Дэлхийн хамгийн алдартай ТикТокер Хаби Лэйм Лас Вегас дахь цагаачдын баривчилгаанд өртөж, улмаар АНУ-ыг орхилоо. Сая сая дагагчтай түүний АНУ-д оршин суух визний хугацаа нь дууссан байжээ. Сенегал-америк гаралтай нөлөөлөгч Серинге Хабане Лэймийг өнгөрсөн Баасан гаригт Харри Рейд олон улсын нисэх буудлаас баривчилсан байна.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-д ирсэн бөгөөд "Met Gala" наадамд оролцсон юм.
Гэхдээ түүнд албадан гаргах тушаалгүйгээр АНУ-ыг орхих боломж олгосон гэж Цагаачлал, гаалийн алба мэдэгдэв. Албадан гаргах тушаал гарсан тохиолдолд тухайн хүн 10 хүртэл жилийн хугацаанд АНУ-д эргэн нэвтрэх боломжгүй болох юм.
Дашрамд дурдахад, 25 настай Хаби Лэйм цар тахлын үеэр үггүй бичлэгүүдээрээ алдаршсан. Янз бүрийн зүйлсийг хялбар, сонирхолтой аргаар хийх “life hack” бичлэгүүдийг хөнгөн, хялбар аргаар үзүүлдэг нь түүний гол арга барил. Хаби Лэйм ТикТок дээр 162 сая дагагчтай.
Нэргүй 2025-06-12 202.9.40.137
Хууль зөрчөөд, өөрөө ч асуудалтай хүн байна. Хэзээ ирсэн, виз нь хэд хоног байгаа талаар мэдэж л байх учиртай даа.
Нэргүй 2025-06-12 202.131.225.197
Ха ха. Бүлт шаахымааа. Тив дамнаж шаахымаа.