ЭШ: Энэ сарын 22-нд их, дээд сургуулиудад сурагчдын оноог илгээнэ

ЭШ: Энэ сарын 22-нд их, дээд сургуулиудад сурагчдын оноог илгээнэ

ЭШ: Энэ сарын 22-нд их, дээд сургуулиудад сурагчдын оноог илгээнэ

Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээний хэлтсийн дарга Э.Цэрэнцоодол ЭШ-ын дүн үнэлгээ болон "Emongolia" системд бүртгүүлэх тухай мэдэгдэл хийлээ.


-Элсэлтийн шалгалтын судлагдахуун тус бүрийн шалгалтын дүн тухайн өдөртөө гарна. Шалгуулагчийн дүн, оноог машинаар уншуулаад, анхны оноог өөрт нь харуулсны дараа Боловсролын үнэлгээний төв рүү бүх дүн татагдаж, хэмжээст оноонд шилждэг. Боловсролын үнэлгээний төвийн засалтын үйл ажиллагаанд нэг ч гар ажиллагаа байхгүй ба дүн оноо арилах, устах, буруу бодогдох зүйлгүй. Шалгалтын дүнг “list.eec.mn” сайтаар дамжуулан 24 цаг дотор байрлуулж байгаа. Сүүлийн шалгалт дууссанаас 24 цагийн дараа буюу зургадугаар сарын 22-ны өдөр их, дээд боловсролын байгууллагад бүх оноог илгээсэн байна. Дээд боловсролын байгууллага буюу их, дээд сургуулиуд элсэлтийн дүн мэдээллийг БҮТ-ийн сайтаас татаж авч, энэ шалгуулагч манайд бүртгүүллээ гэсэн мэдээллийг ирүүлснээр "Emongolia" системд тухайн шалгуулагчийн дүн оноо бичигддэг. "Emongolia"-д бичигдээгүй асуудал нь тухайн шалгуулагч дотоодын их, дээд сургуулиудад бүртгүүлээгүй байгаа учраас бичигддэггүй. Систем рүүгээ нэвтэрч ороод, ЭШ оноо цэс рүү орох юм бол батламж хуудас гарч ирнэ. Батламж хуудсыг гадаадын их дээд сургуульд элсэхдээ Олон Улсын нотариатын үйлчилгээгээр үйлчлүүлэхэд ашиглах юм.

Э.Ариунжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж