Галтулга, М.Нандинцэцэг, Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин Хонг Шао Шүэй, УДБЭТ-ын Балетын гоцлооч Э. Уянга, Б. Ананд, Б. Халиун нар гоцлон тоглохоор бэлтгэж байна.

Балетыг 2025 оны зургадугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 17.00 цагт тоглох юм.

“Пахита” нэг бүлэгт балет. Энэ балет нь тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавигдсан цуваа үзүүлбэртэй балет юм. "Пахита" балетыг Монголын тайзнаа анх 1997 онд дэглэн тавьж байжээ. Харин "Шопениана" балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбарууд гэдгээрээ онцлог. Алдарт бүжигчин М.Тальони энэ дүрийг үзүүлж, залуу эрэгтэйн романтик сэтгэлийн хөдлөлийг харуулсан. Энэ балетад Ф.Шопены дараах болон бусад төгөлдөр хуурын бүтээлүүд орсон байдаг. Монголын тайзнаа 1993 онд дэглэн тавьсан. Тоглолтын тасалбарыг УДБЭТ-ын билетийн касс болон энэ холбоос дээр дарж захиалах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y 2025-06-12 50.169.138.78

– nucpabumkn ;

Avatar

ynsbel V; -tugsi ylam; 2025-06-12 50.169.138.78

– ylaan tyngalag apistai-

Avatar

Нэргүй 2025-06-12 66.181.187.252

Москвад оюутан байхдаа "Шопены Шопениана балет" гэж бичээд оросуудын доог тохуу болж явлаа, хөөрхий……Энд миний залуу цагийн алдааг "хайр найргүй" давтжээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж